Д.Мурат, Д.Гантулгыг авч үлдэх УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавилаа

2018 оны 6-р сарын 13. 14:10

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьж, УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ.

Ингэснээр:

  1. Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол
  2. Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолуудад хориг тавигдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригт:

“Дорждугарын Гантулга, Дакейн Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож,яллагдагчаар татагдсан Д.Гантулга, Д.Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна.

Хууль зөрчсөн үйлдэл, гэмт хэрэг, зөрчлийн цаана улс орны тусгаар тогтнол, үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал хөндөгдөн, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, гэмт үйлдэлд аливаа хэлбэрээр холбогдсон иргэн хохирч байдгийг мартах ёсгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах нь төрийн үүрэг юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн …баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг.

Үүний хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай.

Прокурорын байгууллагыг Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага хэмээн хуулиар тодорхойлсон байдаг.

Тиймээс Улсын Их Хурал эрх мэдлийн хуваарилалт, зарчмыг хүндэтгэн баримталж, Улсын Их Хурлын гишүүдийн холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг нэг мөр шалган, гэм буруугийн асуудлыг нь эцэслэн шийдвэрлэх боломжийг хуулийн байгууллагуудад олгох нь зүй ёсны хэрэг юм.

Иймд Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол болон Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолд тус тус хориг тавьж байна.

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал, гишүүд Та бүхний бүрэн эрхийн хугацаа талдаа оржээ. Энэ хугацаанд хэрхэн ажилласнаа дүгнэж, үлдсэн хугацаандаа үр дүнтэй, бүтээлч ажиллах шаардлагатай байгааг сануулъя.

Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын улс төрийн бодлогоор Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн, иргэдийн эрх ашгийг хөндсөн, иргэдээ ялгаварлан алагчилж хууль ёсны эрхийг нь үгүйсгэсэн, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, төсвийн хууль тогтоомжийг зөрчсөн олон шийдвэрийг Улсын Их Хурал гаргаж ард түмнийхээ харамгүй өгсөн асар их итгэл, дэмжлэгийг хөсөрдүүлсэн. Энэ мэт хариуцлагагүй бодлого, шийдвэрүүд одоо ч үргэлжилсээр байгаад харамсаж байна.

Улсын Их Хурал улс орны хөгжил хийгээд ард иргэдийнхээ ахуй амьдралд ахиц дэвшил авч ирсэн дорвитой бодлого, шийдэл огт гаргасангүй. Хуулийн биелэлтийг хянан шалгах, системчлэн дүгнэх, хууль тогтоомжуудын уялдаа холбоо, зөрчил хийдлийг арилгах зэрэг нэн тулгамдсан, үндсэн чиг үүргийнхээ асуудлуудад ч хууль тогтоох байгууллага анхаарсангүй, Улсын Их Хурлын гишүүд идэвх санаачилгатай ажилласангүй хэмээн ард иргэд шүүмжилж байгааг мөн анхаарах шаардлагатай байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2018 оны 6-р сарын 13. 21:42Зочин - [202.72.245.**]

ЖижиГ зуйлд БОЛИОЧЭЭ... ХУНИЙ ХУВИЙН ХЭРГИЙГ.АРАЙ Л ДЭНДЭЖ БН Ш ДЭЭ.

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

"Аж үйлдвэрийн инноваци-оюуны өмч" хэлэлцүүлэг болно11 цаг 23 минутын өмнө

2018 он гарсаар 163 хүн авто ослоор амиа алджээ11 цаг 27 минутын өмнө

С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий11 цаг 58 минутын өмнө

Улаан-Үд хотын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдэнэ12 цаг 5 минутын өмнө

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслийг Сөүл хот дэмжинэ12 цаг 14 минутын өмнө

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Хатан хааны төрсөн өдөрт уригдав12 цаг 17 минутын өмнө

Лаос руу хонины хөлдөөсөн мах экспортолно12 цаг 30 минутын өмнө

Хүний хоногт авах усны зохистой хэмжээ12 цаг 42 минутын өмнө

Гар утсаа суйлуулж, эд зүйлсээ алдсан бол НЦГ-т хандаарай12 цаг 53 минутын өмнө

"УИХ-ыг бидний төлөө ажилладаг болтол нь тэмцэнэ"12 цаг 56 минутын өмнө

Б.Бат-Эрдэнэ: Бөхчүүд бүгд хагаралдаж, маргалдсан зүйл байхгүй13 цаг 6 минутын өмнө

"Д.Оюунхорол гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулна" гэв13 цаг 14 минутын өмнө

Саналын хуудас, техник хэрэгслийг санал авах байранд хүргүүлэх ажил эхлэв13 цаг 20 минутын өмнө

2530 хяналтын камерыг гэмт хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд байршуулжээ13 цаг 24 минутын өмнө

Наадмын тасалбарыг нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр худалдана13 цаг 57 минутын өмнө

Багануур дүүрэгт газар эзэмших нээлттэй дуудлага худалдаа болно14 цаг 11 минутын өмнө

Чита хотын дарга Кузнецов Олег Васильевичийг хүлээн авч уулзлаа14 цаг 16 минутын өмнө

Ус цаг уурын байгууллагаас мэдэгдэл гаргалаа14 цаг 19 минутын өмнө

Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцсэн оюутнуудыг хүлээн авч уулзав14 цаг 27 минутын өмнө

Үерт автсан Хутаг-Өндөр суманд сэргээн босгох ажил хийгдэж байна14 цаг 29 минутын өмнө

"Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй"16 цаг 29 минутын өмнө

Онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав16 цаг 37 минутын өмнө

"Наадмаар бөхчүүдийн дунд асуудал үүсвэл Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой"16 цаг 48 минутын өмнө

Гэр хорооллын дахин төлөвлөлт яагаад зогссон талаар асуулга тавьжээ17 цаг 6 минутын өмнө

Баянзүрх дүүрэг 92,9 оноо буюу “маш сайн” гэж үнэлэгдэв17 цаг 14 минутын өмнө

У.Хүрэлсүх: Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шаардлагатай байна17 цаг 19 минутын өмнө

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт тойргийн иргэддээ ажлаа тайлагнав17 цаг 35 минутын өмнө

Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат бэлэглэв18 цаг 11 минутын өмнө

"Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт зөвлөгөөн боллоо18 цаг 19 минутын өмнө

Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал18 цаг 21 минутын өмнө

Сураггүй болсон гурван хүнийг эрэн хайж байна18 цаг 25 минутын өмнө

Шэньян хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа18 цаг 35 минутын өмнө

С.Батболд: Ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ18 цаг 36 минутын өмнө

БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав18 цаг 45 минутын өмнө

Аугаа их зохиолчдын хачин жигтэй гэмээр зуршил19 цаг 1 минутын өмнө

Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна19 цаг 16 минутын өмнө

Екатеринбург хотод үзэгчид дутуу ирсэнийг ФИФА тайлбарлав19 цаг 21 минутын өмнө

Хуурамч шатахууны мөрөөр буюу даварсан Трафигура19 цаг 31 минутын өмнө

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хичнээн төгрөг зарцуулсан бэ?19 цаг 45 минутын өмнө

МУГЖ И.Одончимэг шилдэг жүжигчний шагнал хүртжээ19 цаг 53 минутын өмнө

Шинжээчид: 9 орон цөмийн зэвсгээ шинэчилсээр байна20 цаг 5 минутын өмнө

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум эхэлнэ20 цаг 11 минутын өмнө

Германчууд 1:0-ээр Мексикийн багт ялагдаж, фанатуудаа гонсойлголоо20 цаг 12 минутын өмнө

Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав20 цаг 29 минутын өмнө

НӨАТ-ын сугалаанаас хоёр хүн 10 сая төгрөг хожлоо20 цаг 31 минутын өмнө

Иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө20 цаг 35 минутын өмнө

"Эдийн засагчаар яахын, инженер болсон нь дээр"20 цаг 37 минутын өмнө

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана21 цаг 13 минутын өмнө

Улаанбаатарт 20 хэм дулаан21 цаг 16 минутын өмнө

Өнөөдөр могой өдөр21 цаг 18 минутын өмнө

Үс засалтаараа хүртэл хүнлэг байж чаддаг Роналдо2018 оны 6-р сарын 17. 15:06

Нийтийн тээвэр 02:00 цаг хүртэл үйлчилнэ2018 оны 6-р сарын 17. 12:49

Хорватууд, Нигерийн шигшээг 2:0-ээр хожлоо2018 оны 6-р сарын 17. 12:46

Даничууд Перугийн багийг 1:0-ээр буулгаж авлаа2018 оны 6-р сарын 17. 12:41

ДАШТ- 2018 Өнөөдөр ямар тоглолтууд болох вэ?2018 оны 6-р сарын 17. 12:40

Өнөөдөр дашнямтай өдөр2018 оны 6-р сарын 17. 12:34

Малчид, иргэдэд зориулсан мэдээ2018 оны 6-р сарын 17. 12:33

Шоронд сууж байгаа хуучин ерөнхийлөгч ДАШТ-ийг тайлбарлана2018 оны 6-р сарын 17. 12:30

Францын баг Австралийн шигшээг 2:1-ээр буулган авлаа2018 оны 6-р сарын 17. 12:10

Ким Чен Ун хүүхэд байхаасаа бусдыг айлгаж дөнгөдөг байж2018 оны 6-р сарын 17. 12:09

Улаанбаатарт бороотой 19-21 градус дулаан байна2018 оны 6-р сарын 17. 11:48

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалт гарчээ2018 оны 6-р сарын 16. 16:30

Завхан аймаг дахь цагдаагийн газарт төлөвлөгөөт шалгалт явуулж байна2018 оны 6-р сарын 16. 16:18

“Ocean’s 8” кино “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлжээ2018 оны 6-р сарын 16. 16:14

Архангай аймагт бохир ус цэвэрлэх байгууламж барина2018 оны 6-р сарын 16. 16:12

100 айлын барилгын материалын цехүүд Налайхруу нүүнэ2018 оны 6-р сарын 16. 16:10

Иран улсын баг 20 жилийн дараа ялалт байгуулав2018 оны 6-р сарын 16. 16:08

Талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан эрэгтэйг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ2018 оны 6-р сарын 16. 15:53

“Бидний оролцоо 2018” зөвлөгөөн болж байна2018 оны 6-р сарын 16. 15:44

Рианна даашинзнаасаа болж сандарчээ2018 оны 6-р сарын 16. 14:35

33 мянган рублиэр тэмцээнийг зогсоогоороо үзэхэд хүрчээ2018 оны 6-р сарын 16. 14:22

"Монголын цагдаа нар зодолдсон гэдэг ташаа мэдээлэл" гэв2018 оны 6-р сарын 16. 14:18

Москвад монголын халаасны хулгайчид иржээ2018 оны 6-р сарын 16. 14:15

Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Азийн хотуудын дарга нар чуулна2018 оны 6-р сарын 16. 14:11

Робби Уильямсын үйлдэлд хүлцэл өчжээ2018 оны 6-р сарын 16. 13:01

Дугуйн УАШ тэмцээн Сүхбаатар аймагт болж байна2018 оны 6-р сарын 16. 12:57

Британийн сэтгүүлч ДАШТ-ийг "шал сонирхолгүй цирк" гэжээ2018 оны 6-р сарын 16. 12:50

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ2018 оны 6-р сарын 16. 12:45

Дараах замуудыг түр хаана2018 оны 6-р сарын 16. 12:44

Трамп G7-ийн уулзалтын зургийн учрыг тайлбарлав2018 оны 6-р сарын 16. 12:41

ДАШТ-ний бас нэг гайхамшигт тоглолт болж Испани, Португал тэнцлээ2018 оны 6-р сарын 16. 12:39

Д.Гантулга, Д.Мурат & Ким, Трамптай 7 хоног2018 оны 6-р сарын 16. 12:08

Улаанбаатарт 25 хэм дулаан2018 оны 6-р сарын 16. 11:25

Өнөөдөр туулай өдөр2018 оны 6-р сарын 16. 11:21

БНАСАУ-ын Зэвсэг хорогдуулах, энх тайвны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 15. 19:13

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав2018 оны 6-р сарын 15. 19:04

"М.Энхболд УИХ-ын даргаасаа түдгэлзэх хэрэгтэй"2018 оны 6-р сарын 15. 19:01

"Хөвсгөл, Булган, Дорнод аймагт үер болох магадлал маш өндөр байна"2018 оны 6-р сарын 15. 18:55

Хичээнгүй сайд Б.Цэрэндорж мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ2018 оны 6-р сарын 15. 18:31

Ерөнхий сайдын захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болголоо2018 оны 6-р сарын 15. 18:16

“Шинэчлэл хороолол” төслийн 234 айлын орон сууц ирэх 11 сард ашиглалтад орно2018 оны 6-р сарын 15. 18:09

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд зөвлөлдлөө2018 оны 6-р сарын 15. 17:43

“Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт боллоо2018 оны 6-р сарын 15. 17:34

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно2018 оны 6-р сарын 15. 17:33

Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгоно2018 оны 6-р сарын 15. 17:29

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эрчимжүүлэхэд нийслэлээс шалтгаалах ажлуудыг дэмжинэ2018 оны 6-р сарын 15. 17:24

Хятад улсын далайн аюулгүй байдлын бодлогын талаар санал солилцлоо2018 оны 6-р сарын 15. 17:15

“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” сэдэвт зөвлөлгөөн болно2018 оны 6-р сарын 15. 17:12

ЗЦА-нд 85 ширхэг таблет бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө2018 оны 6-р сарын 15. 16:49

Уулархаг нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно2018 оны 6-р сарын 15. 16:47

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох