Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-01-26
-14°
-21°
Лхагва
2021-01-27
-9°
-23°
Пүрэв
2021-01-28
-6°
-20°
Баасан
2021-01-29
-6°
-17°
Бямба
2021-01-30
-3°
-11°
2021 оны 01 сарын 25, Даваа
Брюс Ли 80 жилийн өмнөх энэ өдөр мэндэлжээ

Брюс Ли 80 жилийн өмнөх энэ өдөр мэндэлжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2020-11-27 17:03:27

Холливудын од, философич, тулааны урлагийн мастер, кино найруулагч, зохиолч Брюс Ли 1940 оны энэ өдөр АНУ-ын Сан Франциско хот дахь хятад хороололд мэндэлжээ.

Ээж нь түүнд дом болгон Ли Юн Фан гэдэг охин хүүхдийн нэр өгчээ. Учир нь муу сүнс эрэгтэй хүүхдийг жаахан байхад нь аваад явдаг гэсэн мухар сүсэгтэй холбоотой гэнэ.

Тэрээр жүжигчний карьераа нэг настайдаа эхлүүлэхдээ “Алтан хаалганы охин” гэдэг жүжигт “тогложээ”. Зүгээр л тэврүүлэн гардаг ч гэсэн жүжиг бол жүжиг, дүр бол дүр гэж хожим хэлсэн байдаг.

Түүнийг гурван настай байхад гэрийнхэн нь Хонг Конг руу нүүсэн байна. Тэнд очсон хойноо ч кино болон, жүжигт тоглосоор байлаа. Гэхдээ дандаа охин хүүхдийн дүрд. Сургуульд орохдоо тэрээр охины нэртэй гэдгээ мэдэн нэрээ Брюс болгон өөрчилсөн байна. Сургууль дээрээ зодуулсныхаа дараагаас Кунг Фугаар хичээллэж эхэлжээ. Удалгүй өөрийгөө маш их авъяастайг харуулсан боловч үргэлж л зодооны хэрэгт орооцолддог болсон тул гэрийнхэн нь түүнийг АНУ руу буцаан явуулжээ.

Ингээд тэр Сиэтлд очин философи үзэж эхэлсэн ба хажуугаар нь тулааны урлаг зааж байлаа. Хэдхэн жилийн дотор түүний шавь нарын тоо маш их болсон ба Стив МакКүйн, Карим Абдул Жаббар нарын зэрэг од ч шавь нь болсон юм.

Ли сургуулиа хаялаа. Гэхдээ гэргий Линдатайгаа уулзсаныхаа дараа тэр хоёр ердөө жилийн дараа гэрлэжээ. Ли бүх киноныхоо тулааны хэсгийг өөрөө найруулан, өмнөх кинонуудын супермэнүүдээс татгалзан, амьдралд ойрхон, гэвч маш хурдан хөдөлгөөнтэйгээр хийж эхэлсээр байсан гэдэг.

Мөн 1972 онд гаргасан "Enter the Dragon" нь Лигийн тоглосон кинонуудаас хамгийн их магтаал сонссон бүтээл болжээ. Хонг Конг, Холливудтай хамтарсан тэр бүтээлээ 850 мянган ам.доллараар зарсан нь тухайн үеийн хамгийн супер одод тоглосон, үнэтэй кино болжээ.

Түүнийг “Таймс” сэтгүүл XX зууны хамгийн нөлөөтэй 100 хүний тоонд Альберт Эйнштейн, Мартин Лютер Кинг, Адольф Гитлер нартай цуг оруулсан байдаг.


















Эх сурвалж: Bataar.mn Шар 2020-11-27 17:03:27

Сэтгэгдэл бичих