Улс төр дэх эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дэмжих нь нийгмийн хөгжилд эерэг нөлөөлөл авчирна

2018 оны 6-р сарын 13. 10:55

“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын үдээс хойшхи зөвлөгөөн өчигдөр /2018.06.12/ “Залуучууд, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвүүдээр үргэлжиллээ.

Зөвлөгөөний гурав дахь хэсэг “Залуучууд, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх” сэдвийн дор явагдаж, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Хүний эрхийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн хатагтай Б.Саранчимэг, Япон Улсын парламентын гишүүн ноён Карен Макишима болон Бүгд Найрамдах Филиппин Улсын парламентын гишүүн ноён Шарон Гарин нар илтгэв тавив.

Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Хүний эрхийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн хатагтай Б.Саранчимэг илтгэлдээ, эмэгтэйчүүд, залуучуудын улс төр дэх оролцоо шат шатны бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний нөлөөлөл нь яагаад эерэг байдаг тухайд дэлгэрэнгүй дурдав. Тэрээр,

  1. Азийн орнуудын онцлогийг харахад эмэгтэйчүүдийн хувьд “уламжлал” нэртэй патриарх (эцгийн эрхт) үзлийн үүднээс дэмжлэг сул байх хандлага нийтлэг байдаг. Энэ үзэл нь хэдийгээр зарим орны соёлын нэг хэсэг боловч нийгэмд хөгжлийг урагшлуулахад хүний нөөцийн чадавхаа бүрэн ашиглаж чадахгүй байх сул талтай. Мэдлэгжсэн, туршлагажсан бололцоот хүний нөөцийн чадавхаа зөвхөн хүйсийн байдлаас нь болж нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцуулах боломжийг нь хааж буй байдал бол тухайн орны эрх ашигт сөргөөр нөлөөлж байдаг.
  2. Эмэгтэйчүүдийн аливаад хандах хандлага, бүтээлч сэтгэлгээ, байгалиас заяасан ууч нинжин сэтгэл, гярхай ажиллагаа, гоозүйн мэдрэмж нь бодлогын судалгаа, бодлого боловсруулах үйл явцад зайлшгүй шаардлагатай байдаг. Авлигад өртөх, хууль зөрчих зэрэг бусармаг үйл явдлуудад эмэгтэйчүүд бага өртдөгийг судлаачид дүгнэдэг.
  3. Залуучуудын улс төрийн манлайллын талаарх дэлхий нийтийн ойлголт сүүлийн жилүүдэд огцом өөрчлөгдөж байна. Олон улсын түвшинд өндөр түвшний манлайллын нэн харицлагатай байрлалд залуучууд олноор орж ирэх болсон нь цаг үеийн онцлог болж байна. Технологид суурилсан, мэдлэгийн эдийн засагт түшиглэсэн нийгмийн сүлжээ, харилцаа, харилцан хамаарал бүхий эдийн засгийн модель нь зөвхөн энэ цаг үеийн онцлогийг мэдэрсэн энэ цаг үеийн бүтээгдэхүүн болсон залуусын гарт бизнес, улс төр, нийгмийн талбарт залуус манлайлах боломжийг илүү ихээр олгож байна. Элэн Маск, Марк Зукерберг болон Гүүгл, Үбер, Амазон, Алибаба зэрэг онлайн платформд суурилсан бизнес нь энэхүү цаг үеийн онцлогийг агуулсан ирээдүйн цахим эдийн засгийн суурь болж байна. Цахим мөнгө, крипто карренси зэрэг санхүү гүйлгээний шинэ шинэ системүүд үеэ өнгөрөөсөн, зардал өндөртэй тогтолцоог бүхэлд нь халах соёлын давалгаа дэлхий даяар өрнөж байна. Энэ цаг үеийг мэдэрсэн, энэ цаг үеэр хүмүүжсэн технологийн мэдлэгээр зэвсэглэсэн залуусын дэлхийн нийгэм эдийн засагт нөлөөлөх шалтгаант нөхцөл ийнхүү нэмэгдсээр. Энэ хэрээр зөвхөн бизнес төдийгүй, бодлого боловсруулах шийдвэр гаргах түвшинд залуучууд идэвхтэй оролцох шаардлага бий болж байгаа юм.
  4. Олон жилийн улс төрийн зөрчилд автагдаагүй улс төрийн хувьд хэн нэгнээс хамааралтай буюу хэт туйлшраагүй өндөр боловсрол тодорхой туршлагатй, цаг үеийнхээ хөгжлийн зураглалыг ойлгодог үнэт зүйлтэй, түүнээс хазайдаггүй залуусыг улс төрийн нам харгалзахгүй, хөрөнгө санхүүгээр нь боомлихгүйгээр нийгмийн хариуцлагатай түвшинд сонгох, томилох, ажиллуулах нь Монголын улс төрд эерэг нөлөөлөл авчрах хамгийн чухал арга зам байх болно. Монгол Улсад аливаа төрлийн ялгаварлал түүний дотор эмэгтэйчүүд, залуучуудын нийгэмд оролцох, манлайлах, баялаг бүтээх боломжийг хязгаарлах ёсгүй.

Иймд улс төр дэх эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дэмжих нь нийгмийн хөгжилд эерэг нөлөөлөл авчрах бөгөөд энэ чиглэлээр тогтвортой дэмжлэг үзүүлэн ажиллах нь Монголын улс төрийн төлөвшилд сайн жишиг болно гэдэгт эргэлзэхүй байна хэмээлээ.

Зөвлөгөөний дөрөв дэх хэсгийг Бутаны Вант Улсын парламентын гишүүн ноён Дуптоб даргалж, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Монгол Улс болон Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын парламентын гишүүд илтгэл тавив.

Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга хатагтай А.Ундраа Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлын талаар илтгэл тавив. Тэрээр, 1990 оноос хойш Улсын Их Хурал болон Засгийн газраас 500 орчим бодлогын баримт бичиг баталснаас 170 нь хугацааны хувьд хүчин төгөлдөр байна. Тэдгээрийн дийлэнхи нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-аас өмнө батлагдсан тул нэршил, хэрэгжих хугацааны хувьд зохистой биш, зорилго, зорилтууд нь урт хугацааны бодлогын зорилго, зорилттой уялдаагүй байна. Иймд үндэсний хэмжээний болон салбар, салбар дундын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д нийцүүлэх, хоорондын уялдааг үнэлэх шаардлагатай байгаа юм.

Мөн үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтот түвшинг тодорхойлох ажлыг бүх салбарын яамд, бусад холбогдох байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулах шаардлага бий учир холбогдох дэд ажлын хэсгүүдийг байгуулж, ажиллуулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа юм.Цаашид Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайдаар ахлуулсан “Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний хороо”, 9 ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгаа болно. Мөн яам, агентлаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, салбар дундын бодлогын уялдааг хангах, тоо мэдээлэл харилцан солилцох, хэрэгжилтийн тайлан боловсруулан гаргахад их, дээд сургууль, судалгааны институт, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог ханган ажиллах нь чухалбайгаа болно гэлээ.

Хуралдаанд оролцогчид илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга авч, төгсгөлд нь Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Хүн ам, хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын бүсийн үнэлгээтэй холбогдуулан Улаанбаатарын Тунхаг бичгийг хэлэлцэн батлах юм УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

"Аж үйлдвэрийн инноваци-оюуны өмч" хэлэлцүүлэг болно11 цаг 20 минутын өмнө

2018 он гарсаар 163 хүн авто ослоор амиа алджээ11 цаг 25 минутын өмнө

С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий11 цаг 56 минутын өмнө

Улаан-Үд хотын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдэнэ12 цаг 3 минутын өмнө

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслийг Сөүл хот дэмжинэ12 цаг 12 минутын өмнө

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Хатан хааны төрсөн өдөрт уригдав12 цаг 15 минутын өмнө

Лаос руу хонины хөлдөөсөн мах экспортолно12 цаг 28 минутын өмнө

Хүний хоногт авах усны зохистой хэмжээ12 цаг 40 минутын өмнө

Гар утсаа суйлуулж, эд зүйлсээ алдсан бол НЦГ-т хандаарай12 цаг 50 минутын өмнө

"УИХ-ыг бидний төлөө ажилладаг болтол нь тэмцэнэ"12 цаг 54 минутын өмнө

Б.Бат-Эрдэнэ: Бөхчүүд бүгд хагаралдаж, маргалдсан зүйл байхгүй13 цаг 4 минутын өмнө

"Д.Оюунхорол гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулна" гэв13 цаг 12 минутын өмнө

Саналын хуудас, техник хэрэгслийг санал авах байранд хүргүүлэх ажил эхлэв13 цаг 17 минутын өмнө

2530 хяналтын камерыг гэмт хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд байршуулжээ13 цаг 22 минутын өмнө

Наадмын тасалбарыг нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр худалдана13 цаг 55 минутын өмнө

Багануур дүүрэгт газар эзэмших нээлттэй дуудлага худалдаа болно14 цаг 9 минутын өмнө

Чита хотын дарга Кузнецов Олег Васильевичийг хүлээн авч уулзлаа14 цаг 14 минутын өмнө

Ус цаг уурын байгууллагаас мэдэгдэл гаргалаа14 цаг 17 минутын өмнө

Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцсэн оюутнуудыг хүлээн авч уулзав14 цаг 24 минутын өмнө

Үерт автсан Хутаг-Өндөр суманд сэргээн босгох ажил хийгдэж байна14 цаг 27 минутын өмнө

"Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй"16 цаг 26 минутын өмнө

Онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав16 цаг 34 минутын өмнө

"Наадмаар бөхчүүдийн дунд асуудал үүсвэл Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой"16 цаг 46 минутын өмнө

Гэр хорооллын дахин төлөвлөлт яагаад зогссон талаар асуулга тавьжээ17 цаг 3 минутын өмнө

Баянзүрх дүүрэг 92,9 оноо буюу “маш сайн” гэж үнэлэгдэв17 цаг 12 минутын өмнө

У.Хүрэлсүх: Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шаардлагатай байна17 цаг 16 минутын өмнө

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт тойргийн иргэддээ ажлаа тайлагнав17 цаг 33 минутын өмнө

Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат бэлэглэв18 цаг 9 минутын өмнө

"Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт зөвлөгөөн боллоо18 цаг 17 минутын өмнө

Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал18 цаг 18 минутын өмнө

Сураггүй болсон гурван хүнийг эрэн хайж байна18 цаг 22 минутын өмнө

Шэньян хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа18 цаг 32 минутын өмнө

С.Батболд: Ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ18 цаг 34 минутын өмнө

БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав18 цаг 43 минутын өмнө

Аугаа их зохиолчдын хачин жигтэй гэмээр зуршил18 цаг 59 минутын өмнө

Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна19 цаг 14 минутын өмнө

Екатеринбург хотод үзэгчид дутуу ирсэнийг ФИФА тайлбарлав19 цаг 18 минутын өмнө

Хуурамч шатахууны мөрөөр буюу даварсан Трафигура19 цаг 29 минутын өмнө

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хичнээн төгрөг зарцуулсан бэ?19 цаг 42 минутын өмнө

МУГЖ И.Одончимэг шилдэг жүжигчний шагнал хүртжээ19 цаг 51 минутын өмнө

Шинжээчид: 9 орон цөмийн зэвсгээ шинэчилсээр байна20 цаг 3 минутын өмнө

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум эхэлнэ20 цаг 9 минутын өмнө

Германчууд 1:0-ээр Мексикийн багт ялагдаж, фанатуудаа гонсойлголоо20 цаг 9 минутын өмнө

Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав20 цаг 26 минутын өмнө

НӨАТ-ын сугалаанаас хоёр хүн 10 сая төгрөг хожлоо20 цаг 29 минутын өмнө

Иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө20 цаг 32 минутын өмнө

"Эдийн засагчаар яахын, инженер болсон нь дээр"20 цаг 35 минутын өмнө

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана21 цаг 11 минутын өмнө

Улаанбаатарт 20 хэм дулаан21 цаг 13 минутын өмнө

Өнөөдөр могой өдөр21 цаг 15 минутын өмнө

Үс засалтаараа хүртэл хүнлэг байж чаддаг Роналдо2018 оны 6-р сарын 17. 15:06

Нийтийн тээвэр 02:00 цаг хүртэл үйлчилнэ2018 оны 6-р сарын 17. 12:49

Хорватууд, Нигерийн шигшээг 2:0-ээр хожлоо2018 оны 6-р сарын 17. 12:46

Даничууд Перугийн багийг 1:0-ээр буулгаж авлаа2018 оны 6-р сарын 17. 12:41

ДАШТ- 2018 Өнөөдөр ямар тоглолтууд болох вэ?2018 оны 6-р сарын 17. 12:40

Өнөөдөр дашнямтай өдөр2018 оны 6-р сарын 17. 12:34

Малчид, иргэдэд зориулсан мэдээ2018 оны 6-р сарын 17. 12:33

Шоронд сууж байгаа хуучин ерөнхийлөгч ДАШТ-ийг тайлбарлана2018 оны 6-р сарын 17. 12:30

Францын баг Австралийн шигшээг 2:1-ээр буулган авлаа2018 оны 6-р сарын 17. 12:10

Ким Чен Ун хүүхэд байхаасаа бусдыг айлгаж дөнгөдөг байж2018 оны 6-р сарын 17. 12:09

Улаанбаатарт бороотой 19-21 градус дулаан байна2018 оны 6-р сарын 17. 11:48

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалт гарчээ2018 оны 6-р сарын 16. 16:30

Завхан аймаг дахь цагдаагийн газарт төлөвлөгөөт шалгалт явуулж байна2018 оны 6-р сарын 16. 16:18

“Ocean’s 8” кино “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлжээ2018 оны 6-р сарын 16. 16:14

Архангай аймагт бохир ус цэвэрлэх байгууламж барина2018 оны 6-р сарын 16. 16:12

100 айлын барилгын материалын цехүүд Налайхруу нүүнэ2018 оны 6-р сарын 16. 16:10

Иран улсын баг 20 жилийн дараа ялалт байгуулав2018 оны 6-р сарын 16. 16:08

Талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан эрэгтэйг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ2018 оны 6-р сарын 16. 15:53

“Бидний оролцоо 2018” зөвлөгөөн болж байна2018 оны 6-р сарын 16. 15:44

Рианна даашинзнаасаа болж сандарчээ2018 оны 6-р сарын 16. 14:35

33 мянган рублиэр тэмцээнийг зогсоогоороо үзэхэд хүрчээ2018 оны 6-р сарын 16. 14:22

"Монголын цагдаа нар зодолдсон гэдэг ташаа мэдээлэл" гэв2018 оны 6-р сарын 16. 14:18

Москвад монголын халаасны хулгайчид иржээ2018 оны 6-р сарын 16. 14:15

Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Азийн хотуудын дарга нар чуулна2018 оны 6-р сарын 16. 14:11

Робби Уильямсын үйлдэлд хүлцэл өчжээ2018 оны 6-р сарын 16. 13:01

Дугуйн УАШ тэмцээн Сүхбаатар аймагт болж байна2018 оны 6-р сарын 16. 12:57

Британийн сэтгүүлч ДАШТ-ийг "шал сонирхолгүй цирк" гэжээ2018 оны 6-р сарын 16. 12:50

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ2018 оны 6-р сарын 16. 12:45

Дараах замуудыг түр хаана2018 оны 6-р сарын 16. 12:44

Трамп G7-ийн уулзалтын зургийн учрыг тайлбарлав2018 оны 6-р сарын 16. 12:41

ДАШТ-ний бас нэг гайхамшигт тоглолт болж Испани, Португал тэнцлээ2018 оны 6-р сарын 16. 12:39

Д.Гантулга, Д.Мурат & Ким, Трамптай 7 хоног2018 оны 6-р сарын 16. 12:08

Улаанбаатарт 25 хэм дулаан2018 оны 6-р сарын 16. 11:25

Өнөөдөр туулай өдөр2018 оны 6-р сарын 16. 11:21

БНАСАУ-ын Зэвсэг хорогдуулах, энх тайвны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 15. 19:13

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав2018 оны 6-р сарын 15. 19:04

"М.Энхболд УИХ-ын даргаасаа түдгэлзэх хэрэгтэй"2018 оны 6-р сарын 15. 19:01

"Хөвсгөл, Булган, Дорнод аймагт үер болох магадлал маш өндөр байна"2018 оны 6-р сарын 15. 18:55

Хичээнгүй сайд Б.Цэрэндорж мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ2018 оны 6-р сарын 15. 18:31

Ерөнхий сайдын захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болголоо2018 оны 6-р сарын 15. 18:16

“Шинэчлэл хороолол” төслийн 234 айлын орон сууц ирэх 11 сард ашиглалтад орно2018 оны 6-р сарын 15. 18:09

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд зөвлөлдлөө2018 оны 6-р сарын 15. 17:43

“Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт боллоо2018 оны 6-р сарын 15. 17:34

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно2018 оны 6-р сарын 15. 17:33

Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгоно2018 оны 6-р сарын 15. 17:29

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эрчимжүүлэхэд нийслэлээс шалтгаалах ажлуудыг дэмжинэ2018 оны 6-р сарын 15. 17:24

Хятад улсын далайн аюулгүй байдлын бодлогын талаар санал солилцлоо2018 оны 6-р сарын 15. 17:15

“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” сэдэвт зөвлөлгөөн болно2018 оны 6-р сарын 15. 17:12

ЗЦА-нд 85 ширхэг таблет бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө2018 оны 6-р сарын 15. 16:49

Уулархаг нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно2018 оны 6-р сарын 15. 16:47

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох