Хүн амын бодлогоо тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж төлөвлөхийг чухалчлав

2018 оны 6-р сарын 12. 17:08

“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөлгөөн өнөөдөр /2018.06.12/ Төрийн ордонд үргэлжилж байна.

Зөвлөлгөөний эхний хэсэг “Хүн ам зүйн шилжилт, хүн ам зүйн насжилт” сэдвээр явагдаж, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын парламентын гишүүн Хектор Аппухами хурлыг удирдлаа.

Эхлээд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын парламентын гишүүнээр 10 жил ажилласан, насжилтын асуудлаарх шинжээч, доктор Нгуеэн Ван Тиен илтгэл тавив.

Вьетнамын хувьд 93 сая хүн амтай, дундаж наслалт 73. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2385 ам.доллар байдаг ерөнхийдөө бага дунд орлоготой орон ажээ. Нийт хүн амын 34 хувь нь хот сууринд амьдардаг тус улсад хотжих процесс харьцангуй удаан өрнөсөн байна.

Доктор Нгуеэн Ван Тиен “Хэдийгээр дундаж наслалт нь өндөр боловч чанартай амьдрах жилүүд нь бага байна. Өөрөөр хэлбэл өндөр насалсан хэдий ч өвчин эмгэгт баригдаж, асаргаанд байх нь төдийлөн сайн зүйл биш юм. Сүүлийн 30 жилийг аваад үзэхэд 30 хувьтай байсан төрөлт буурсаар өнөөдөр 15 хувьтай болтлоо буураад байна. Үүний зэрэгцээ нас баралт багассан. Тиймээс бид дараагийн 30 жилээ таамаглаж, 3 хувилбараар тооцоолж байна. Одоогийн байгаа инерциэрээ явбал 2049 онд 119,8 сая хүнтэй болох юм. Хэрвээ гэр бүл төлөвлөлтийн бодлогоо сайн хэрэгжүүлэх юм бол 108,7 сая орчимд барих боломжтой гэж харж байна. Манай улс ойрын хугацаандаа бол хүн амын нас баралтын шалтгааны 70 хувьд хүрээд буй халдварт бус өвчнийг бууруулах, тэтгэвэргүй иргэдийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд түлхүү анхаарч байна. Харин урт хугацаандаа бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулж байна” гэлээ.

Дэлхийн хүн ам XX зуунд төрөлт ихтэй байсан бол XXI зуун гарсаар насжилт ихтэй болж байгаа талаар Япон Улсын Нихон Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн туслах профессор ноён Рикияа Мацукура сонирхолтой илтгэл тавьж, олон төлөөлөгчийн асуултад хариулав.

Тэрбээр одоохондоо ихэнх улс орнуудын төрөлт нь нас баралтаа нөхөх түвшинд байгаа юм. Яваандаа энэ үзэгдэл буурна. Өнөөдөр насжилтаар Япон тасархай тэргүүлж байна. 2100 он гэхэд Солонгос, Шри Ланк, Тайланд, Вьетнам, Малайз тэргүүлсээр цөм өнөөгийн Японы түвшин рүү тэмүүлэх юм. Тиймээс өнөөгийн Японы арга туршлагаас суралцаж, энэ өөрчлөлтөд одооноос тооцоо судалгаатай хандах нь чухал юм гэлээ. Яагаад ингэж байна вэ гэвэл, хүн амын насжилт өндөр болсноор татвар төлөгчдийн тоо буурч, улсын нийгмийн даатгалын системд дарамт учирдаг гэлээ.

Дараа нь “Тогтвортой хөгжлийн зорилтууд, Төрөлтийн шилжилт” сэдвээр зөвлөлгөөний хоёр дахь хэсэг үргэлжилж, Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү удирдав.

Өнөөдөр дэлхий нийтээрээ өндөр төрөлт, нас баралтаас бага төрөлт, нас баралт руу шилжиж байна. Насжилтын асуудлыг шийдвэрлэх явдал нэг улсын чадавхиас давж, илүү глобал шинжтэй боллоо. Үүнийг шийдвэрлэхэд хүн төрөлхтний нийтлэг зорилтууд болох Тогтвортой хөгжлийн зорилт чухал болохыг Азийн Хүн ам, хөгжлийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Осаму Кусумото онцлов. Тэрбээр цааш хэлсэн үгэндээ, төрөлтийг бууруулж байгаа хоёр гол хүчин зүйл байна. Нэг нь байгаль орчны доройтол, нөгөө нь насжилт гээд хүн ам зүйн бүтцээ өөрчлөхийн тулд, төрөлтийг нэмэгдүүлэх алхмуудыг хийх хэрэгтэй гэв.

Тайландын Вант Улсын парламентын гишүүн, Хүн ам, хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форумын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Жетн Сиратранонт хэлэхдээ, манай улсын нэг эмэгтэй 1964 оны үед зургаан хүүхэд төрүүлж байсан бол одоо дөнгөж хоёрыг төрүүлж, улсын дундаж үзүүлэлт 1.6 болсон байна. Өөр нэг үзүүлэлт гэвэл 15 хүртэлх насныхан 1970 онд хүн амын 45.1 хувийг эзэлж байсан бол өнөөдөр 18.0 хувьд хүрсэн байна.

Эсрэгээрээ 65-аас дээш насныхан 1970 онд 3.2 хувьд байсан бол одоо 10.6 хувь болжээ. Энэ үзэгдэл тун удахгүй Монгол зэрэг орнуудад тохионо. Тиймээс нийгмийн идэвхтэй хүн ам буюу залуучууд олонтой улс орнууд хүн амын бодлогоо тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, түрүүлж харж, бусдаас суралцвал ирээдүйд тохиох бэрхшээлийг даван туулахад дөхөмтэй юм гэсэн юм.

Энэтхэгийн төлөөлөгч хүн амын тооны зохистой түвшин гэж байгаа эсэхийг тодруулахад илтгэгч доктор Осаму Кусумото дэлхийн хүн ам хэдийнэ зохистой түвшингээсээ давсан гэж хариулав. Мөн чинээлэг орнууд Тогтвортой хөгжлийн зорилтыг ямар байдлаар хэрэгжүүлж байгааг лавлахад байгалийн баялгаас сан үүсгэж, тэдгээр сангийн эх үүсвэрийг ирээдүйд чиглүүлж зарцуулах нь оновчтой гэлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

"Аж үйлдвэрийн инноваци-оюуны өмч" хэлэлцүүлэг болно11 цаг 24 минутын өмнө

2018 он гарсаар 163 хүн авто ослоор амиа алджээ11 цаг 29 минутын өмнө

С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий12 цагийн өмнө

Улаан-Үд хотын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдэнэ12 цаг 7 минутын өмнө

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслийг Сөүл хот дэмжинэ12 цаг 16 минутын өмнө

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Хатан хааны төрсөн өдөрт уригдав12 цаг 19 минутын өмнө

Лаос руу хонины хөлдөөсөн мах экспортолно12 цаг 32 минутын өмнө

Хүний хоногт авах усны зохистой хэмжээ12 цаг 44 минутын өмнө

Гар утсаа суйлуулж, эд зүйлсээ алдсан бол НЦГ-т хандаарай12 цаг 54 минутын өмнө

"УИХ-ыг бидний төлөө ажилладаг болтол нь тэмцэнэ"12 цаг 58 минутын өмнө

Б.Бат-Эрдэнэ: Бөхчүүд бүгд хагаралдаж, маргалдсан зүйл байхгүй13 цаг 8 минутын өмнө

"Д.Оюунхорол гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулна" гэв13 цаг 16 минутын өмнө

Саналын хуудас, техник хэрэгслийг санал авах байранд хүргүүлэх ажил эхлэв13 цаг 21 минутын өмнө

2530 хяналтын камерыг гэмт хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд байршуулжээ13 цаг 26 минутын өмнө

Наадмын тасалбарыг нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр худалдана13 цаг 59 минутын өмнө

Багануур дүүрэгт газар эзэмших нээлттэй дуудлага худалдаа болно14 цаг 13 минутын өмнө

Чита хотын дарга Кузнецов Олег Васильевичийг хүлээн авч уулзлаа14 цаг 18 минутын өмнө

Ус цаг уурын байгууллагаас мэдэгдэл гаргалаа14 цаг 21 минутын өмнө

Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцсэн оюутнуудыг хүлээн авч уулзав14 цаг 28 минутын өмнө

Үерт автсан Хутаг-Өндөр суманд сэргээн босгох ажил хийгдэж байна14 цаг 31 минутын өмнө

"Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй"16 цаг 30 минутын өмнө

Онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав16 цаг 38 минутын өмнө

"Наадмаар бөхчүүдийн дунд асуудал үүсвэл Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой"16 цаг 50 минутын өмнө

Гэр хорооллын дахин төлөвлөлт яагаад зогссон талаар асуулга тавьжээ17 цаг 7 минутын өмнө

Баянзүрх дүүрэг 92,9 оноо буюу “маш сайн” гэж үнэлэгдэв17 цаг 16 минутын өмнө

У.Хүрэлсүх: Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шаардлагатай байна17 цаг 20 минутын өмнө

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт тойргийн иргэддээ ажлаа тайлагнав17 цаг 37 минутын өмнө

Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат бэлэглэв18 цаг 13 минутын өмнө

"Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт зөвлөгөөн боллоо18 цаг 21 минутын өмнө

Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал18 цаг 22 минутын өмнө

Сураггүй болсон гурван хүнийг эрэн хайж байна18 цаг 26 минутын өмнө

Шэньян хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа18 цаг 36 минутын өмнө

С.Батболд: Ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ18 цаг 38 минутын өмнө

БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав18 цаг 47 минутын өмнө

Аугаа их зохиолчдын хачин жигтэй гэмээр зуршил19 цаг 3 минутын өмнө

Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна19 цаг 18 минутын өмнө

Екатеринбург хотод үзэгчид дутуу ирсэнийг ФИФА тайлбарлав19 цаг 22 минутын өмнө

Хуурамч шатахууны мөрөөр буюу даварсан Трафигура19 цаг 33 минутын өмнө

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хичнээн төгрөг зарцуулсан бэ?19 цаг 46 минутын өмнө

МУГЖ И.Одончимэг шилдэг жүжигчний шагнал хүртжээ19 цаг 55 минутын өмнө

Шинжээчид: 9 орон цөмийн зэвсгээ шинэчилсээр байна20 цаг 7 минутын өмнө

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум эхэлнэ20 цаг 13 минутын өмнө

Германчууд 1:0-ээр Мексикийн багт ялагдаж, фанатуудаа гонсойлголоо20 цаг 13 минутын өмнө

Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав20 цаг 30 минутын өмнө

НӨАТ-ын сугалаанаас хоёр хүн 10 сая төгрөг хожлоо20 цаг 33 минутын өмнө

Иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө20 цаг 36 минутын өмнө

"Эдийн засагчаар яахын, инженер болсон нь дээр"20 цаг 39 минутын өмнө

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана21 цаг 15 минутын өмнө

Улаанбаатарт 20 хэм дулаан21 цаг 17 минутын өмнө

Өнөөдөр могой өдөр21 цаг 19 минутын өмнө

Үс засалтаараа хүртэл хүнлэг байж чаддаг Роналдо2018 оны 6-р сарын 17. 15:06

Нийтийн тээвэр 02:00 цаг хүртэл үйлчилнэ2018 оны 6-р сарын 17. 12:49

Хорватууд, Нигерийн шигшээг 2:0-ээр хожлоо2018 оны 6-р сарын 17. 12:46

Даничууд Перугийн багийг 1:0-ээр буулгаж авлаа2018 оны 6-р сарын 17. 12:41

ДАШТ- 2018 Өнөөдөр ямар тоглолтууд болох вэ?2018 оны 6-р сарын 17. 12:40

Өнөөдөр дашнямтай өдөр2018 оны 6-р сарын 17. 12:34

Малчид, иргэдэд зориулсан мэдээ2018 оны 6-р сарын 17. 12:33

Шоронд сууж байгаа хуучин ерөнхийлөгч ДАШТ-ийг тайлбарлана2018 оны 6-р сарын 17. 12:30

Францын баг Австралийн шигшээг 2:1-ээр буулган авлаа2018 оны 6-р сарын 17. 12:10

Ким Чен Ун хүүхэд байхаасаа бусдыг айлгаж дөнгөдөг байж2018 оны 6-р сарын 17. 12:09

Улаанбаатарт бороотой 19-21 градус дулаан байна2018 оны 6-р сарын 17. 11:48

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалт гарчээ2018 оны 6-р сарын 16. 16:30

Завхан аймаг дахь цагдаагийн газарт төлөвлөгөөт шалгалт явуулж байна2018 оны 6-р сарын 16. 16:18

“Ocean’s 8” кино “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлжээ2018 оны 6-р сарын 16. 16:14

Архангай аймагт бохир ус цэвэрлэх байгууламж барина2018 оны 6-р сарын 16. 16:12

100 айлын барилгын материалын цехүүд Налайхруу нүүнэ2018 оны 6-р сарын 16. 16:10

Иран улсын баг 20 жилийн дараа ялалт байгуулав2018 оны 6-р сарын 16. 16:08

Талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан эрэгтэйг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ2018 оны 6-р сарын 16. 15:53

“Бидний оролцоо 2018” зөвлөгөөн болж байна2018 оны 6-р сарын 16. 15:44

Рианна даашинзнаасаа болж сандарчээ2018 оны 6-р сарын 16. 14:35

33 мянган рублиэр тэмцээнийг зогсоогоороо үзэхэд хүрчээ2018 оны 6-р сарын 16. 14:22

"Монголын цагдаа нар зодолдсон гэдэг ташаа мэдээлэл" гэв2018 оны 6-р сарын 16. 14:18

Москвад монголын халаасны хулгайчид иржээ2018 оны 6-р сарын 16. 14:15

Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Азийн хотуудын дарга нар чуулна2018 оны 6-р сарын 16. 14:11

Робби Уильямсын үйлдэлд хүлцэл өчжээ2018 оны 6-р сарын 16. 13:01

Дугуйн УАШ тэмцээн Сүхбаатар аймагт болж байна2018 оны 6-р сарын 16. 12:57

Британийн сэтгүүлч ДАШТ-ийг "шал сонирхолгүй цирк" гэжээ2018 оны 6-р сарын 16. 12:50

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ2018 оны 6-р сарын 16. 12:45

Дараах замуудыг түр хаана2018 оны 6-р сарын 16. 12:44

Трамп G7-ийн уулзалтын зургийн учрыг тайлбарлав2018 оны 6-р сарын 16. 12:41

ДАШТ-ний бас нэг гайхамшигт тоглолт болж Испани, Португал тэнцлээ2018 оны 6-р сарын 16. 12:39

Д.Гантулга, Д.Мурат & Ким, Трамптай 7 хоног2018 оны 6-р сарын 16. 12:08

Улаанбаатарт 25 хэм дулаан2018 оны 6-р сарын 16. 11:25

Өнөөдөр туулай өдөр2018 оны 6-р сарын 16. 11:21

БНАСАУ-ын Зэвсэг хорогдуулах, энх тайвны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 15. 19:13

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав2018 оны 6-р сарын 15. 19:04

"М.Энхболд УИХ-ын даргаасаа түдгэлзэх хэрэгтэй"2018 оны 6-р сарын 15. 19:01

"Хөвсгөл, Булган, Дорнод аймагт үер болох магадлал маш өндөр байна"2018 оны 6-р сарын 15. 18:55

Хичээнгүй сайд Б.Цэрэндорж мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ2018 оны 6-р сарын 15. 18:31

Ерөнхий сайдын захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болголоо2018 оны 6-р сарын 15. 18:16

“Шинэчлэл хороолол” төслийн 234 айлын орон сууц ирэх 11 сард ашиглалтад орно2018 оны 6-р сарын 15. 18:09

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд зөвлөлдлөө2018 оны 6-р сарын 15. 17:43

“Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт боллоо2018 оны 6-р сарын 15. 17:34

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно2018 оны 6-р сарын 15. 17:33

Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгоно2018 оны 6-р сарын 15. 17:29

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эрчимжүүлэхэд нийслэлээс шалтгаалах ажлуудыг дэмжинэ2018 оны 6-р сарын 15. 17:24

Хятад улсын далайн аюулгүй байдлын бодлогын талаар санал солилцлоо2018 оны 6-р сарын 15. 17:15

“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” сэдэвт зөвлөлгөөн болно2018 оны 6-р сарын 15. 17:12

ЗЦА-нд 85 ширхэг таблет бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө2018 оны 6-р сарын 15. 16:49

Уулархаг нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно2018 оны 6-р сарын 15. 16:47

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох