Энэ зуны аялалаа эндээс сонгоорой

2018 оны 6-р сарын 3. 13:07

Аялах газраа сонгож амжсан уу?

Дэлхийгээр аялагчид маань аялах газраа сонгож амжсан уу? Үгүй бол энэ жил дараах орнууд руу аялахад тун тохиромжтой байх нь ээ.


15Прага, Чех

Чех улсын нийслэл Прага хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэгд зүй ёсоор тооцогдоно. Чехословакийн 100 жилийн ойг тохиолдуулан хотын удирдлагууд бүтэн жилийн турш тэмдэглэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, 5 болон 6 дугаар сард Прага хотын хаврын олон улсын хөгжмийн наадам болох аж.Эндээс та бүхэн Чех улсын хөгжим, урлагийн баялаг соёлтой бүрэн танилцах боломжтой юм. Түүнчлэн 10 дугаар сарыг дуустал Прага хотын ордонд “1918 онд үүсгэн байгуулагдсан” нэртэй цуврал үзэсгэлэнгүүд дэлгэгдэх юм. Энд Чехословакийн соёлын гол үнэт дурсгалууд, урлагийн бүтээлүүд тавигдах аж.

Прага хот мөн шар айраг, амтат хоолоороо маш алдартай төдийгүй дээд зэрэглэлийн 34 ресторантай билээ.


14Бутан

Өмнөд Азийн үзэсгэлэнт орон Бутан улс нь эгц уулс, гайхамшигт хөндий зэрэг байгалийн уулга алдам тогтолцооноос гадна баялаг түүх соёл, эртний өвөөрөө олон орны жуулчдыг татаж байдаг. Хэрэв та 2018 онд тус улсыг зорихыг хүсвэл танд олон сайхан үйлчилгээг бэлдээд байгаа гэнэ. Аялал жуулчлалын салбараа дэмжих зорилгоор дээд зэрэглэлийн зочид буудлуудаа сэргээн засварласан төдийгүй, шинэ онгоцны буудалтай болж, жуулчдад зориулан нисдэг тэргийн аялал санал болгож байгаа аж. Бутан улсын хамгийн өндөрлөгт орших Лаяа тосгон руу явах явган аялал жуулчдын сонгох дуртай гол зам юм.
Дашрамд дуулгахад иргэдээс нь авсан судалгаагаар хамгийн аз жаргалтай орны 1-т Бутан орсон билээ.


13Осло, Норвеги

Норвегийн нийслэл Осло хот нь орчин цагийн уран барилгын диваажин гэсэн үг. Тэнгэр баганадсан цамхагуудыг хүрээлэн сүрлэг уулс, далай тэнгис бий. Саяхан сэргээн засварлаж, өргөтгөөд буй Осло хотын нисэх онгоцны буудлын ачаар жуулчин хүлээж авах чадвар ч асар ихээр нэмэгдсэн байгаа юм. Хотын зам тээврийн хөдөлгөөн сайн зохион байгуулагдсан бөгөөд маш хурдтай тул та хотын захад хямд буудалд буусан ч хотын төв рүү ороход хугацаа алдахгүй.

Havnepromenaden музейд урлаг соёл, түүхийн болон архитектуртай холбоотой сонирхолтой үзэсгэлэнгүүд байнга гарч байдаг. Харин илүү идэвхтэй аялагчдад тохирох гадаах усан сан, цэцэрлэг, энтертэйнмэнт төв, скэйтпарк гээд үзэж харах, цагаа зугаатай өнгөрүүлэх зүйл маш олон.


12Тангиер, Морокко

Африк тив рүү орох гол порт гэгддэг Тангиер нь Мороккод байрлах боомт хот юм. Далайн эрэг дээрх уг хотод маш сайхан резорт, зочид буудлууд байдгаас хамгийн алдартай нь Ritz Carlton юм.

Түүнчлэн 2018 онд энд хурдны галт тэрэгний зам нээлтээ хийх тул та зэргэлдээ орших Касабланка болон Рабат руу аялахад тун дөхөм болох аж.


11Глазго, Шотланд

Викторийн үеийн уран барилгуудаараа алдартай Глазго хотод гоёмсог ресторан, зочид буудал, худалдааны төвүүд бий. Хямд үнэ, сайхан хоолоороо Bilson 11, Ramen Dayo зэрэг зоогийн газрууд нь аялагчдад маш их таалагддаг.

Уг хотод амьд хөгжмийн тоглолтууд байнга болдог төдийгүй, музей, галерей элбэг тул тус улсын соёлын төв гэгддэг юм.



10Карибийн тэнгис

2017 он Карибийн тэнгисийн эрэг дагуу байрлах орнуудын хувьд хүндхэн жил болсон билээ. Ирма болон Мария шуурга Пуэрто Рико, Сэйнт Мартин болон Доминикийн арлуудыг дайран өнгөрч, ихээхэн хэмжээний хохирол учруулсан ч уг бүс нутгийн 70 гаруй хувь нь далайн шуургад өртөөгүй байгаа аж.

Аялал жуулчлалын томоохон бүс болох Карибийн тэнгисийн арлууд нээлттэй байгаа ба та бүхэн шинэхэн нээгдсэн Park Hyatt St. Kitts зэрэг алдартай зочид буудлуудад бууж болох юм.


09Ганьсу, Хятад

БНХАУ-ын хойд хэсэгт орших Ганьсу муж байгалийн өвөрмөц тогтоцоороо сая сая жуулчдыг татаж байдаг. Торгоны замын нэгээхэн хэсэг болох энэ бүс нутгийн хамгийн алдартай зүйл нь Солонгон уулс юм. Мужийн төвөөс ердөө гуравхан цагийн зайд орших энэхүү үзэсгэлэнт уулсыг үзэх бол зун цагийг тааруулах хэрэгтэй. Ялангуяа борооны дараа, нар жаргах үеийг тааруулж очиход бороонд норсон элс, чулуу нь илүү тод сайхан харагддаг юм.

Мөн Цагаан хэрмийн хамгийн баруун хязгаар, алдарт Жиаюгуан бэхлэлтийг эндээс үзэх боломжтой.


08Тасман арал

Дэлхийгээр аялагчдын заавал очих ёстой газруудын нэг Тасман бол хоол, цэнгэлийн орон. Тариалангийн талбайгаас шууд таны тавган дээр ирэх амтат хоолоор үйлчилдэг газрууд улам бүр олон болж байгаа нь Австралийн өмнөд эргийн ойролцоо орших энэ арлыг зоригсдын тоог зогсолтгүй нэмэгдүүлж байгаа аж.

Түүнчлэн үзэсгэлэнт уулс, цагаан элсэн эрэг зэрэг нь бүх хүнд таалагдах нь гарцаагүй.


07Литва

Балтын тэнгисийн эрэг дагуу орших Литва улсад очсон хүн харамсахгүй. Энэ онд Литвийн тусгаар тогтносны 100 жилийн ой тохиож байгаа тул таны сонирхлыг татах олон арга хэмжээ болох аж.

Дундад зууны үед баригдсан сүм хийдүүд, Готик орд харш зэргээр баялаг нийслэл хот Вилньюст л гэхэд олон хоног үргэлжлэх хөгжмийн наадмууд төлөвлөгдөж байгаа нь дэлхийн өнцөг булан бүрээс ирэх жуулчдыг уйдаахгүй юм.


06Мальта

Мальтын нийслэл Валлетта нь арлын зүүн өмнөд хэсэгт оршдог. Соёлын гол төв болж буй энэ хотод 2018 онд 400 гаруй үйл ажиллагаа болох гэнэ. Тэдний дийлэнх нь Трайтон талбай, Гэгээн Жоржийн талбай, Кастиллын талбай болон Гэгээн Жоны талбайд болох юм. Мальта арлыг Ром, Визант, Карфаген эзэлж байсан түүхтэй тул тэдгээрийн гайхамшигт соёл нь холилдсон байдгаараа онцлог.

Хамгийн алдартай далайн эргүүд болох Millieha Bay, GhajnTuffieha, Golden Bay нар нь хэт том ч биш, хэт жижиг ч биш тул таны хэрэгцээг хангахуйц үйлчилгээний газрууд байх боловч дэндүү олон хүн цуглаад байдаггүй юм. Хойд хэсгийн арлууд илүү чимээгүй тайван байдаг бол Гозо болон Комино эргүүдэд усанд шумбах, усан спортоор хичээллэх боломжтойгоос гадна байнга ямар нэг үдэшлэг зохиогдож байдаг.


05Амстердам, Недерланд

Нидерландын нийслэл хот Амстердам нь нарийн гудамж, сувгуудаас гадна музей, эртний эдлэлийн дэлгүүрүүд болон амтат хоолтой ресторануудаар баян. Нэг газраас нөгөө рүү нь хүрэхийн тулд унадаг дугуй, завиар явахад хялбар.

1865 онд баригдсан, Vondelpark бол Амстердамын хамгийн алдартай газар гэж болно. Ялангуяа дурлалт хосуудын хувьд цагаа өнгөрөөхөд маш тохиромжтой байдаг. Энэхүү 120 га талбай бүхий асар том цэцэрлэгт хүрээлэнд жилд ойролцоогоор 10 сая хүн ирдэг гэсэн тооцоо бий. Түүнчлэн Vondelpark Openlucht theater буюу 6-р сараас 8-р сар хүртэл ажилладаг нээлттэй театр бий. Сонгодог хөгжим, поп, электро, бүжгийн хөгжим, хөгжмийн театрын тоглолт, кабаре зэрэг гайхалтай үзүүлбэрүүдийг задгай талбайгаас үзэх боломжтой. Хамгийн гайхалтай нь энэ бүх тоглолт үнэ төлбөргүй байдаг гээд бод доо!


04Кигали, Руанда

Африкийн хамгийн цэвэрхэн, хамгийн найрсаг хотуудын нэг Кигали нь жуулчдад нэн таатай орчинг бүрдүүлсэн байна. Улсын хэмжээнд гялгар уутыг хорьсон уг улсад гэмт хэрэг харьцангуй багатай төдийгүй хүйсийн эрх тэгш байдлыг дээдэлдэг тул эмэгтэй аялагчдад аюулгүйд тооцогддог.

Хэрэв та Кигалид очихоор төлөвлөж байгаа бол Marriot болон Heaven Retreat Hotel зэрэг дэлхийн шилдэг зочид буудлуудад бууж болох аж.


03Нью Орлеанс, АНУ

Жазз хөгжмийн өлгий нутаг Нью Орлеанс нь зугаа цэнгэлийн хот юм. Эндээс та Америкийн уугуул хоолыг идэхийн сацуу жил тойрсон олон баяр, наадмуудад оролцож болно. Олон соёл энд л цугласан энэ хот Катерина хар салхины дараа улам үзэсгэлэнтэй болон сэргээн засварлагдсан юм. 2018 онд 300 жилийнхээ ойд тэмдэглэж байгаа Нью Орлеанс бүтэн жилийн турш жуулчдыг татах үйл ажиллагаа төлөвлөөд байгаа гэнэ.


02Банф, Канад

Альберта мужид байрлах резорт хот болох Банф нь халуун рашаан, мөсөн нуур, гайхамшигтай уулсаараа алдартай. Зэрлэг онгон байгалийг бахдан харахаас гадна жил тойрон зохион байгуулагддаг арга хэмжээнүүд таныг уйдаахгүй. Өвлийн цагт та туйлын туяаг хүртэл харах боложмтой.


01Аргентин

Саяхнаас монголчуудад визгүй болсон Аргентин улсад урлаг, спорт, хоол гээд бүх зүйлс бий.

Спорт сонирхогчдод таалагдах нэг зүйл бол мэдээж нийслэл хот Буэнос-Айрест энэ жил Залуучуудын Олимпийн наадам болох явдал билээ. Уран бүтээлчдийн хувьд энэ хот бол цэвэрхэн зотон л гэсэн үг. Хотын барилга байгууламжууд өөрсдөө урлагийн бүтээл болжээ.

Шөнийн амьдрал ч мөн ялгаагүй маш завгүй. Мөн Аргентин тогоочийн бэлдсэн стэйкийг заавал амсч үзэх хэрэгтэй гэдэг.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Москвад такси явган зорчигчидыг дайран гэмтээжээ 13 цаг 53 минутын өмнө

“Оutlaw”-ын Г.Чинзориг залилангийн хэрэгт холбогджээ13 цаг 56 минутын өмнө

Бэхэлгээгүй хөндлөвч төмөр хүүгийн аминд хүрчээ14 цаг 18 минутын өмнө

Шадар сайд Ө.Энхтүвшин хоргос чөлөөт бүсэд ажиллалаа14 цаг 37 минутын өмнө

АНУ-д алдарт рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээ14 цаг 54 минутын өмнө

Алдартай хөлбөмбөгчдийн тухай СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД15 цаг 5 минутын өмнө

Олон улсын анхдугаар SCO кино наадамд Монголын төлөөлөгчид оролцлоо15 цаг 9 минутын өмнө

65 насандаа тэрбумтан болохын тулд гадныхан өдөрт хэдэн доллар хуримтлуулдаг вэ?15 цаг 15 минутын өмнө

Улсын хэмжээнд 20 сая төл хүлээн авчээ15 цаг 26 минутын өмнө

Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авчирч нутагшуулна15 цаг 31 минутын өмнө

Замын-Үүдэд жолооч нар эсэргүүцлээ илэрхийлсээр байна16 цаг 4 минутын өмнө

Хоёр настай хүүхдээр морь унуулсан эцгийг 100 хүртэл мянган төгрөгөөр торгожээ16 цаг 8 минутын өмнө

МҮЭХ-г шинэчлэхийг гишүүн байгууллагууд нь шаардлаа16 цаг 10 минутын өмнө

Саудын Арабын хөлбөмбөгчид сууж явсан онгоц шатжээ16 цаг 14 минутын өмнө

Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүүхэд амь насаа алджээ16 цаг 20 минутын өмнө

Ч.Содномцэрэн: Орон нутгийн нөхөн, дахин сонгуульд 79 нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэхээ аваад байна16 цаг 27 минутын өмнө

Михайл Боярский ОХУ-ыг хожно гэж таамаглав16 цаг 31 минутын өмнө

Цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаар Б.Батзориг сайд мэдээллээ16 цаг 33 минутын өмнө

Ж.Батзандан: Б.Булган С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх гурван ялтныг “танихгүй” гэсэн16 цаг 41 минутын өмнө

2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум Сөүл хотод болно17 цаг 9 минутын өмнө

1410 тарваганы арьс хадгалж байжээ17 цаг 12 минутын өмнө

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт болно17 цаг 15 минутын өмнө

Хамгийн санаанд оромгүй газар дахь хөлбөмбөгийн талбай17 цаг 37 минутын өмнө

Өнөөдрөөс маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй17 цаг 50 минутын өмнө

Мэргэжлийн йогийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно17 цаг 57 минутын өмнө

2020 онд хотын дарга нар Сөүл, Чанчунд чуулах уу гэдгээ шийднэ19 цаг 50 минутын өмнө

Өнөөдрийн тоглолтын хуваарь19 цаг 52 минутын өмнө

Наадмын тасалбарыг нэг цэгээр борлуулна19 цаг 55 минутын өмнө

Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна19 цаг 58 минутын өмнө

Н.Эрхэмбаяр залуучуудын дэлхийн аварга болов20 цагийн өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина21 цаг 15 минутын өмнө

Дэлэнч ялаа хөлбөмбөгчдийг тавгүйтүүлэв21 цаг 23 минутын өмнө

МҮБХ-ноос Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүллээ21 цаг 29 минутын өмнө

Бразилын сурвалжлагч: Донын Ростов бол “алуурчдын нийслэл”21 цаг 50 минутын өмнө

“Бидний оролцоо 2018” үндэсний зөвлөгөөн боллоо21 цаг 57 минутын өмнө

“Нүүдэлчин–Монгол 2018” их наадам болно22 цаг 2 минутын өмнө

Испанийн вангийн хүргэн эмэгтэйчүүдийн шоронд ял эдэлнэ22 цаг 8 минутын өмнө

Засгийн газраас дөрвөн хуулийн төсөл өргөн барив22 цаг 12 минутын өмнө

Английн баг Тунис 2:1-ээр буулган авлаа22 цаг 13 минутын өмнө

Бельгийн баг Панамыг 3:0-ээр хожлоо22 цаг 16 минутын өмнө

АНУ, Өмнөд Солонгос цэргийн сургуулилт хийхээ хойшлуулав22 цаг 17 минутын өмнө

Улстөрч аваргуудын хөлд Улсын наадам үрэгдэх нь ээ22 цаг 35 минутын өмнө

Олимпийн медальтнуудын хөргөөр зоос хийж, марк гаргана22 цаг 41 минутын өмнө

Тавантолгойг хөдөлгөж танхимаа "аваръя" даргаа!22 цаг 42 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: “Хуульчдын форум-2018” болно23 цаг 4 минутын өмнө

Улаанбаатарт 25 хэм дулаан23 цаг 10 минутын өмнө

Өнөөдөр морь өдөр23 цаг 12 минутын өмнө

"Аж үйлдвэрийн инноваци-оюуны өмч" хэлэлцүүлэг болно2018 оны 6-р сарын 18. 19:11

2018 он гарсаар 163 хүн авто ослоор амиа алджээ2018 оны 6-р сарын 18. 19:07

С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий2018 оны 6-р сарын 18. 18:35

Улаан-Үд хотын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдэнэ2018 оны 6-р сарын 18. 18:29

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслийг Сөүл хот дэмжинэ2018 оны 6-р сарын 18. 18:20

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Хатан хааны төрсөн өдөрт уригдав2018 оны 6-р сарын 18. 18:16

Лаос руу хонины хөлдөөсөн мах экспортолно2018 оны 6-р сарын 18. 18:04

Хүний хоногт авах усны зохистой хэмжээ2018 оны 6-р сарын 18. 17:52

Гар утсаа суйлуулж, эд зүйлсээ алдсан бол НЦГ-т хандаарай2018 оны 6-р сарын 18. 17:41

"УИХ-ыг бидний төлөө ажилладаг болтол нь тэмцэнэ"2018 оны 6-р сарын 18. 17:38

Б.Бат-Эрдэнэ: Бөхчүүд бүгд хагаралдаж, маргалдсан зүйл байхгүй2018 оны 6-р сарын 18. 17:27

"Д.Оюунхорол гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулна" гэв2018 оны 6-р сарын 18. 17:20

Саналын хуудас, техник хэрэгслийг санал авах байранд хүргүүлэх ажил эхлэв2018 оны 6-р сарын 18. 17:14

2530 хяналтын камерыг гэмт хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд байршуулжээ2018 оны 6-р сарын 18. 17:10

Наадмын тасалбарыг нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр худалдана2018 оны 6-р сарын 18. 16:36

Багануур дүүрэгт газар эзэмших нээлттэй дуудлага худалдаа болно2018 оны 6-р сарын 18. 16:22

Чита хотын дарга Кузнецов Олег Васильевичийг хүлээн авч уулзлаа2018 оны 6-р сарын 18. 16:18

Ус цаг уурын байгууллагаас мэдэгдэл гаргалаа2018 оны 6-р сарын 18. 16:14

Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцсэн оюутнуудыг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 18. 16:07

Үерт автсан Хутаг-Өндөр суманд сэргээн босгох ажил хийгдэж байна2018 оны 6-р сарын 18. 16:04

"Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй"2018 оны 6-р сарын 18. 14:05

Онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав2018 оны 6-р сарын 18. 13:57

"Наадмаар бөхчүүдийн дунд асуудал үүсвэл Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой"2018 оны 6-р сарын 18. 13:45

Гэр хорооллын дахин төлөвлөлт яагаад зогссон талаар асуулга тавьжээ2018 оны 6-р сарын 18. 13:28

Баянзүрх дүүрэг 92,9 оноо буюу “маш сайн” гэж үнэлэгдэв2018 оны 6-р сарын 18. 13:20

У.Хүрэлсүх: Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шаардлагатай байна2018 оны 6-р сарын 18. 13:15

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт тойргийн иргэддээ ажлаа тайлагнав2018 оны 6-р сарын 18. 12:59

Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат бэлэглэв2018 оны 6-р сарын 18. 12:23

"Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт зөвлөгөөн боллоо2018 оны 6-р сарын 18. 12:15

Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал2018 оны 6-р сарын 18. 12:13

Сураггүй болсон гурван хүнийг эрэн хайж байна2018 оны 6-р сарын 18. 12:09

Шэньян хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа2018 оны 6-р сарын 18. 11:59

С.Батболд: Ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ2018 оны 6-р сарын 18. 11:58

БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 18. 11:49

Аугаа их зохиолчдын хачин жигтэй гэмээр зуршил2018 оны 6-р сарын 18. 11:33

Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна2018 оны 6-р сарын 18. 11:18

Екатеринбург хотод үзэгчид дутуу ирсэнийг ФИФА тайлбарлав2018 оны 6-р сарын 18. 11:13

Хуурамч шатахууны мөрөөр буюу даварсан Трафигура2018 оны 6-р сарын 18. 11:03

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хичнээн төгрөг зарцуулсан бэ?2018 оны 6-р сарын 18. 10:49

МУГЖ И.Одончимэг шилдэг жүжигчний шагнал хүртжээ2018 оны 6-р сарын 18. 10:41

Шинжээчид: 9 орон цөмийн зэвсгээ шинэчилсээр байна2018 оны 6-р сарын 18. 10:28

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум эхэлнэ2018 оны 6-р сарын 18. 10:22

Германчууд 1:0-ээр Мексикийн багт ялагдаж, фанатуудаа гонсойлголоо2018 оны 6-р сарын 18. 10:22

Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 18. 10:05

НӨАТ-ын сугалаанаас хоёр хүн 10 сая төгрөг хожлоо2018 оны 6-р сарын 18. 10:02

Иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө2018 оны 6-р сарын 18. 09:59

"Эдийн засагчаар яахын, инженер болсон нь дээр"2018 оны 6-р сарын 18. 09:57

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана2018 оны 6-р сарын 18. 09:21

Улаанбаатарт 20 хэм дулаан2018 оны 6-р сарын 18. 09:18

Өнөөдөр могой өдөр2018 оны 6-р сарын 18. 09:16

Үс засалтаараа хүртэл хүнлэг байж чаддаг Роналдо2018 оны 6-р сарын 17. 15:06

Нийтийн тээвэр 02:00 цаг хүртэл үйлчилнэ2018 оны 6-р сарын 17. 12:49

Хорватууд, Нигерийн шигшээг 2:0-ээр хожлоо2018 оны 6-р сарын 17. 12:46

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох