Х.Баттулга: 1990 оноос хойш бид эдийн засгийн хоригт орчихоод л яваад байна

2018 оны 6-р сарын 13. 17:49

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургаадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон юм.

Энэ удаагийн ШХАБ-ын уулзалтыг Монгол Улсаас хэвлэл, мэдээллийн байгууллагын 20 гаруй сэтгүүлч, зураглаач сурвалжилсан бөгөөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, ярилцлага өгөв.

Ярилцлагын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улс болоод 14 жил болж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа энэ уулзалтад оролцлоо. Олон давуу талуудыг олж харлаа. Та бүхэн мөн ажигласан байх.

ОХУ, БНХАУ, Беларусь, Киргиз, Казахстан болон Иран улсын Ерөнхийлөгч, Энэтхэг улсын Ерөнхий сайдтай хоёр талын уулзалтуудыг хийсэн. Хамгийн чухал асуудал нь БНХАУ-ОХУ-Монгол Улсын гурван талт уулзалт байлаа. Уулзалтын үеэр олон жил яригдсан эдийн засгийн коридор буюу хоёр хөршийн худалдааны эргэлтийг улсаараа дамжин өнгөрөөх асуудал байв. Бид энэ саналаа маш тодорхой илэрхийлсэн бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин анх удаагаа энэ төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн “Монгол-Оросын санаачилга-2018” ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчилсан Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко эдийн засгийн коридор байгуулах төслөө бидэнд танилцуулсан юм. Тэр төслийг нь мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд гардуулж өгсөн.

Би ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр удаа уулзаж байснаас бусадтай нь анх удаагаа уулзаж “нүүр хагарлаа”. Хөрш улс болох Казахстан, Киргиз болон далайд гарцгүй гэдэг утгаараа бидэнтэй хамтарч, саналаа илэрхийлдэг, ШХАБ-ын ажиглагч улс болох Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой ойр дотно яриа өрнүүлсэн. Мөн Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков шинээр сонгогдсон хүн байсан тул баяр хүргэсэн. Ираны Ерөнхийлөгч Хассан Руханитай мөн уулзаж, Монгол-Ираны хооронд байгаа тодорхой ажлуудыг дэмжиж ажиллана гэсэн асуудлыг ярилцсан” гэлээ.

-Энэ удаагийн ШХАБ-ын уулзалтын хүрээнд гол анхаарал татсан асуудал нь яах аргагүй Эдийн засгийн коридор байгуулах асуудал байсан. 2016 онд Эдийн засгийн коридор байгуулах баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажуулсан. Түүнээс хойш бодит ажил хийгдээгүй. Энэ удаашралтай байгаа асуудлыг хэрхэн харж байгаа вэ. Бидний талаас санхүүжилтийн асуудал байх шиг байна?

-Мэдээж санхүүжилтийн асуудал бий. Бид ШХАБ-т 14 жил ажиглагчаар явж байна. Хашир байх нь зөв. Гэхдээ өнөөгийн ШХАБ-ын нөхцөл байдал өөр болсон. Өнгөрсөн жил 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг, 200 сая хүн амтай Пакистан улс ШХАБ-т элссэн. Энэ бол ШХАБ-ын анх байгуулагдахаа яригдаж байсан нөхцөл байдлыг өөрчилсөн томоохон хүчин зүйл юм. Илүү эдийн засгийн асуудлыг ярьдаг болсон. Та бүхний анзаарсанчлан Өргөтгөсөн хурал дээр үг хэлж буй төлөөлөгчид бүгд эдийн засгийн асуудлыг шүүмжилж, бодит алхам хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан.

Үүний хариу болгож энэ жил ШХАБ-ыг удирдаж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудад зориулан 30 тэрбум юанийн шугам нээхээ зарласан. Энэ мөнгө нь яригдаад байгаа дэд бүтцийг холбох ажилд зориулагдах юм. Өөрөөр хэлбэл, үүсгэн байгуулагдаад 22 жил болсон ШХАБ-д Энэтхэг, Пакистан элссэнээр нөхцөл байдал, чиглэл нь өөрчлөгдсөн. Шанхайд байгуулагдсан гэдэг утгаар нь Шанхайн байгууллага гэж үзээд буруу ойлгогдохоор зүйлсийг олон нийтийн сүлжээнд олноор ярьж байна. Мөн энэ жил ШХАБ-ыг БНХАУ даргалж байгаа. Ирэх жил Киргиз улс даргалахаар болсон. Жил бүр ШХАБ-ын орнууд ээлжилж даргалаад явдаг юм.

-БНХАУ-ын дарга Ши Жиньпин 30 тэрбум юанийн шугам нээх болсон хэдий ч үүнийг ШХАБ-ын гишүүн орнууддаа өгөх асуудал яригдаж байна. Бид хэдий ажиглагчийн байр суурьтай ч тээвэр, тэр дундаа төмөр замын тээвэрт хөрөнгө оруулалт татах боломж бий юу. Мөн УИХ ШХАБ-д элсэх асуудлаар хаалттай хуралдаж нийгэм тодорхой мэдээлэлгүй байна. Эдгээр асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-БНХАУ-ын дарга Ши Жиньпин “ШХАБ-ын гишүүн орнуудад зориулан гаргаж байгаа…” талаар маш тодорхой ярьсан. Тэдгээр улсууддаа л зарцуулагдах байх. Харин ШХАБ-д Монгол Улс элсэх асуудлаар олон янзын байр суурь байгаа ч УИХ-ын гишүүд маань хүртэл энэ байгууллагын бүтэц, түүх, одоогийн байдал, дараагийн зорилго зэргийг мэдэхгүй байна.

Дэлхийн эдийн засаг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хөдөлгөөнд орсон. Мэдээж бид энэ хөдөлгөөний эерэг, сайн талыг нь тусгаж авах ёстой бөгөөд эдийн засгийн энэ хөдөлгөөнөөс хоцорч болохгүй. Хоёр том хөрштэй, далайд гарцгүй орны хувьд бараа таваар, бүтээгдэхүүн борлуулах боломж харьцангуй хомс байна. Бид ОХУ болон БНХАУ-руу экспортын бүтээгдэхүүн гаргахдаа 20-35 хувийн гаалийн татвар төлдөг. 20-35 хувийн өндөр үнэтэй хил давсан бараа, бүтээгдэхүүн мэдээж үнээр өрсөлдөх боломжгүй болно гэдгийг хүн бүр л мэднэ. Гэтэл бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүйгээр улс орон хөгжихгүй, харин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зарагдахгүй бол үйлдвэр дампуурна. Ийм энгийн зүйлсээ УИХ-ын гишүүд анхаарах ёстой.

Та бүхэн санаж байгаа бол би нэн тэргүүнд хоёр хөршийн тэргүүнтэй уулзаж гаалийн татвар тэглэх санал тавина гэдгээ хэлж байсан. Ингэж байж бидний бүтээгдэхүүн өрсөлдөөнд орно. Яг үнэндээ цаасан дээр л буугаагүй болохоос 1990 оноос хойш бид эдийн засгийн хоригт орчихоод л яваад байгаа. Тиймээс гаалийн татварыг буулгах, тэглэх нь Засгийн газрын, Төрийн тэргүүнүүдийн үүрэг юм. Ажил эндээс эхлэх ёстой.

Сүүлийн долоо хоногийн дотор ярихад л дэлхий даяар маш олон үйл явдал болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч бизнесийн салбараас гарч ирсэн учраас улс төрөө хоёрдугаарт тавьдаг хүн болов уу. Мөн АНУ эдийн засаг болоод бусад бодлогоор дэлхийд тэргүүлдэг учраас АНУ-ын Ерөнхийлөгчөөс хамаарч бүс нутгуудад эдийн засгийн хөдөлгөөн гарч байгаа. Энэ хөдөлгөөнөөс бид хоцрох ёсгүй. Оролцдоггүй юм гэхэд сонсоод, дүгнэлт гаргах ёстой юм. Дүгнэлтээ яаж гаргаснаас шалтгаалж бид цаашдын оролцоо, бодлогоо гаргах ёстой.

Тэгэхгүй бол бид 19-р зууных шиг хөмөрсөн тогоонд буцаад орчихлоо. Хулгана хүртэл саван дотор байвал бие, биенээ хэмлэдэг шиг бид олон нийтийн сүлжээ гэдэг зүйлээр бие, биенээ хэмлэхээс өөр зүйлийг хийж чадахгүй болчихсон. Дэлхий нийтэд болоод буй эдийн засаг болон улстөрийн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог Монгол Улсыг бий болгомоор байна. Бид байгалийн баялагтай, мал түүхий эдээ хөгжүүлнэ гэдэг ч хил, гаалийн бодлого одоогийнхоороо байвал бид яаж ч чадахгүй. Том гүрнүүд гаалийн татварыг л онцлон ярьж байна. Энэ татварын бодлого нь хөгжлийн бодлоготой уялдаатай тул бид ч гэсэн хоёр хөршөөсөө эхлэн энэ асуудлыг ярьж эхэлсэн.

Манай газар нутгаар дамжин өнгөрөхөд 1,000 гаруйхан км байдаг. Энэ бол том газар нутагтай БНХАУ болон ОХУ-ын хувьд бага тоо юм. 2020 он гэхэд манай хоёр хөрш гадаад худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэх гэж байгаа. Тиймээс бид боломжоо сурталчилж, ажил хэрэг болгох шаардлагатай.

-ОХУ-ын талаас судалгаагаа сайтар гаргаарай гэсэн байна. Мөн БНХАУ-ын удирдагч шинэ цикл эхэллээ гэж хэлсэн. Шинэ цикл гэдгийг та хэрхэн харж байна?

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд энэ оны гуравдугаар сард болсон. Нөгөө талдаа БНХАУ-ын дарга дахин сонгогдсон. Монгол Улсад найман жилийн дараа Ерөнхийлөгч нь өөрчлөгдсөн. Үүнийг шинэ цикл гэж нэрлээд байгаа юм болов уу. Ингээд шинэ циклийг идэвхтэй алхам хийж эхлүүлэх нь зүйтэй, үүнийгээ ШХАБ-ын уулзалтын үеэр зарлана гэсэн.

Харин Эдийн засгийн коридор байгуулах судалгаа байдаг. Саяхан манай улсад ирсэн Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко эдийн засгийн коридор байгуулах төслийг надад өгснийг би ОХУ-ын Ерөнхийлөгчид өөрт нь гардуулсан. Танайхны судалгаа шүү гэсэн баримт болгож өгсөн. Мөн би Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх хугацаандаа баг, хамт олонтойгоо нийлээд энэ судалгааг хийж байсан. Ямар ч тохиолдолд Сибир, Манжуур зэрэг өөр замаар бараа бүтээгдэхүүн дамжихаас илүүтэй манай улсаар дамжих нь худалдан авагч болоод борлуулагч талдаа ашигтай. Одоо ажлын хэсэг байгуулагдаж хоёр тал хамтарсан судалгаа хийж, маш богино хугацаанд боловсруулаад хоёр улсын Ерөнхийлөгчид судалгаа очих юм.

-Хоёр талын уулзалтуудаар цаашдаа ажил хэрэг болгоод явах ямар асуудлууд яригдсан бэ. Ялангуяа, Энэтхэг, Киргиз, Казакстаны уулзалтын талаар тийм ч их мэдээлэл байхгүй байна.

-Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев улсынхаа Ерөнхийлөгчөөр удаан ажиллаж байгаа. Цаашдаа тогтвортой ажиллах байх. Тус улсын зүгээс хөрш орны харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ хэлсэн. Би түүнд нийслэлээ нүүлгэж байгаа бодлого болоод 100 алхам зэрэг хөтөлбөрийнх нь талаар хэлсэн. Тэд биднийг дээрх туршлагуудаас нь судлах хэрэгтэй гэж байсан.

Харин Энэтхэгээс нэг тэрбум ам.доллар авах асуудал Засгийн газрын түвшинд идэвхтэй яригдаж байгаа юм билээ. Кино урлаг, түүхийн салбарт хамтарч ажиллах боломжтой гээд улсдаа урьсан.

-Монгол болоод БНХАУ нийлээд дэлхийн түүхий ноолуурны зах зээлийн 95 хувийг бүрдүүлдэг гэсэн асуудал мөн уулзалтын үеэр яригдсан. Энэ салбарын цаашдын хамтын ажиллагааг хэрхэн төсөөлж байна вэ?

-Ноолуурын салбар нь Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн нэг. Малчид ноолуураар амьжиргаагаа залгуулдаг. Харамсалтай нь бид ноолуураа бүтээгдэхүүн болгож чадахгүй байгаа. БНХАУ-тай буюу Өвөр Монголтой нийлээд бид дэлхийн ноолуурын 90-95 орчим хувийн түүхий эдийг бүрдүүлж байна. Хятад улс, АНУ-ын худалдааны дайн гэж яригдаад байгаа гаалийн татвартай холбоотой асуудалд оёмол бүтээгдэхүүний татвар нэмэгдэх асуудал яригдаж байгаа юм.

Харин манай улс АНУ-ын Конгресст Монгол Улсын оёмол бүтээгдэхүүн, ноолуурыг татваргүй оруулж өгөөч гэсэн хүсэлт тавиад, тус улсын Конгресст лобби бүлэг байгуулагдсан байгаа. Мөн би АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад захидал бичихдээ энэ асуудлаар дэмжлэг хүссэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ингээд манай бүтээгдэхүүн АНУ болон Европ руу татваргүй экспортод гардаг болчихвол бид түүхий эдээрээ нэгдэж, нэг бүтээгдэхүүн гаргаад дэлхийд экспортолж болохгүй вэ, гэдэг санаа л явж байгаа юм.

-ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ та терроризмтой тэмцэх асуудлыг хөндөн ярьсан. Бусад улсын Төрийн тэргүүнүүд ч Афганистаны асуудлаар тусламж дэмжлэг үзүүлэх ёстой байр суурийг илэрхийлсэн. Энэ чиглэлд бидэнд хамтарч ажиллах ямар боломж байгаа юм бэ?

-ШХАБ-ын гишүүн орнууд Афганистаныг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Афганистан улс ШХАБ-д элсэх өргөдлөө өгөөд жил гаруйн хугацаа болж байгаа ч ШХАБ-д орох асуудал яригдаагүй байна. Гэсэн ч тус улсад болж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд ШХАБ-ыг улсууд анхаарал хандуулахаа хэлсэн.

Харин терроризм гэдэг зүйл манай улсад байхгүй байж болох ч бүс нутагт байгаа тохиолдолд бид хамтарч ажиллах ёстой. Кибер халдлага гэхэд манай улсад хэдийн ороод ирчихсэн. Мөн хар тамхины наймаа зэрэг асуудлаар бид бусад улсаас дэмжлэг тусламж авах ёстой.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

"Аж үйлдвэрийн инноваци-оюуны өмч" хэлэлцүүлэг болно11 цаг 28 минутын өмнө

2018 он гарсаар 163 хүн авто ослоор амиа алджээ11 цаг 32 минутын өмнө

С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий12 цаг 3 минутын өмнө

Улаан-Үд хотын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдэнэ12 цаг 10 минутын өмнө

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслийг Сөүл хот дэмжинэ12 цаг 19 минутын өмнө

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Хатан хааны төрсөн өдөрт уригдав12 цаг 22 минутын өмнө

Лаос руу хонины хөлдөөсөн мах экспортолно12 цаг 35 минутын өмнө

Хүний хоногт авах усны зохистой хэмжээ12 цаг 47 минутын өмнө

Гар утсаа суйлуулж, эд зүйлсээ алдсан бол НЦГ-т хандаарай12 цаг 58 минутын өмнө

"УИХ-ыг бидний төлөө ажилладаг болтол нь тэмцэнэ"13 цаг 1 минутын өмнө

Б.Бат-Эрдэнэ: Бөхчүүд бүгд хагаралдаж, маргалдсан зүйл байхгүй13 цаг 11 минутын өмнө

"Д.Оюунхорол гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулна" гэв13 цаг 19 минутын өмнө

Саналын хуудас, техник хэрэгслийг санал авах байранд хүргүүлэх ажил эхлэв13 цаг 25 минутын өмнө

2530 хяналтын камерыг гэмт хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд байршуулжээ13 цаг 29 минутын өмнө

Наадмын тасалбарыг нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр худалдана14 цаг 2 минутын өмнө

Багануур дүүрэгт газар эзэмших нээлттэй дуудлага худалдаа болно14 цаг 16 минутын өмнө

Чита хотын дарга Кузнецов Олег Васильевичийг хүлээн авч уулзлаа14 цаг 21 минутын өмнө

Ус цаг уурын байгууллагаас мэдэгдэл гаргалаа14 цаг 24 минутын өмнө

Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцсэн оюутнуудыг хүлээн авч уулзав14 цаг 32 минутын өмнө

Үерт автсан Хутаг-Өндөр суманд сэргээн босгох ажил хийгдэж байна14 цаг 34 минутын өмнө

"Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй"16 цаг 34 минутын өмнө

Онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав16 цаг 42 минутын өмнө

"Наадмаар бөхчүүдийн дунд асуудал үүсвэл Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой"16 цаг 53 минутын өмнө

Гэр хорооллын дахин төлөвлөлт яагаад зогссон талаар асуулга тавьжээ17 цаг 11 минутын өмнө

Баянзүрх дүүрэг 92,9 оноо буюу “маш сайн” гэж үнэлэгдэв17 цаг 19 минутын өмнө

У.Хүрэлсүх: Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шаардлагатай байна17 цаг 24 минутын өмнө

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт тойргийн иргэддээ ажлаа тайлагнав17 цаг 40 минутын өмнө

Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат бэлэглэв18 цаг 16 минутын өмнө

"Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт зөвлөгөөн боллоо18 цаг 24 минутын өмнө

Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал18 цаг 26 минутын өмнө

Сураггүй болсон гурван хүнийг эрэн хайж байна18 цаг 30 минутын өмнө

Шэньян хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа18 цаг 40 минутын өмнө

С.Батболд: Ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ18 цаг 41 минутын өмнө

БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав18 цаг 50 минутын өмнө

Аугаа их зохиолчдын хачин жигтэй гэмээр зуршил19 цаг 6 минутын өмнө

Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна19 цаг 21 минутын өмнө

Екатеринбург хотод үзэгчид дутуу ирсэнийг ФИФА тайлбарлав19 цаг 26 минутын өмнө

Хуурамч шатахууны мөрөөр буюу даварсан Трафигура19 цаг 36 минутын өмнө

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хичнээн төгрөг зарцуулсан бэ?19 цаг 50 минутын өмнө

МУГЖ И.Одончимэг шилдэг жүжигчний шагнал хүртжээ19 цаг 58 минутын өмнө

Шинжээчид: 9 орон цөмийн зэвсгээ шинэчилсээр байна20 цаг 10 минутын өмнө

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум эхэлнэ20 цаг 16 минутын өмнө

Германчууд 1:0-ээр Мексикийн багт ялагдаж, фанатуудаа гонсойлголоо20 цаг 17 минутын өмнө

Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав20 цаг 34 минутын өмнө

НӨАТ-ын сугалаанаас хоёр хүн 10 сая төгрөг хожлоо20 цаг 36 минутын өмнө

Иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө20 цаг 40 минутын өмнө

"Эдийн засагчаар яахын, инженер болсон нь дээр"20 цаг 42 минутын өмнө

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана21 цаг 18 минутын өмнө

Улаанбаатарт 20 хэм дулаан21 цаг 21 минутын өмнө

Өнөөдөр могой өдөр21 цаг 23 минутын өмнө

Үс засалтаараа хүртэл хүнлэг байж чаддаг Роналдо2018 оны 6-р сарын 17. 15:06

Нийтийн тээвэр 02:00 цаг хүртэл үйлчилнэ2018 оны 6-р сарын 17. 12:49

Хорватууд, Нигерийн шигшээг 2:0-ээр хожлоо2018 оны 6-р сарын 17. 12:46

Даничууд Перугийн багийг 1:0-ээр буулгаж авлаа2018 оны 6-р сарын 17. 12:41

ДАШТ- 2018 Өнөөдөр ямар тоглолтууд болох вэ?2018 оны 6-р сарын 17. 12:40

Өнөөдөр дашнямтай өдөр2018 оны 6-р сарын 17. 12:34

Малчид, иргэдэд зориулсан мэдээ2018 оны 6-р сарын 17. 12:33

Шоронд сууж байгаа хуучин ерөнхийлөгч ДАШТ-ийг тайлбарлана2018 оны 6-р сарын 17. 12:30

Францын баг Австралийн шигшээг 2:1-ээр буулган авлаа2018 оны 6-р сарын 17. 12:10

Ким Чен Ун хүүхэд байхаасаа бусдыг айлгаж дөнгөдөг байж2018 оны 6-р сарын 17. 12:09

Улаанбаатарт бороотой 19-21 градус дулаан байна2018 оны 6-р сарын 17. 11:48

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалт гарчээ2018 оны 6-р сарын 16. 16:30

Завхан аймаг дахь цагдаагийн газарт төлөвлөгөөт шалгалт явуулж байна2018 оны 6-р сарын 16. 16:18

“Ocean’s 8” кино “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлжээ2018 оны 6-р сарын 16. 16:14

Архангай аймагт бохир ус цэвэрлэх байгууламж барина2018 оны 6-р сарын 16. 16:12

100 айлын барилгын материалын цехүүд Налайхруу нүүнэ2018 оны 6-р сарын 16. 16:10

Иран улсын баг 20 жилийн дараа ялалт байгуулав2018 оны 6-р сарын 16. 16:08

Талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан эрэгтэйг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ2018 оны 6-р сарын 16. 15:53

“Бидний оролцоо 2018” зөвлөгөөн болж байна2018 оны 6-р сарын 16. 15:44

Рианна даашинзнаасаа болж сандарчээ2018 оны 6-р сарын 16. 14:35

33 мянган рублиэр тэмцээнийг зогсоогоороо үзэхэд хүрчээ2018 оны 6-р сарын 16. 14:22

"Монголын цагдаа нар зодолдсон гэдэг ташаа мэдээлэл" гэв2018 оны 6-р сарын 16. 14:18

Москвад монголын халаасны хулгайчид иржээ2018 оны 6-р сарын 16. 14:15

Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Азийн хотуудын дарга нар чуулна2018 оны 6-р сарын 16. 14:11

Робби Уильямсын үйлдэлд хүлцэл өчжээ2018 оны 6-р сарын 16. 13:01

Дугуйн УАШ тэмцээн Сүхбаатар аймагт болж байна2018 оны 6-р сарын 16. 12:57

Британийн сэтгүүлч ДАШТ-ийг "шал сонирхолгүй цирк" гэжээ2018 оны 6-р сарын 16. 12:50

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ2018 оны 6-р сарын 16. 12:45

Дараах замуудыг түр хаана2018 оны 6-р сарын 16. 12:44

Трамп G7-ийн уулзалтын зургийн учрыг тайлбарлав2018 оны 6-р сарын 16. 12:41

ДАШТ-ний бас нэг гайхамшигт тоглолт болж Испани, Португал тэнцлээ2018 оны 6-р сарын 16. 12:39

Д.Гантулга, Д.Мурат & Ким, Трамптай 7 хоног2018 оны 6-р сарын 16. 12:08

Улаанбаатарт 25 хэм дулаан2018 оны 6-р сарын 16. 11:25

Өнөөдөр туулай өдөр2018 оны 6-р сарын 16. 11:21

БНАСАУ-ын Зэвсэг хорогдуулах, энх тайвны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 15. 19:13

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав2018 оны 6-р сарын 15. 19:04

"М.Энхболд УИХ-ын даргаасаа түдгэлзэх хэрэгтэй"2018 оны 6-р сарын 15. 19:01

"Хөвсгөл, Булган, Дорнод аймагт үер болох магадлал маш өндөр байна"2018 оны 6-р сарын 15. 18:55

Хичээнгүй сайд Б.Цэрэндорж мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ2018 оны 6-р сарын 15. 18:31

Ерөнхий сайдын захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болголоо2018 оны 6-р сарын 15. 18:16

“Шинэчлэл хороолол” төслийн 234 айлын орон сууц ирэх 11 сард ашиглалтад орно2018 оны 6-р сарын 15. 18:09

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд зөвлөлдлөө2018 оны 6-р сарын 15. 17:43

“Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт боллоо2018 оны 6-р сарын 15. 17:34

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно2018 оны 6-р сарын 15. 17:33

Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгоно2018 оны 6-р сарын 15. 17:29

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эрчимжүүлэхэд нийслэлээс шалтгаалах ажлуудыг дэмжинэ2018 оны 6-р сарын 15. 17:24

Хятад улсын далайн аюулгүй байдлын бодлогын талаар санал солилцлоо2018 оны 6-р сарын 15. 17:15

“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” сэдэвт зөвлөлгөөн болно2018 оны 6-р сарын 15. 17:12

ЗЦА-нд 85 ширхэг таблет бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө2018 оны 6-р сарын 15. 16:49

Уулархаг нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно2018 оны 6-р сарын 15. 16:47

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох