Аргентин хүн бүрийн шүтээн болсон домогт хөлбөмбөгч Диего Армандо Марадона уржигдар буюу өнгөрсөн лхагва гарагт 60 настайдаа хорвоог орхисон билээ. Тэгвэл түүнийг Аргентиний нийслэл Буэнос-Айресийн ойролцоох оршуулгын газарт нутаглуулжээ.
Пүрэв гарагт хэдэн арван мянган хүн ерөнхийлөгчийн ордонд хөлбөмбөгийн домогт одтой салах ёс хийхээр ирсэн ч олонхи нь чадсангүй. Үүний улмаас тэд эсэргүүцлийн жагсаал хийж, цагдаа нартай мөргөлдөхөд хүрсэн байна. Дашрамд дурдахад нийслэлээс холгүй тэр оршуулгын газар домогт хөлбөмбөгчийн аав, ээжийн шарил байдаг гэнэ.
Сэтгэгдэл бичих