Даатгалын зарим журам, заавар, стандартыг шинэчлэн батлав

2018 оны 6-р сарын 6. 18:49

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шинээр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хууль болон Зөрчлийн хуулиудтай уялдуулах шаардлагын дагуу Хороо банкнаас бусад санхүүгийн салбарт мөрдүүлж буй журам, дүрмүүдээ шинэчлэх ажлыг хийж байна. Үүний хүрээнд “Сайн дурын даатгалын хэлбэр”, “Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлгийн маягт, гэрээний стандарт, загвар” болон “Даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг зохистой явуулах ёс зүйн журам”, “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”, “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”, “Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам”-ыг тус тус шинэчлэн баталлаа.

Сайн дурын даатгалын хэлбэрүүдээс факультатив хувь тэнцүүлсэн оролцооны давхар даатгал, гэрээт хувь тэнцүүлсэн оролцооны даатгалын төрлүүдийг хасаж, орон сууцны ипотекийн зээлийн даатгалыг холбогдох хэлбэрүүдийн агуулгад нэмлээ. Даатгалын тухай болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасны дагуу “өргөдөл гаргагч, түүний эрх бүхий албан тушаалтан, өргөдөл гаргагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд”-ийн тохиромжтой эсэхийг тодорхойлох, тэдгээрт байнгын хяналт тавихад хэрэглэгддэг “Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”-т, бизнесийн болон ёс зүйн нэр хүндтэй байх, мэдлэг, туршлага, ур чадвар хангалттай байх, санхүүгийн байдал хэвийн байх, ашиг сонирхлын зөрчилгүй байх гэсэн үндсэн шалгууруудыг тусгав. Харин даатгалын мэдүүлгийн маягтыг МИИС програмын стандарттай нийцүүлж, гэрээний стандарт, загварт даатгуулагчдад тайлбар, таниулга хийх болон даатгуулагчийн эрх, үүргийн зарим заалтыг нэмж, гэрээний эхлэх, дуусах хугацааг цаг хормоор нарийвчиллаа.

Дээр нэр дурдсан журмуудыг Захиргааны ерөнхий хууль болон Зөрчлийн хуульд нийцүүлж, давхардлыг арилгаснаас гадна “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”-д Хорооны 2012 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа авто тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах журам”-ыг нэгтгэв. Дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн жолоочийн даатгалын хураамжид зарим итгэлцүүрүүд тооцогддоггүй байсныг өөрчилж 9 итгэлцүүрээр бүрэн тооцохоор болголоо. Мөн И2 итгэлцүүрийг даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоогоор өсгөж, бууруулж тооцдог байсныг Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээнээс хамаарах болгож өөрчиллөө.

Түүнчлэн хуралдаанаар, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 23.0 тэрбум төгрөг болгон, нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Тус биржийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлэгчээр Сангийн яам ажилладаг бөгөөд 2017 онд улсын төсвөөс дээрх хэмжээний санхүүжилт олгосныг ийнхүү хувь нийлүүлсэн хөрөнгөд нэмж тусгав.

“Гэрэгэ менежмент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн, “Ингүмэл финанс” ХХК, “Юу Би актив” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн, “Хост рок” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгож, нэр бүхий 13 ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг тус бүх гурван жилээр сунган, “Таванбогд финанс ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээлээ.

Харин “Хөгжих капитал ББСБ”, “Шинэхэн инвест ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, “Лэндс” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Алтан зөгийн үүр”, “Дөргөн хөгжил” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

"Аж үйлдвэрийн инноваци-оюуны өмч" хэлэлцүүлэг болно11 цаг 7 минутын өмнө

2018 он гарсаар 163 хүн авто ослоор амиа алджээ11 цаг 11 минутын өмнө

С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий11 цаг 42 минутын өмнө

Улаан-Үд хотын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдэнэ11 цаг 49 минутын өмнө

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслийг Сөүл хот дэмжинэ11 цаг 58 минутын өмнө

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Хатан хааны төрсөн өдөрт уригдав12 цаг 1 минутын өмнө

Лаос руу хонины хөлдөөсөн мах экспортолно12 цаг 14 минутын өмнө

Хүний хоногт авах усны зохистой хэмжээ12 цаг 26 минутын өмнө

Гар утсаа суйлуулж, эд зүйлсээ алдсан бол НЦГ-т хандаарай12 цаг 37 минутын өмнө

"УИХ-ыг бидний төлөө ажилладаг болтол нь тэмцэнэ"12 цаг 40 минутын өмнө

Б.Бат-Эрдэнэ: Бөхчүүд бүгд хагаралдаж, маргалдсан зүйл байхгүй12 цаг 50 минутын өмнө

"Д.Оюунхорол гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулна" гэв12 цаг 58 минутын өмнө

Саналын хуудас, техник хэрэгслийг санал авах байранд хүргүүлэх ажил эхлэв13 цаг 4 минутын өмнө

2530 хяналтын камерыг гэмт хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд байршуулжээ13 цаг 8 минутын өмнө

Наадмын тасалбарыг нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр худалдана13 цаг 41 минутын өмнө

Багануур дүүрэгт газар эзэмших нээлттэй дуудлага худалдаа болно13 цаг 55 минутын өмнө

Чита хотын дарга Кузнецов Олег Васильевичийг хүлээн авч уулзлаа14 цагийн өмнө

Ус цаг уурын байгууллагаас мэдэгдэл гаргалаа14 цаг 3 минутын өмнө

Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцсэн оюутнуудыг хүлээн авч уулзав14 цаг 11 минутын өмнө

Үерт автсан Хутаг-Өндөр суманд сэргээн босгох ажил хийгдэж байна14 цаг 13 минутын өмнө

"Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй"16 цаг 13 минутын өмнө

Онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав16 цаг 21 минутын өмнө

"Наадмаар бөхчүүдийн дунд асуудал үүсвэл Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой"16 цаг 32 минутын өмнө

Гэр хорооллын дахин төлөвлөлт яагаад зогссон талаар асуулга тавьжээ16 цаг 50 минутын өмнө

Баянзүрх дүүрэг 92,9 оноо буюу “маш сайн” гэж үнэлэгдэв16 цаг 58 минутын өмнө

У.Хүрэлсүх: Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шаардлагатай байна17 цаг 3 минутын өмнө

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт тойргийн иргэддээ ажлаа тайлагнав17 цаг 19 минутын өмнө

Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат бэлэглэв17 цаг 55 минутын өмнө

"Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт зөвлөгөөн боллоо18 цаг 3 минутын өмнө

Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал18 цаг 5 минутын өмнө

Сураггүй болсон гурван хүнийг эрэн хайж байна18 цаг 9 минутын өмнө

Шэньян хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа18 цаг 19 минутын өмнө

С.Батболд: Ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ18 цаг 20 минутын өмнө

БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав18 цаг 29 минутын өмнө

Аугаа их зохиолчдын хачин жигтэй гэмээр зуршил18 цаг 45 минутын өмнө

Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна19 цагийн өмнө

Екатеринбург хотод үзэгчид дутуу ирсэнийг ФИФА тайлбарлав19 цаг 5 минутын өмнө

Хуурамч шатахууны мөрөөр буюу даварсан Трафигура19 цаг 15 минутын өмнө

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хичнээн төгрөг зарцуулсан бэ?19 цаг 29 минутын өмнө

МУГЖ И.Одончимэг шилдэг жүжигчний шагнал хүртжээ19 цаг 37 минутын өмнө

Шинжээчид: 9 орон цөмийн зэвсгээ шинэчилсээр байна19 цаг 49 минутын өмнө

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум эхэлнэ19 цаг 55 минутын өмнө

Германчууд 1:0-ээр Мексикийн багт ялагдаж, фанатуудаа гонсойлголоо19 цаг 56 минутын өмнө

Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав20 цаг 13 минутын өмнө

НӨАТ-ын сугалаанаас хоёр хүн 10 сая төгрөг хожлоо20 цаг 15 минутын өмнө

Иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө20 цаг 19 минутын өмнө

"Эдийн засагчаар яахын, инженер болсон нь дээр"20 цаг 21 минутын өмнө

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана20 цаг 57 минутын өмнө

Улаанбаатарт 20 хэм дулаан21 цагийн өмнө

Өнөөдөр могой өдөр21 цаг 2 минутын өмнө

Үс засалтаараа хүртэл хүнлэг байж чаддаг Роналдо2018 оны 6-р сарын 17. 15:06

Нийтийн тээвэр 02:00 цаг хүртэл үйлчилнэ2018 оны 6-р сарын 17. 12:49

Хорватууд, Нигерийн шигшээг 2:0-ээр хожлоо2018 оны 6-р сарын 17. 12:46

Даничууд Перугийн багийг 1:0-ээр буулгаж авлаа2018 оны 6-р сарын 17. 12:41

ДАШТ- 2018 Өнөөдөр ямар тоглолтууд болох вэ?2018 оны 6-р сарын 17. 12:40

Өнөөдөр дашнямтай өдөр2018 оны 6-р сарын 17. 12:34

Малчид, иргэдэд зориулсан мэдээ2018 оны 6-р сарын 17. 12:33

Шоронд сууж байгаа хуучин ерөнхийлөгч ДАШТ-ийг тайлбарлана2018 оны 6-р сарын 17. 12:30

Францын баг Австралийн шигшээг 2:1-ээр буулган авлаа2018 оны 6-р сарын 17. 12:10

Ким Чен Ун хүүхэд байхаасаа бусдыг айлгаж дөнгөдөг байж2018 оны 6-р сарын 17. 12:09

Улаанбаатарт бороотой 19-21 градус дулаан байна2018 оны 6-р сарын 17. 11:48

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалт гарчээ2018 оны 6-р сарын 16. 16:30

Завхан аймаг дахь цагдаагийн газарт төлөвлөгөөт шалгалт явуулж байна2018 оны 6-р сарын 16. 16:18

“Ocean’s 8” кино “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлжээ2018 оны 6-р сарын 16. 16:14

Архангай аймагт бохир ус цэвэрлэх байгууламж барина2018 оны 6-р сарын 16. 16:12

100 айлын барилгын материалын цехүүд Налайхруу нүүнэ2018 оны 6-р сарын 16. 16:10

Иран улсын баг 20 жилийн дараа ялалт байгуулав2018 оны 6-р сарын 16. 16:08

Талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан эрэгтэйг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ2018 оны 6-р сарын 16. 15:53

“Бидний оролцоо 2018” зөвлөгөөн болж байна2018 оны 6-р сарын 16. 15:44

Рианна даашинзнаасаа болж сандарчээ2018 оны 6-р сарын 16. 14:35

33 мянган рублиэр тэмцээнийг зогсоогоороо үзэхэд хүрчээ2018 оны 6-р сарын 16. 14:22

"Монголын цагдаа нар зодолдсон гэдэг ташаа мэдээлэл" гэв2018 оны 6-р сарын 16. 14:18

Москвад монголын халаасны хулгайчид иржээ2018 оны 6-р сарын 16. 14:15

Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Азийн хотуудын дарга нар чуулна2018 оны 6-р сарын 16. 14:11

Робби Уильямсын үйлдэлд хүлцэл өчжээ2018 оны 6-р сарын 16. 13:01

Дугуйн УАШ тэмцээн Сүхбаатар аймагт болж байна2018 оны 6-р сарын 16. 12:57

Британийн сэтгүүлч ДАШТ-ийг "шал сонирхолгүй цирк" гэжээ2018 оны 6-р сарын 16. 12:50

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ2018 оны 6-р сарын 16. 12:45

Дараах замуудыг түр хаана2018 оны 6-р сарын 16. 12:44

Трамп G7-ийн уулзалтын зургийн учрыг тайлбарлав2018 оны 6-р сарын 16. 12:41

ДАШТ-ний бас нэг гайхамшигт тоглолт болж Испани, Португал тэнцлээ2018 оны 6-р сарын 16. 12:39

Д.Гантулга, Д.Мурат & Ким, Трамптай 7 хоног2018 оны 6-р сарын 16. 12:08

Улаанбаатарт 25 хэм дулаан2018 оны 6-р сарын 16. 11:25

Өнөөдөр туулай өдөр2018 оны 6-р сарын 16. 11:21

БНАСАУ-ын Зэвсэг хорогдуулах, энх тайвны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 15. 19:13

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав2018 оны 6-р сарын 15. 19:04

"М.Энхболд УИХ-ын даргаасаа түдгэлзэх хэрэгтэй"2018 оны 6-р сарын 15. 19:01

"Хөвсгөл, Булган, Дорнод аймагт үер болох магадлал маш өндөр байна"2018 оны 6-р сарын 15. 18:55

Хичээнгүй сайд Б.Цэрэндорж мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ2018 оны 6-р сарын 15. 18:31

Ерөнхий сайдын захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болголоо2018 оны 6-р сарын 15. 18:16

“Шинэчлэл хороолол” төслийн 234 айлын орон сууц ирэх 11 сард ашиглалтад орно2018 оны 6-р сарын 15. 18:09

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд зөвлөлдлөө2018 оны 6-р сарын 15. 17:43

“Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт боллоо2018 оны 6-р сарын 15. 17:34

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно2018 оны 6-р сарын 15. 17:33

Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгоно2018 оны 6-р сарын 15. 17:29

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эрчимжүүлэхэд нийслэлээс шалтгаалах ажлуудыг дэмжинэ2018 оны 6-р сарын 15. 17:24

Хятад улсын далайн аюулгүй байдлын бодлогын талаар санал солилцлоо2018 оны 6-р сарын 15. 17:15

“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” сэдэвт зөвлөлгөөн болно2018 оны 6-р сарын 15. 17:12

ЗЦА-нд 85 ширхэг таблет бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө2018 оны 6-р сарын 15. 16:49

Уулархаг нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно2018 оны 6-р сарын 15. 16:47

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох