Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт: Төрд зүтгэсний төлөө төмөр нүүр харуулах ёстой гэж үү

2018 оны 5-р сарын 17. 17:13

Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогттой ярилцлаа.

-Б.Бямбасайханы өмгөөлөгч хэн бэ, ямар харилцаатай байсан юм бол гэсэн асуултын хариуг олон хүн сонирхож суугаа байх. Эндээс ярилцлагаа эхэлье.
-Миний хувьд ихэнхдээ эдийн засгийн буюу хөрөнгө оруулалтын чиглэлээр, түүн дотроо гадны хөрөнгө оруулалттай холбоотой нарийн ээдрээтэй асуудлуудад хууль зүйн өмгөөлөл, зөвлөгөө өгдөг. Б.Бямбасайхантай хоёр, гурван жилийн өмнө хөрөнгө оруулалттай холбоотой нэгэн хурлын үеэр танилцсан юм. Ийнхүү танилцахдаа би хууль зүйн тухай, харин Б.Бямбасайхан эдийн засгийн талаар ярьж сууцгаасан л даа.

Би үнэт цаасны зах зээлийг зөв чиглэлд хөгжүүлэх, үндэсний болоод гадаадын хөрөнгө оруулагчдад таниулан сурталчлах чиглэлээр ажил эхлүүлсэн юм. Энэ ажил дээр Б.Бямбасайханаас зөвлөгөө, дэмжлэг авч байсан удаатай. Тэр үеэс хойш бид бие биенээ дэмжиж, ойлгож хамтран ажилласаар өнөөг хүрсэн. Энэ нийгмийг хэсэг бүлэг хүмүүс тэргүүлж авч явах учиртай. Б.Бямбасайханыг би тэр хүмүүсийн нэг гэж хардаг. Надаас дүү ч гэсэн энэ утгаар нь хүндэлж харилцдаг. Зөв сэтгэлтэй, дайчин, сайн залуу.

БҮТЭН САЙНД ГЭРЧЭЭР ДУУДАЖ БАЙЦААЛТ АВААД ЗАЛГУУЛААД ХОРЬЧИХСОН БАЙСАН

-Б.Бямбасайханыг хорих шийдвэр ням гаригт гарсан. Хоригдох өдрөө л тань руу хандсан уу?
-Б.Бямбасайханыг хорьдог өдөр би Улаанбаатарт байхгүй байж таарсан юм. Тухайн үед над руу холбогдох гэж оролдсон байсныг нь даваа гаригт л олж мэдсэн. Ямар процесс өрнөснийг анх гэр бүлийнх нь хүнээс сонссон. Бүтэн сайнд эхлээд гэрчээр дуудаж тайлбар, мэдүүлэг авчхаад үргэлжлүүлээд шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан юм билээ. Тодруулж хэлбэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд АТГ-т сайн дураараа очиж мэдүүлэг өгсөн боловч дөрвөн цагийн дараа баривчилсан. Баривчлагдахынхаа өмнө “Цогт өмгөөлөгчтэй холбогдоорой” гэсэн юм билээ. Нэг талаас англи хэлээр хууль хардаг, эдийн засаг гадарладаг хуульч, нөгөө талаар дотоодын болон гадны хөрөнгө оруулалтын талаар хууль зүйн зөвлөгөө өгдөг тул асуудлыг илүү зөв талаас нь харах болов уу гэж бодоод надад хандсан байх. Хуучны танил, хүндэтгэлтэй харилцаа үүссэн гэсэн шалтгаанууд ч нөлөөлсөн болов уу.

ГЭМ БУРУУТАЙ НЬ ШҮҮХЭЭР ТОГТООГДОХ ХҮРТЭЛ ГЭМ БУРУУГҮЙД ТООЦНО ГЭСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧИМ БИЙ

-Хоригдох болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл нь юу байсан бэ. Амралтын өдөр дуудаж байцаадаг нь ямар учиртай юм бол?
-Амралтын өдөр дууддаг нь яалт ч үгүй сонин хэрэг л дээ. Тэр өдөр Б.Бямбасайхан гэр бүлтэйгээ хөдөө явж байсан юм билээ. Эхнэр нь хөл хүнд, бага насны хүүхдүүдтэйгээ явж байсан хэдий ч “Хуулийн байгууллага дуудаж байхад очихгүй бол болохгүй, би буруу зүйл хийгээгүй тул надаас асууж тодруулах зүйл гарсан байлгүй” гээд хар буруу бодол саналгүй, элдэв шалтаг гаргалгүй яаран сандран хөдөөнөөс давхиж ирээд, гэртээ ч оролгүй шууд очсон байсан.

Хуулийн дагуу бол прокурор нь яллагдагчаар татсан тухайгаа тухайн этгээдэд нэн даруй мэдэгдэх ёстой. Гэтэл тэгэлгүй даваа гаригт нь яллах тогтоол танилцуулаад 30 хоног цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлсэн. Таслан сэргийлэх арга хэмжээ л дээ. Үндсэн хуулийн гол зарчим бол хүний эрхийг хүндлэх.

Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар олж авахаар зорьсон хамгийн гол үнэт зүйл бол иргэнээ дээдэлсэн нийгэм бий болгох. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл гэм буруугүйд тооцно гэсэн үндсэн зарчим бий. Мөн тухайн хүн өөрийнх нь эсрэг гэмт хэрэгт ашиглахаар бол мэдүүлэг өгөхөөс татгалзаж болно гэсэн хоёр дахь үндсэн зарчим байна. Гэтэл манайхан үүнийг будилуулаад гэм буруутай нь нотлогдоогүй байхад хүний эрх чөлөөг хязгаарлаж байна.

-Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй ч хуульд тусгайлан заачихсан зайлшгүй хорих шалтгаануудыг сонирхуулаач?
-Б.Бямбасайханд таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлага байгаагүй. Яг ямар тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэдгийг хуульд тодорхой заасан байдаг юм. Тухайлбал “Сэжигтнээр тооцогдсон этгээдийн бие, хувцас, орон байрнаас гэмт хэргийн эд мөрийн баримт, ул мөр илэрсэн; оргон зугтахыг завдсан; эсхүл гэрч хохирогч нь сэжигтэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн болохыг шууд заасан; хаана оршин суудаг, хэн болох нь тодорхойгүй, бичиг баримт нь эргэлзээтэй; бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулж болохуйц зүйлээр зэвсэглэсэн; бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулах талаар заналхийлэх үйлдэл нь биелэх магадлалтай; сэжигтэн этгээд өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох чадваргүй болтлоо мансуурсан, согтуурсан, урьд нь оргож эрэн сурвалжлагдаж байсан, хорих ялаар удаа дараа шийтгүүлж байсан; эсхүл онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон бол хойшлуулшгүй тохиолдол гэж үзнэ” гэсэн нөхцөлүүд үүссэн тохиолдолд л хуулийн дагуу гарцаагүй цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авдаг.

Нийгмээс тусгаарлахгүй л бол бусдыг аюулд оруулах гээд байгаа нь тогтоогдоогүй үед тусгаарлаж хорих шаардлагагүй.

Нийгмээс тусгаарлахгүй л бол бусдыг аюулд оруулах гээд байгаа нь тогтоогдоогүй үед тусгаарлаж хорих шаардлагагүй. Мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад болох гэсэн үндэслэл бас бий. Гэтэл Б.Бямбасайханыг цагдан хорихдоо “Дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй” гэсэн үндэслэлээр хорьсон. Энэ хүн 2015 оны Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг батлах үед “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан. Энэ албан тушаалаа хүлээлгэж өгөөд гурван жил шахуу болсон, өөрийн байгуулсан хувийн компанидаа захирал хийгээд явж байна. Одоо Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг дахин үйлдэх ямар ч боломжгүй шүү дээ.

СОЦИАЛИЗМЫН ҮЕД ПРОКУРОР, ШҮҮХ ХОЁР НЭГТАЛ БОЛЖ БАЙГААД ИРГЭНИЙ ХЭРГИЙГШИЙДЧИХДЭГБАЙСАН БОЛ ОДОО ЦАГӨӨРЧЛӨГДСӨН

-Бага ч гэсэн тодорхой шалтгаан хэлэхгүй байна уу?
-Хүний эрх чөлөөг хасаж 30 хоног бүү хэл, гурван цаг хорихын тулд яг ямар шалтгаанаар буруутгаж байгааг шүүх хурлаар тодорхой хэлэлцэж, буруу, зөвийг нь хянаж байж шийдэх ёстой.Бид шүүх хуралд оролцох бүртээ асууж байгаа хэдий ч “гүйцэтгэх ажлын шугамаар тогтоогдсон” гэсэн тайлбараас өөр юу ч хэлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нууц гээд байна л даа. Социализмын үед прокурор, шүүх хоёр нэг тал болж байгаад иргэний хэргийг шийдчихдэг байсан бол одоо цаг үе өөрчлөгдсөн шүү дээ.

-Хорих шалтгаан нь тэгээд огт хэлж болохгүй нууц гэсэн үг үү?
-Бидэнд огт хэлж болохгүй нууц гэсэн ганцхан л тайлбар хэлж байгаа.

-Дахин хэрэг үйлдэж магадгүй гэсэн үндэслэлээр хорьж байгаа тохиолдолд таны түрүүн хэлсэнчлэн няцаалт хангалттай байгаа гэсэн үг үү...?
-Хэтэрхий ойлгомжтой асуудал. Б.Бямбасайхан бол Монгол Улсдаа татвар төлдөг хувийн компанийн захирал, таван хүүхдийн аав, бизнесийн нэр хүндтэй байгууллагыг удирдаж нийгэмд идэвхтэй оролцоотой явдаг шударга сайн залуу. Өнөөдөр Б.Бямбасайхан “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаггүй шүү дээ. Ийм хүнийг дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй гэдэг үндэслэл хэлж тодорхой тайлбар хэлэлгүй хорьж байна. Хэрэв тэр албан тушаалдаа хэвээр байсан бол дахиад гэрээ хийчих эрсдэлтэй гэж болох юм. Бид юутай маргаад суугаагаа мэдэхгүй байна. Социализмын үеийнх шиг биднийг хуралд оруулж жүжиг тоглоод байгаа мэт санагдах юм.

НҮДЭЭ АНЬЧИХААД БОКСДООД БАЙГАА ЮМ ШИГ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА

-Үндэслэл хангалтгүй байна гээд гомдол гаргасан уу?
-Бид зургаа дахь удаагаа гомдол гаргаж, таслан сэргийлэх арга хэмжээг сольж өгөөч гэж хүсэлт гаргасан хэдий ч тэд ярьдгаа л яриад байна. Нүдээ аньчихаад боксдоод байгаа юм шиг нөхцөлд ажиллаж байна.

-Дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй гэдгээс өөр үндэслэл одоохондоо байхгүй гэж ойлголоо, зөв үү?
-Тэгж ойлгож болно. Прокурор нь гүйцэтгэх ажлын шугамаар тогтоогдсон нууц гэнгүүт шүүх нь сонсоод “Үндэслэлтэй байна, үргэлжлүүлж хорь” л гэдэг. Юуг үндэслэлтэй гээд байгаа юм бүү мэд. Та үндэслэлээ нотол гэхээр “нотлох шаардлагагүй” гэж байна. Уг нь бид ямар үндэслэлтэй юм, тэр нь ямар баримтаар нотлогдсон юм, олж авсан баримт нь бодитой эсэх зэргийг ярьж худал хардлага бол няцааж, үндэслэлтэй гэж үзвэл нотлох баримтаар хангаж хамтарч ажилламаар байгаа юм. Ийм маягаар явж байгаад шүүх хурлын үеэр цагааддаг тохиолдол олон бий. Тэр тохиолдолд хүмүүс “За эндээс эсэн мэнд салсан л бол боллоо” гээд хаячихдаг. Ингэх тусам энэ завхрал арилахгүй байна.

-Ямар шалтгаанаар, яах гэж хорьсон нь бүрхэг байгаа байх нь?
-Бүрхэг ч биш. Бүр огт ойлгомжгүй.

-Үндэслэлээ нотол гэж асуухаар ямар хариу өгч байна?
-Хуулийн дагуу мөрдөн байцаах ажиллагааны мэдээллээ нууцлах заалт бий гэсэн хариу л хэлсэн. Тэгвэл хурал хийх шаардлага байхгүй шүү дээ. Процессын ийм завхрал болоод байна. Энэ завхралыг нь шүүмжлэхээр “төрийн ажил” гэж тайлбарлах жишээтэй. Төрийн ажил хийж байна гэхээр хүний эрх хаягдах нь л дээ. Хүний эрх зөрчигдөөд байна шүү дээ гэхээр “Юун хүний эрх, энэ чинь байцаан шийтгэх үйл ажиллагааг зохицуулсан хууль” гэж байна. Дээрээс өгсөн даалгаврыг биелүүлдэг тогтолцоо бий болчихож гэж харж байна.

Б.БЯМБАСАЙХАН БОЛООД ЭЭЖИЙНХ НЬ ЭРҮҮЛ МЭНД МУУДСАН

-Хорих 30 хоног дуусангуут 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гарсан. Гэтэл дахин 30 хоногоор сунгахаар шийдсэн байна. Эрүүл мэндийн байдал нь ямар байгаа вэ?
-Б.Бямбасайханы биеийн байдал муудаж, зүрх нь өвдсөн. Эмнэлэгт хэвтсэн тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хүсэлт гаргаад байна. Мэдээж гэр бүл, ар гэр, хүүхдүүддээ санаа зовсон хүн сэтгэл амар байж чадахгүй. Ийм шалтгаан өвдөхөд хүргэсэн нь ойлгомжтой. Мөн хоёр ч удаа тодорхойгүй шалтгаанаар 15, 30 хоногоор сунгагдахаар ээжийнх нь эрүүл мэнд муудаж эмнэлэгт хүргэгдчихлээ. Өөрөөр хэлбэл гэр бүл, үр хүүхэд, эцэг эхийг нь давхар хэлмэгдүүлээд байна. Өмнө нь нэг залуу ийм байдлаар хоригдож байгаад бие нь гэнэт муудаж нас барсан гашуун сургамж байгаа шүү дээ.

-Дахин 30 хоногоор сунгахаар шийдсэн шалтгаан нь өмнөхтэйгөө адил байна уу, эсвэл арай өөр тайлбар хэлсэн үү?
-Хугацааг нь сунгахдаа өөр үндэслэл хэлсэн. Хэргийн ээдрээ түвэгтэй байдлаас шалтгаалж зайлшгүй цагдан хорих шаардлагатай гэж байгаа юм. Энэ тохиолдолд ээдрээ түвэгтэй гэдгийг нь нотлох зайлшгүй шаардлагатай эсэхийг нь батлах ёстой болж байгаа биз. Ийм ээдрээ түвэгтэй байхад ингэхээс өөр арга байхгүй гэж нотлох учиртай.

-Та илүү тодруулахгүй юү?
-Яагаад ээдрээ түвэгтэй байна вэ гэдэг асуултаас эхэлье. Дубайн гэрээг 2015 онд байгуулахаас өмнө УИХ-аас хоёр удаа тогтоол гаргасан. Эхнийх нь эдийн засгийг хүндрэлээс гаргаж сайжруулахын тулд том төслүүдийг, ялангуяа Оюу толгойг онцгойлон нэр зааж хөдөлгөх тухай заалт оруулсан байдаг. Бүр тодруулбал Оюу толгойг нэн даруй хөдөлгөж арга хэмжээ авахгүй бол Ерөнхий сайд болон хариуцаж байгаа хүмүүст арга хэмжээ авч хариуцлага тооцохоор заасан байдаг. Нөгөөх нь улс төрийн болон бодлогын хувьд дэмжиж ажиллах, далд уурхайн үйл ажиллагааг сэргээх, жилд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж энэ ажлыг явуул гэсэн заалттай. Хуульчид УИХ-ын тогтоолыг хууль тогтоомж гэж үздэг. Хуулийг хүн бүр заавал дагаж мөрдөх ёстой.

Энэ нь Ерөнхий сайдад ч хамааралтай. Зөрчвөл хууль зөрчсөнд тооцно. Зарим Ерөнхий сайд би хийгээгүй гэж яриад суугаа нь хуулиа зөрчсөн л хэрэг болохоос гайхуулж ярих сэдэв биш л дээ.УИХ тогтоол гаргаад Засгийн газарт үүрэг өгчихсөн. Оюу толгойн хувьцаа эзэмшигч нь Засгийн газар учраас бүх сайд нар энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, олонхоороо дэмжээд, удирдамж гаргаж ажиллая гээд захирамж гаргачихсан. Б.Бямбасайхан өөрийн хариуцсан ажлаа л хийсэн. Тэр захирамжийн дагуу ажиллаад тодорхой асуудлуудыг судалж үр дүнгээ танилцуулангуут дэмжиж байна гэсэн. Дахин нэг захирамж гаргаад гарын үсэг зур гээд үүрэгдчихсэн. Ийм л процесс өрнөсөн.

-Б.Бямбасайханыг татварын асуудал дээр буруутгаад байгаа анзаарагдсан. Энэ асуудалд та ямар тайлбар хэлэх вэ?
-Түрүүхэн миний дурдсан захирамжаар тухайн үеийн Татварын ерөнхий газрын удирдлагад татварын асуудал дээрээ эвлэрлийн гэрээ байгуул гэсэн даалгавар өгсөн. Ингээд шүүх дээр үүссэн байсан асуудал эвлэрлээр дууссан түүхтэй. Тэр эвлэрлийг нь гэрээнд буулгасан төдий. Түүнээс биш татварын асуудлаар ямар ч шийдвэр гаргаагүй. Гэтэл Б.Бямбасайханыг татварын асуудлаар буруутгасан нь маш ойлгомжгүй. Тэгэхээр энэ ээдрээ түвэгтэй байдал мөн үү?

-Эрх мэдэлтэй хүмүүсийнх нь гарын үсэг баталгаатай, цаасан дээр буусан шийдвэртэй тов тодорхой л асуудал байна.
-Харин тийм. Цаасан дээр тодорхой байгаа зүйлийг ухаж ядаад ээдрээ төвөгтэйг нь гайхаад сууж байна. Зайлшгүй ямар шаардлага байгаа юм бэ гэсэн асуулт тавихаар хариу өгдөггүй. Ээдрээ түвэгтэй гэсэн ганц үг хэлэнгүүт шүүх хүлээж аваад тэр ганц үгээр нь шийдээд байж болохгүй биз дээ. Б.Бямбасайхан бол бусдын л адил банкнаас зээл авч бизнес эрхэлж, орон сууцны зээл авч орон байрны асуудлаа шийдээд явж байгаа залуу. Энэ залуу хахууль аваагүй.Хэрэв хахууль авсан гэж хардаж байгаа бол дансыг нь шалгаад үзэхэд гараад ирэх асуудал. Одоо сар хүрэхгүй хугацааны дараа төрөх хөл хүнд эхнэр нь биед нь зүдэргээтэй байгаа ч байрны лизинг, хүүхдийнхээ төлбөрийг төлөхийн тулд ажлаа хийгээд явж байна. Ийм л нэгэн гэр бүл.

Ээдрээ түвэгтэй гэсэн ганц үг хэлэнгүүт шүүх хүлээж аваад тэр ганц үгээр нь шийдээд байж болохгүй биз дээ.

-Б.Бямбасайхантай хэдэн удаа уулзсан бэ?
-Долоо хоногт хоёроос гурван удаа уулзаж байгаа.

-Байцаалт авч байгаа юу?
-Эхлээд гэрчээр дуудаад байцаалт авсан байдаг юм. Дөрөвдүгээр сарын 1-ний ням гаригийн оройн 18 цагаас гэрчийн мэдүүлэг авч эхлээд 21:30 цагийн үед сэжигтнээр баривчилна гэсэн тогтоол шийдвэрээ бэлдчихсэн байсныгаа танилцуулсан юм билээ. Гэрчээр дуудахаар хэн ч болсон үйл явдлыг ярина. Тэгэнгүүт шууд тогтоол танилцуулаад сэжигтэн болгоод, маргааш нь яллагдагч болгочихож байгаа юм. Яллагдагч болгохоо мэдсээр байж гэрчээр дуудаж юм яриулна гэдэг нь маш буруу.

Өмгөөлөгчгүй оруулаад өөрийнх нь эсрэг баахан юм хэлүүлж байгаад дараа нь хорьдог бурангуй тогтолцоо руу орж байна л даа. Учир нь гэрчээр дуудахад өмгөөлөгч оруулдаггүй юм. Энэ чинь хуучин нийгмийн арга барил. Хэсэг больё гэж зүтгэж яваад одоо буцаад хуучин хэв рүүгээ орж байгаа юм шиг байна. “Энэ нь амар юм, хүний эрх яриад байхаар түвэгтэй юм” гэсэн хандлага хүчтэй боллоо л доо. Үүнийгээ улс төрийн зорилгоор ашиглахад амар учраас зангаа тавихгүй байна. Б.Бямбасайханыг хорьсноосоо хойш хоёр удаа байцаасан.

ТУХАЙН ҮЕД “БАЙЦААГААГҮЙ БАЙГАА” ГЭЭД ХЭЛЧИХСЭН НЬ СЕНСАЦИ БОЛСОН ЮМ БИЛЭЭ

-Хорьчихоод байцаалт авахгүй байна гэсэн мэдээлэл саявтар цацагдсан нь ямар учиртай юм бол?
-Баривчилснаас хойш эхний 20 гаруй хоног байцаалт аваагүй. Тэр үед надад зайлшгүй ажил гараад байцаалт авах бол “Заавал өөрөө байлцаж байцаалгана” гээд дөрвөн хоног хойшлуулах хүсэлт тавьсан байсан. Тухайн үед Лу.Болд гишүүн очиж уулзаад асуухад нь “Байцаагаагүй байгаа” гээд хэлчихсэн нь сенсаци болсон юм билээ. Ингэчихээр нөгөө талдаа бид эвгүй байдалд орчихож байгаа юм. Өмгөөлөгчдийн зүгээс хойшлуулах хүсэлт тавьчихаад тийм мэдээлэл цацагдахаар хэнд ч эвгүй ойлголт төрнө. Сарын дотор нэг удаа байцаасан нь ийм учиртай. Миний эзгүйд и-мэйлд нь нэг удаа үзлэг хийсэн байна лээ. Сүүлд нэг удаа байцаалт өгсөн. Бидний хувьд байцаалтаа, хийх ёстой ажиллагаагаа бушуухан хийгээд сулла гэсэн байр суурин дээр байгаа.

-Байцаахдаа юу асуух юм?
-Хамаагүй ярьж болохгүй л дээ. Татварынх нь асуудал дээр миний зүгээс хууль тогтоомжийн үүднээс ярьж байгаа юм. Хууль зүйн үүднээсээ энгийн ойлгомжтой асуудал байгаа юм. Нөгөө тал цаасны цаад талын юм уншаад илүү гүнзгий хараад байна уу, эсвэл мал сургаар гэдэг шиг дам яриагаар хэрэг үүсгэж сандарч будилаад байна уу бүү мэд. “Эрдэнэс Монгол” гэдэг компани Засгийн газрын захирамжаар гэрээ байгуулсан. Тэгэхээр Дубайн хувьд Оюу толгойн дотоод үйл ажиллагааны шинжтэй бичиг баримтад гарын үсэг зурсан гэсэн үг. Далд уурхайд хэдэн төгрөгийн санхүүжилт авчрах юм, ямар зээлээр хийх юм гэх мэт асуудлыг л тусгасан гэрээ.

ЭДИЙН ЗАСАГ УНАГАЛАА ГЭЖ ХОРИХГҮЙ УЧРААС ЮУ Ч ХИЙХГҮЙ СУУСАН НЬ ЗӨВ БОЛЖ ТААРЧ БАЙНА

-Эдийн засгийн, арилжааны чигийн гэрээний онцлогоо харахгүйгээр зөв, буруу гэж яриад байх шиг анзаарагдах юм. Арилжааны гэрээний зөв, бурууг шүүх эцсийн шүүлтүүрийг нэрлэ гэвэл та юуг онцлох вэ?
-Энэ гэрээнд Монголын талд хожоотой зүйл их байгааг ярих хэрэгтэй. Тухайлбал, менежмэнтийн зардал зургаан хувь байсныг гурван хувь болгож хоёр дахин бууруулсныг ярихгүй байна. Жил бүр 1.2 тэрбум ам.доллар оруулж ирэх том төсөл Монголд хэдэн ажлын байр бий болгож, хичнээн ам.долларын татвар төлж байгаа, шууд болон шууд бусаар эдийн засгийг яаж дэмжээд байгааг тодорхой тооцож гаргаад мэдээлэх хэрэгтэй.Эдийн засгийн гэрээнүүд их сонин. Гэрээг талууд харилцан тохиролцож харилцан ашигтай байхаар хийдэг.

Муу гэрээ гэдэг бол нэг тал нь ялж, нөгөө тал нь ялагддаг гэрээг хэлнэ шүү дээ. Арилжааны наймаа харилцан ашигтай байдаг. Тэгэнгүүт тухайн гэрээнээс олж авсан ашигтай талыг нь тооцолгүйгээр буулт хийсэн, алдагдалтай хийсэн гэж яриад төөрөгдөл үүсгэж байгаа харагддаг. Өгөө авааг нь тэнцүүлж тооцох ёстой. Уг нь өгч байгаа нь их, авч байгаа нь бага бол шүүмжлэх учиртай.

Ажлын хэсгийн дарга сайн, муу гэсэн дүгнэлтийн алийг нь ч гаргасан буруудах нөхцөл үүсээд байна

-Оюу толгой, Татварын ерөнхий газар хоёр шүүх дээр эвлэрснийг буулт хийсэн гэж тайлбарлаж, хэн нэгнийг буруутгах нь хууль талаасаа хэр зөв дүгнэлт вэ?
-Оюу толгой Татварын ерөнхий газрыг шүүхэд өгсөн. Татварын ерөнхий газар нь шүүх дээр захирамжаар эвлэрсэн гэдэг нь бодитой үнэн. Үүнийг буулт хийсэн гэж тайлбарлах нь буруу. Шүүхийн шийдвэр шүү дээ. Шүүхийн шийдвэрийг хэн ч шүүдэггүй. Шүүхээр шийдсэн асуудлыг гэрээнд тусгахад ямар ч асуудал байхгүй. Ийм л юман дээр “Улсад хохирол учруулсан” гэсэн сүржин тайлбар хийгээд байна. Арилжааны гэрээ хууль зөрчсөн гэж байгаа бол Иргэний хуулийн дагуу зохицуулалт нь маш энгийн, хэнд ч ойлгомжтой. Тухайн гэрээний хууль зөрчсөн хэсэг нь хүчингүй болдог. Хүчингүй болгоход л асуудал шийдэгдэнэ. Өчнөөн залуусыг хориод, улстөржих шаардлагагүй л дээ. Дээр үед “Тоншуул” сэтгүүл дээр социалист уралдааныг шүүмжилж бичсэн өгүүллэг гарсан юм. Хоёр хүн уралддаг юм.

Тарьсан модон дээр нэг оноо, үхүүлсэн модон дээр хасах нэг оноо гэсэн дүнтэй. Нэг нь зуун мод тарьтал 51 нь үхэж, 49 нь ургаж л дээ. Нөгөө нь юу ч хийгээгүй. Дүгнээд үзтэл мод тарьсан нөхөр хасах хоёр оноотой, юу ч хийгээгүй нь тэг оноотой учраас ялж байгаа юм. Өнөөдөр яг ийм юм болоод байна. Дубайд гарын үсэг зурсан Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа хүмүүс 2020 онд яаж сонгогдох вэ, албан тушаалаа хэрхэн хадгалж үлдэх вэ, ойр дотны хүмүүсээ яаж албан тушаалд суулгах вэ, тэр болтол юуг дөвийлгөж сүржигнэх вэ гэдгээ л бодоод байх шиг. Ажил хийдэг хүнээс л алдаа хайгаад байдаг. Ажил хийдэггүйд нь аль нь ч байхгүй учраас юу ч хайдаггүй байх.

Ийм л зарчмаар яваад байна. УИХ дээр Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дарга сайн, муу гэсэн дүгнэлтийн алийг нь ч гаргасан буруудах нөхцөл үүсээд байна. Оюутолгойн үйл ажиллагааг үргэлжлүүлж болохгүй, тэгвэл улс төрийн оноогоо алдана. Унагачихвал бас болохгүй, эдийн засаг унана. Гэхдээ эдийн засаг унагасны төлөө хүнийг шоронд хийхгүй. Ингээд бодохоор юу ч хийхгүй байсан нь л зөв болж таарч байна.

Манай улстөрчид их хүнд улс.

-Б.Бямбасайханы хувьд аль ч улсад очоод дажгүй ажил хийгээд амьдрах боломжтой ч хүүхдүүдийнхээ амьдрах ирээдүйг сайхан байлгах гэж эх орондоо ажилладаг залуусын нэг гэсэн үнэлгээг хоёр ч том бизнесмэнээс сонслоо. Өмгөөлөгчийнхөө хувьд биш, хувь хүнийхээ талаас энэ дүгнэлттэй санал нийлэх үү, сэтгэгдлээ хуваалцаач?
-Хүн ер нь олон зүйлийг үзэж харж, тал бүрээс нь судлах тусам эх орноо яаж хөгжүүлэх вэ гэсэн хүчтэй бодолтой болж, буцалж огшиж эхэлдэг юм болов уу гэж боддог. Ард түмэндээ тулгарсан хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэж, эх орондоо эерэг өөрчлөлт авчрахад өөрсдийн хувь нэмрээ оруулдаг залуус хэлмэгдэх ёсгүй.Төрд зүтгэсний төлөө төмөр нүүр харуулах ёстой гэж үү. Б.Бямбасайхан бол гадаадын олон оронд, мөн Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудад ажиллаж байгаад Монголдоо ирээд аль л шилдэг гэсэн хувийн компаниудад удирдах алба хашиж байсан. Эрчим хүчний томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг босгох чиглэлд гадаадад болон Монголдоо ажиллаж байхдаа оролцож байсан туршлагатай. Хувийн компаниа удирдаад хүнээс гуйхгүйгээр амьдралаа дажгүй аваад явж байгаа залуу.

Бид өнөө үед зүгээр цээжээ дэлдээд шүүмжилж суух уу, эсвэл эх орныхоо төлөө нэг ч болсон юмыг захаас нь барьж аваад хийх үү гэдэг сонголтын өмнө ирээд байна. Миний хувьд Б.Бямбасайханыг эрсдлийг нь хүлээгээд том асуудал руу зориглож ордог залуусын нэг гэж үнэлдэг. “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалд очиж, хэл аманд өртөн байж тэр ажлыг хашсан тухайд бол өөрийн мэдлэг чадвараа дайчилж хууль, дүрэм журмын хүрээнд өгсөн даалгаврыг хариуцлагатай биелүүлэх боломжтой гэж үзээд л шийдсэн байх гэж харж байгаа.

-АН, МАНаль ч Засгийн үед хамтран ажиллаж байсан хүнийг одоогоор сөрөг намын Ерөнхий сайд урьж ажиллуулсан нь гол шалтгаан байж магадгүй л юм...?
-Хэрхэн санал тавьсныг нь би мэдэхгүй. Бидний яриад байгаа Оюу толгойн хувь нийлүүлэгч компани “Рио Тинто” хаана ч, хэнтэй ч хэлцэл хийдэг дэлхийн хэмжээний компани. Манайхны хийж чаддаг нэг зүйл нь татвар, цагдаагаа явуулж дээрэмчин шиг аяглах. Харилцан ашигтай бизнес хийх гэдэг тусдаа том асуудал. “Рио Тинто” гэдэг том компанийн мундагчуулаас айж бэргэхгүйгээр ширээний ард суугаад хэлцэл хийнэ гэдэг хэрийн хүний хийчихдэг ажил биш л дээ. Үүнийг хийж чаддаг хүн Засгийн газарт маш ховор.

Бид энэ сул талаасаа болж дандаа алддаг. Тухайн үед Б.Бямбасайханыг олж томилсон нь ухаалаг алхам гэж би хувьдаа хардаг. Хэлцлийг амжилттай хийхэд гар бие оролцсон хүмүүсийнх нь нэг бол Б.Бямбасайхан. Манай улстөрчид их хүнд улс. Нэг талдаа улстөрчдөд хөрөнгө оруулагчдын байр суурийг хүргэж, нөгөө талдаа “Рио Тинто”-д улстөрчдийн хүслийг ойлгуулж тайлбарлаж, дунд нь хэлцэл хийнэ гэдэг үнэхээр хэцүү ажил. Хариуцлагатай алба хашиж байсан нэгэн эрхэм “Та нар ямар сонин улс вэ? Оюу толгой төслийг машинаар зүйрлэвэл шаварт суучихсан байсан. Шавраас татаж гаргахгүй бол машин унаагүй амьдрал хэцүүдчих гээд байсан цаг. Хүн хүчээ шавхаж байгаад татаад гаргаад ирэхээр та нар ямар их шавар болгоо вэ, яах гэж хоёр трактораар татсан юм, яагаад троссыг нь хоёр удаа тасалчихав, хэдэн хүрз хугалчихав аа, татдаг төмөр нь муруйсан байна шүү дээ гээд байх юм. Тэр машин чинь одоо сүнгэнэтэл давхиад бид унаа машинтай дажгүй амьдраад байна” гэсэн утгатай үг хэлсэн байна лээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 6 ]

2018 оны 5-р сарын 18. 10:38Зочин - [202.21.100.***]

ОДОО ТӨРД АЖИЛЛАЖ БАЙГАА НӨХДҮҮД СУРГАМЖ АВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ИДЭЖ УУХЫН ДОН ШҮГЛЭВЭЛ ИЙМ ЮМ БОЛНО ШҮҮ

2018 оны 5-р сарын 18. 10:00Зочин - [43.228.131.***]

Энэ баяр ,баярцогт ,сайханбилэг мэтийн хулгайч нарыг хуучин ганц худгийн подволд гаруудын камерт 3хан хонуулахад л бүх үнэнээ тоочоод бүх сүвнээсээ гардаг бүх юмаа гаргаад хулгайлсан,дээрэмдсэн,луйвардсан бүх юмаа буцаагаад өгнө дөө.Одоо энэ шинэ мөрдөн гаргадаггүй л болохоос амралтын газар болчхоод хулгайч нар ядрахгүй их пээдгэр болчихож.

2018 оны 5-р сарын 17. 22:09Зочин - [64.119.23.**]

БАЯМБАСАЙХАН МЭТИЙНСАЙХАН БОЛОВСРОЛТОЙ, ГАДААДАДБОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН ЗАЛУУЧУУДЫГ УЛС ТӨРИЙН ӨГӨӨШ ХИЙГЭЭД ӨӨРСДӨӨ ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ БАЙГААД ҮНЭХЭЭР ХАРАМСАЖ БАЙНА. ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ ХЭНЭЭР ӨГӨӨШ ХИЙЖ, ХЭЗЭЭ, ХЭНИЙ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ХУВААЖИДЭХ, АРД ТҮМЭНД ЯАЖ ЖҮЖИГ ТАВИХУУГЭДГЭЭ МАШ САЙН ТӨЛӨВЛӨСӨН БАЙГАА .УЛС ТӨРД ОН УДААН ЖИЛ АЖЛЛАЖ ХЭН ИХ БАЯЖААД, ШОРОНД Ч ОРОХГҮЙ,ШАЛГУУЛАХГҮЙ БАЙГААГ АРД ТҮМЭН ХАРЖ Л БАЙГААМАНАЙДГАРШСАНХҮМҮҮС ОЛОН БАЙГААЮМ ШИГ ХАРАГДААД БАЙНА ДАА ОРД ТҮМЭНД МЭДЭГДЭХГҮЙ ОЛОН ААВЫН ГЭМГҮЙ ХҮҮХДҮҮД ХЭЛМЭГДЭЖ БАЙДАГШҮҮХҮНИЙГ ХУДЛАА МЭДЭЭЛЛЭЭР ХАРААЖ ЗҮХЭЭД ХЭРЭГГҮЙ ДЭЭ НААН ЧИНЬ ЖИНХЭНЭ ЗҮХМЭЭР ХҮМҮҮС НЬ ЮУЧ БОЛОХГҮЙ, АРД ТҮМНИЙГ МӨЛЖСӨӨР Л БАЙНА ДАА МОНГОЛДШУДАРГА ЁС АЛГАХЭЦҮҮ БАЙНААРД ТҮМНИЙГ ХУДЛАА МЭДЭЭЛЛЛЭР ТОЛГОЙ УГААГААД БАЙНА.

2018 оны 5-р сарын 17. 21:20Зочин - [202.179.27.***]

гэр орны хүндрэл хулгаич бүриин ард бии

2018 оны 5-р сарын 17. 19:09Зочин - [202.70.34.***]

Яана даа. Гэр оронд нь хүндрэлтэй асуудал байгаа юм байна ш дээ. Гадуур байцааж болдоггүй юм бол уу. ЦогттойХЗДХЯ-нд хамт ажиллаж байсан. Хэл ус сайтай гайгүй л залуу байсан даа. Асуудлынхаа үндэслэлийг нухацтай гаргаж, үйлчлүүлэгчийнхээ буруу зөвийг нь ялгуулж чадах байх оо.

2018 оны 5-р сарын 17. 18:29Зочин - [182.160.34.***]

Энэ Бямбасайхан гэгч дарга хийж байхдаа эв эрүүл тарган цатгалан хүн л байсан Тэгээд эд шоронд орохоороо л бие өвдөөд баых юмаа. Эх орноо Дубайд очиж худалдсан хулгайч шорондоо л байж баых ёстой шүү

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Орон нутгийн замд осол гарч нэг хүн амиа алджээ1 цаг 48 минутын өмнө

264.5 мянган га-д тариалалт хийжээ2 цаг 14 минутын өмнө

Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ2 цаг 47 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаар МИАТ-ийн хувьчлалыг хэлэлцэж байна2 цаг 48 минутын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга хөгжмийн зохиолч Б.Шаравыг хүлээн авч уулзлаа2 цаг 50 минутын өмнө

Хятадууд Цэнхэрмандал суманд хууль бусаар алт олборлолт явуулж байжээ3 цаг 20 минутын өмнө

Д.Сарангэрэл сайд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож байна3 цаг 27 минутын өмнө

Дэлхийн хамгийн нэрт тамирчныг нэрлэв3 цаг 32 минутын өмнө

Майкл Помпео: АНУ-БНАСАУ-ын уулзалт төлөвлөсөн ёсоор болно3 цаг 39 минутын өмнө

Хуурайшилт ихсэх тул түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна3 цаг 42 минутын өмнө

Зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн, худалдсан бол 450-5.400.000 хүртэл торгоно3 цаг 47 минутын өмнө

Эзгүй суудалтай, хөрөнгө оруулагчгүй “Эдийн засгийн форум”3 цаг 55 минутын өмнө

Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэнэ3 цаг 59 минутын өмнө

У.Хүрэлсүх харин "яг түүн шиг" байж чадсан уу?4 цаг 4 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдал4 цаг 45 минутын өмнө

Улаанбаатарт 23 хэм дулаан байна4 цаг 46 минутын өмнө

У.Хүрэлсүх: Монголчууд бид хамтын хүчээр бэрхшээлийг давж чаддаг17 цаг 29 минутын өмнө

Сургуулийн эргүүл зодож танхайрсан М-д долоо хоногийн баривчлах шийтгэл оноожээ18 цаг 53 минутын өмнө

Дэлхий дээр үлдсэн цорын ганц зэрлэг адууны унаганд нэр хайрлая20 цаг 56 минутын өмнө

Элчин сайд Н.Ализодаг хүлээн авч уулзав21 цагийн өмнө

"Алтернатив" Х.Отгоо эх үрсийн баяраар алдарт эхийн одонгоо авна21 цаг 2 минутын өмнө

Эхийн эндэгдэл буурахгүй байна21 цаг 6 минутын өмнө

Хорт хавдартай сувилагчид туслацгаая21 цаг 13 минутын өмнө

Б.Шаравын "Эхийн сэтгэл шиг..." шинэ бүтээл өнөөдөр эгшиглэнэ21 цаг 22 минутын өмнө

З.Энхболд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав21 цаг 25 минутын өмнө

Баавгайн эд эрхтэн тээвэрлэсэн этгээдүүд ял шийтгүүлэв21 цаг 28 минутын өмнө

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дахин хойшиллоо21 цаг 35 минутын өмнө

Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна22 цаг 29 минутын өмнө

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ23 цаг 32 минутын өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ23 цаг 33 минутын өмнө

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа23 цаг 36 минутын өмнө

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна23 цаг 39 минутын өмнө

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ23 цаг 41 минутын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэӨчигдөр 14 цаг 02 минут

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсанӨчигдөр 13 цаг 44 минут

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэвӨчигдөр 12 цаг 54 минут

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байнаӨчигдөр 12 цаг 51 минут

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байнаӨчигдөр 12 цаг 49 минут

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзавӨчигдөр 12 цаг 42 минут

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээӨчигдөр 11 цаг 46 минут

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулнаӨчигдөр 11 цаг 44 минут

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээӨчигдөр 11 цаг 40 минут

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллооӨчигдөр 11 цаг 37 минут

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судалнаӨчигдөр 11 цаг 20 минут

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулавӨчигдөр 11 цаг 15 минут

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүйӨчигдөр 11 цаг 10 минут

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байнаӨчигдөр 11 цаг 01 минут

Эбола вирус дахин дэгдлээӨчигдөр 10 цаг 54 минут

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэӨчигдөр 10 цаг 49 минут

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьӨчигдөр 10 цаг 47 минут

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоовӨчигдөр 10 цаг 43 минут

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй ньӨчигдөр 10 цаг 29 минут

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээӨчигдөр 10 цаг 26 минут

Өнөөдөр болох үйл явдлуудӨчигдөр 10 цаг 24 минут

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээӨчигдөр 10 цаг 18 минут

УИХ-ын ажлын хэсгүүд хуралданаӨчигдөр 10 цаг 05 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.Өчигдөр 09 цаг 35 минут

Улаанбаатарт 14 градус дулаан байнаӨчигдөр 09 цаг 33 минут

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байна2018 оны 5-р сарын 21. 19:44

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардав2018 оны 5-р сарын 21. 19:21

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалаа2018 оны 5-р сарын 21. 18:50

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлоо2018 оны 5-р сарын 21. 17:44

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн2018 оны 5-р сарын 21. 17:41

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...2018 оны 5-р сарын 21. 17:24

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй2018 оны 5-р сарын 21. 17:11

Матар хавхаар барьж буй хүү 2018 оны 5-р сарын 21. 16:58

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байна2018 оны 5-р сарын 21. 16:50

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээ2018 оны 5-р сарын 21. 16:43

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээ2018 оны 5-р сарын 21. 16:40

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ2018 оны 5-р сарын 21. 16:39

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байна2018 оны 5-р сарын 21. 16:08

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэ2018 оны 5-р сарын 21. 16:06

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогч2018 оны 5-р сарын 21. 15:48

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно2018 оны 5-р сарын 21. 15:39

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлаа2018 оны 5-р сарын 21. 15:36

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлоо2018 оны 5-р сарын 21. 15:35

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээ2018 оны 5-р сарын 21. 15:28

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээ2018 оны 5-р сарын 21. 15:11

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байна2018 оны 5-р сарын 21. 15:09

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээ2018 оны 5-р сарын 21. 15:04

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэ2018 оны 5-р сарын 21. 13:48

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэ2018 оны 5-р сарын 21. 13:43

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2018 оны 5-р сарын 21. 13:37

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна2018 оны 5-р сарын 21. 13:27

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээ2018 оны 5-р сарын 21. 13:22

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсон2018 оны 5-р сарын 21. 13:11

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байна2018 оны 5-р сарын 21. 13:07

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгав2018 оны 5-р сарын 21. 13:01

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга болов2018 оны 5-р сарын 21. 12:57

"Хангарди" спортын наадам боллоо2018 оны 5-р сарын 21. 12:55

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулна2018 оны 5-р сарын 21. 12:39

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэй2018 оны 5-р сарын 21. 12:30

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ2018 оны 5-р сарын 21. 12:22

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээ2018 оны 5-р сарын 21. 11:53

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! 2018 оны 5-р сарын 21. 11:50

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээ2018 оны 5-р сарын 21. 11:40

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга болов2018 оны 5-р сарын 21. 11:37

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэв2018 оны 5-р сарын 21. 11:36

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтууд2018 оны 5-р сарын 21. 11:23

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүлье2018 оны 5-р сарын 21. 11:11

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох