Нүүдлийн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх асуудлаар хэлэлцэв

2018 оны 6-р сарын 14. 16:46

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж буй 'Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт' дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна.

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 'Нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих бодлого' сэдэвт бүс нутгийн форумыг зохион байгуулж байна. Форумыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлсэн үгэндээ: 'Уулзалтын эхний гурван өдөр маш шахуу хөтөлбөртэй явагдаж, та бүхэн тууштай, ажил хэрэгч ажиллан, томоохон шийдвэр гарган, шийдэлд хүрч байгаад талархал илэрхийлье. Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн асуудлыг ярилцаж, дэлхийн хэмжээний шийдвэр гаргана гэдэг амаргүй гэдгийг бид бүхэн харж, мэдэрч байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн. Форумд Лаос улсын ХАА-н дэд сайд Др.Бүнкуанг Камбүнхөан оролцож, уулзалтын төлөөлөгчдөд амжилт хүслээ.

Энэ өдөр Монголын нүүдлийн мал аж ахуйн онцлог, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шаардлага, учирч буй саад бэрхшээл, боломжийн талаар тайлбарлан таниулж, ХХААХҮЯ-наас боловсруулсан “Монгол Улсын тогтвортой мал аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн төлөөлөгчдөд танилцууллаа.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨЛӨЛ, ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ

Малчдын амьжиргаа, орлого цаг агаараас ихээхэн хамаардаг. Цаг агаар хатуу ширүүн байж ган, зуд тохиолдсон үед мал хорогдон, малчдын амьжиргааг дордуулж байна Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал хамгийн эрчимтэй явагдаж, үүний нөлөөлөлд Монгол орны уур амьсгал богино хугацаанд өөрчлөгдөж байна. Манай оронд хийсэн цаг уурын ажиглалтын 1940-2016 оны мэдээг ашиглан хийсэн судалгаагаар жилийн агаарын температур 2.24 хэмээр дулаарчээ. Энэ нь дэлхийн дундаж температур 1880 оноос хойш 0.90С дулаарсантай харьцуулбал эрчимтэй өөрчлөлт гэж Уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн академийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж мэдээллээ. Тэрбээр, “Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн салбар нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөмтгий, эмзэг салбар. Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн малд нөлөөлөөд зогсохгүй хөрс, бэлчээр, усны хангамж, байгалийн аюултай гамшигт үзэгдэлд үзүүлэх нөлөөллөөр дамжин ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна” гэв.

Тиймээс юуны өмнө мал аж ахуйн салбарын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл, өртөх эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийсний дараа тохиромжтой, өндөр үр ашигтай дасан зохицох арга хэмжээг тодорхойлж, хэрэгжүүлэх төлөвлөлтийг боловсруулах хэрэгтэй гэдгийг тодотголоо. Мал аж ахуйн салбарын дасан зохицох арга хэмжээ гэдэгт мал аж ахуйн салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, малын тоо толгойг бэлчээрийн даац, тэжээлийн нөөцтэй уялдуулан зохицуулах, урамшуулал, нөхөн олговрын тогтолцоог бүрдүүлэх, бэлчээрийн мал аж ахуйн бүтээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэх, эрүүлжүүлэх арга хэмжээ авах, уур амьсгалын өөрчлөлтөд бэлчээрийн мал аж ахуйн өртөх байдлыг бууруулах, дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх, дархлаа бий болгох зэрэг багтаж байгаа юм.

ӨӨРИЙН ОРНЫ ОНЦЛОГТ ТОХИРСОН НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЭЛЖ БАЙНА

Монголчуудын тухайд олон зуун мянган жилийн турш мал аж ахуйгаа эрхлэх арга ухаан, байгаль дэлхий, мал сүргээ даган нүүдэллэж ирсэн. Умард Азийн өндөрлөг эх газар нь хур тунадас багатай, өвөл нь хүйтэн, зун нь халуун, гадаргын усан хангамжаар дутмаг бүс нутагт хамаардаг. Манай улсын бэлчээрийн хөрс нь нимгэн, эмзэг, ургамал нь тачир, сийрэг болохоор урт хугацааны туршид тогтвортой ашиглах хамгийн зүй зохистой арга зам нь уламжлалт нүүдлийн мал аж ахуй гэж Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн бэлтгэсэн видео танилцуулгад дурдаж байлаа. Нэн ялангуяа бүс нутгийн эрс тэс уур амьсгал, тал хээр нутгийн эмзэг экосистемд тэсвэр хатуужилтай, дахин давтагдашгүй онцгой чадвар бүхий таван хошуу малтай гэдгийг онцолсон юм.

ТОГТВОРТОЙ МАЛ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД 5 ЗОРИЛТ БҮХИЙ 30 ГАРУЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол орон нь 110.5 сая га бэлчээрийн талбайтай бөгөөд энэ нь нийт газар нутгийн 74 орчим хувийг эзэлдэг. Мөн мал аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бий болгодог ч нийт ажиллах хүчний 28 хувь буюу 303.6 мянган хүнийг ажлын байраар хангадаг. Манай улс жилдээ 343.7 мянган тонн мах, 891.5 сая литр сүү, 14 орчим сая ширхэг арьс, шир, 9.4 мянган тонн ямааны ноолуур бэлтгэх нөөцтэй.

2017 оны байдлаар Монгол Улсын нийт малын тоо 66.2 сая толгойд хүрсэн нь өмнө байгаагүй амжилт боловч бэлчээрийн доройтол нэмэгдэн, нэг малаас авах ашиг шим буурч байна. Үүнийг дагаад бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, мал аж ахуйн салбарын эдийн засгийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, малын эрүүл мэнд, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, хөдөөгийн нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах, хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх шаардлага тулгарсан. Тиймээс “Монгол Улсын тогтвортой мал аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, өнөөдөр даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн төлөөлөгчдөд танилцууллаа.

Танилцуулгыг ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн хийсэн. Тэрбээр, “Бэлчээрийн тогтвортой менежмент бүхий эдийн засгийн үр ашигтай, хүнсний аюулгүй байдал, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжируулсан бүх талын хамтын ажиллагаа, оролцоог хангасан Монгол Улсын мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор уг төлөвлөгөөг боловсруулсан” гэлээ. Энэхүү зорилгыг хангахын тулд 5 зорилт бүхий 30 гаруй арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Үргэлжлүүлэн, Нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих бодлогууд сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байгаа бөгөөд төлөөлөгчдийг асуултад, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг, Уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн академийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нар хариулсан Тэд бэлчээрийн зохистой менежментийг нэвтрүүлэхийн тулд авч хэрэгжүүлж буй тодорхой арга хэмжээ, цаашид баримтлах бодлого, малчдад үзүүлэх бодлогын дэмжлэг, байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай, тогтвортой мал аж ахуйн хөгжлийн гарцын талаар панелистуудаас тодруулж, тодорхой асуудал дэвшүүллээ.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

"Аж үйлдвэрийн инноваци-оюуны өмч" хэлэлцүүлэг болно11 цаг 9 минутын өмнө

2018 он гарсаар 163 хүн авто ослоор амиа алджээ11 цаг 13 минутын өмнө

С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий11 цаг 44 минутын өмнө

Улаан-Үд хотын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдэнэ11 цаг 51 минутын өмнө

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслийг Сөүл хот дэмжинэ12 цагийн өмнө

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Хатан хааны төрсөн өдөрт уригдав12 цаг 3 минутын өмнө

Лаос руу хонины хөлдөөсөн мах экспортолно12 цаг 16 минутын өмнө

Хүний хоногт авах усны зохистой хэмжээ12 цаг 28 минутын өмнө

Гар утсаа суйлуулж, эд зүйлсээ алдсан бол НЦГ-т хандаарай12 цаг 38 минутын өмнө

"УИХ-ыг бидний төлөө ажилладаг болтол нь тэмцэнэ"12 цаг 42 минутын өмнө

Б.Бат-Эрдэнэ: Бөхчүүд бүгд хагаралдаж, маргалдсан зүйл байхгүй12 цаг 52 минутын өмнө

"Д.Оюунхорол гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулна" гэв13 цагийн өмнө

Саналын хуудас, техник хэрэгслийг санал авах байранд хүргүүлэх ажил эхлэв13 цаг 5 минутын өмнө

2530 хяналтын камерыг гэмт хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд байршуулжээ13 цаг 10 минутын өмнө

Наадмын тасалбарыг нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр худалдана13 цаг 43 минутын өмнө

Багануур дүүрэгт газар эзэмших нээлттэй дуудлага худалдаа болно13 цаг 57 минутын өмнө

Чита хотын дарга Кузнецов Олег Васильевичийг хүлээн авч уулзлаа14 цаг 2 минутын өмнө

Ус цаг уурын байгууллагаас мэдэгдэл гаргалаа14 цаг 5 минутын өмнө

Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцсэн оюутнуудыг хүлээн авч уулзав14 цаг 13 минутын өмнө

Үерт автсан Хутаг-Өндөр суманд сэргээн босгох ажил хийгдэж байна14 цаг 15 минутын өмнө

"Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй"16 цаг 15 минутын өмнө

Онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав16 цаг 22 минутын өмнө

"Наадмаар бөхчүүдийн дунд асуудал үүсвэл Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой"16 цаг 34 минутын өмнө

Гэр хорооллын дахин төлөвлөлт яагаад зогссон талаар асуулга тавьжээ16 цаг 51 минутын өмнө

Баянзүрх дүүрэг 92,9 оноо буюу “маш сайн” гэж үнэлэгдэв17 цагийн өмнө

У.Хүрэлсүх: Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шаардлагатай байна17 цаг 5 минутын өмнө

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт тойргийн иргэддээ ажлаа тайлагнав17 цаг 21 минутын өмнө

Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат бэлэглэв17 цаг 57 минутын өмнө

"Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт зөвлөгөөн боллоо18 цаг 5 минутын өмнө

Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал18 цаг 7 минутын өмнө

Сураггүй болсон гурван хүнийг эрэн хайж байна18 цаг 11 минутын өмнө

Шэньян хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа18 цаг 20 минутын өмнө

С.Батболд: Ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ18 цаг 22 минутын өмнө

БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав18 цаг 31 минутын өмнө

Аугаа их зохиолчдын хачин жигтэй гэмээр зуршил18 цаг 47 минутын өмнө

Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна19 цаг 2 минутын өмнө

Екатеринбург хотод үзэгчид дутуу ирсэнийг ФИФА тайлбарлав19 цаг 6 минутын өмнө

Хуурамч шатахууны мөрөөр буюу даварсан Трафигура19 цаг 17 минутын өмнө

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хичнээн төгрөг зарцуулсан бэ?19 цаг 31 минутын өмнө

МУГЖ И.Одончимэг шилдэг жүжигчний шагнал хүртжээ19 цаг 39 минутын өмнө

Шинжээчид: 9 орон цөмийн зэвсгээ шинэчилсээр байна19 цаг 51 минутын өмнө

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум эхэлнэ19 цаг 57 минутын өмнө

Германчууд 1:0-ээр Мексикийн багт ялагдаж, фанатуудаа гонсойлголоо19 цаг 58 минутын өмнө

Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав20 цаг 14 минутын өмнө

НӨАТ-ын сугалаанаас хоёр хүн 10 сая төгрөг хожлоо20 цаг 17 минутын өмнө

Иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө20 цаг 21 минутын өмнө

"Эдийн засагчаар яахын, инженер болсон нь дээр"20 цаг 23 минутын өмнө

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана20 цаг 59 минутын өмнө

Улаанбаатарт 20 хэм дулаан21 цаг 1 минутын өмнө

Өнөөдөр могой өдөр21 цаг 3 минутын өмнө

Үс засалтаараа хүртэл хүнлэг байж чаддаг Роналдо2018 оны 6-р сарын 17. 15:06

Нийтийн тээвэр 02:00 цаг хүртэл үйлчилнэ2018 оны 6-р сарын 17. 12:49

Хорватууд, Нигерийн шигшээг 2:0-ээр хожлоо2018 оны 6-р сарын 17. 12:46

Даничууд Перугийн багийг 1:0-ээр буулгаж авлаа2018 оны 6-р сарын 17. 12:41

ДАШТ- 2018 Өнөөдөр ямар тоглолтууд болох вэ?2018 оны 6-р сарын 17. 12:40

Өнөөдөр дашнямтай өдөр2018 оны 6-р сарын 17. 12:34

Малчид, иргэдэд зориулсан мэдээ2018 оны 6-р сарын 17. 12:33

Шоронд сууж байгаа хуучин ерөнхийлөгч ДАШТ-ийг тайлбарлана2018 оны 6-р сарын 17. 12:30

Францын баг Австралийн шигшээг 2:1-ээр буулган авлаа2018 оны 6-р сарын 17. 12:10

Ким Чен Ун хүүхэд байхаасаа бусдыг айлгаж дөнгөдөг байж2018 оны 6-р сарын 17. 12:09

Улаанбаатарт бороотой 19-21 градус дулаан байна2018 оны 6-р сарын 17. 11:48

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалт гарчээ2018 оны 6-р сарын 16. 16:30

Завхан аймаг дахь цагдаагийн газарт төлөвлөгөөт шалгалт явуулж байна2018 оны 6-р сарын 16. 16:18

“Ocean’s 8” кино “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлжээ2018 оны 6-р сарын 16. 16:14

Архангай аймагт бохир ус цэвэрлэх байгууламж барина2018 оны 6-р сарын 16. 16:12

100 айлын барилгын материалын цехүүд Налайхруу нүүнэ2018 оны 6-р сарын 16. 16:10

Иран улсын баг 20 жилийн дараа ялалт байгуулав2018 оны 6-р сарын 16. 16:08

Талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан эрэгтэйг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ2018 оны 6-р сарын 16. 15:53

“Бидний оролцоо 2018” зөвлөгөөн болж байна2018 оны 6-р сарын 16. 15:44

Рианна даашинзнаасаа болж сандарчээ2018 оны 6-р сарын 16. 14:35

33 мянган рублиэр тэмцээнийг зогсоогоороо үзэхэд хүрчээ2018 оны 6-р сарын 16. 14:22

"Монголын цагдаа нар зодолдсон гэдэг ташаа мэдээлэл" гэв2018 оны 6-р сарын 16. 14:18

Москвад монголын халаасны хулгайчид иржээ2018 оны 6-р сарын 16. 14:15

Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Азийн хотуудын дарга нар чуулна2018 оны 6-р сарын 16. 14:11

Робби Уильямсын үйлдэлд хүлцэл өчжээ2018 оны 6-р сарын 16. 13:01

Дугуйн УАШ тэмцээн Сүхбаатар аймагт болж байна2018 оны 6-р сарын 16. 12:57

Британийн сэтгүүлч ДАШТ-ийг "шал сонирхолгүй цирк" гэжээ2018 оны 6-р сарын 16. 12:50

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ2018 оны 6-р сарын 16. 12:45

Дараах замуудыг түр хаана2018 оны 6-р сарын 16. 12:44

Трамп G7-ийн уулзалтын зургийн учрыг тайлбарлав2018 оны 6-р сарын 16. 12:41

ДАШТ-ний бас нэг гайхамшигт тоглолт болж Испани, Португал тэнцлээ2018 оны 6-р сарын 16. 12:39

Д.Гантулга, Д.Мурат & Ким, Трамптай 7 хоног2018 оны 6-р сарын 16. 12:08

Улаанбаатарт 25 хэм дулаан2018 оны 6-р сарын 16. 11:25

Өнөөдөр туулай өдөр2018 оны 6-р сарын 16. 11:21

БНАСАУ-ын Зэвсэг хорогдуулах, энх тайвны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 15. 19:13

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав2018 оны 6-р сарын 15. 19:04

"М.Энхболд УИХ-ын даргаасаа түдгэлзэх хэрэгтэй"2018 оны 6-р сарын 15. 19:01

"Хөвсгөл, Булган, Дорнод аймагт үер болох магадлал маш өндөр байна"2018 оны 6-р сарын 15. 18:55

Хичээнгүй сайд Б.Цэрэндорж мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ2018 оны 6-р сарын 15. 18:31

Ерөнхий сайдын захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болголоо2018 оны 6-р сарын 15. 18:16

“Шинэчлэл хороолол” төслийн 234 айлын орон сууц ирэх 11 сард ашиглалтад орно2018 оны 6-р сарын 15. 18:09

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд зөвлөлдлөө2018 оны 6-р сарын 15. 17:43

“Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт боллоо2018 оны 6-р сарын 15. 17:34

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно2018 оны 6-р сарын 15. 17:33

Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгоно2018 оны 6-р сарын 15. 17:29

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эрчимжүүлэхэд нийслэлээс шалтгаалах ажлуудыг дэмжинэ2018 оны 6-р сарын 15. 17:24

Хятад улсын далайн аюулгүй байдлын бодлогын талаар санал солилцлоо2018 оны 6-р сарын 15. 17:15

“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” сэдэвт зөвлөлгөөн болно2018 оны 6-р сарын 15. 17:12

ЗЦА-нд 85 ширхэг таблет бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө2018 оны 6-р сарын 15. 16:49

Уулархаг нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно2018 оны 6-р сарын 15. 16:47

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох