Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-01-25
-14°
-21°
Мягмар
2021-01-26
-12°
-21°
Лхагва
2021-01-27
-8°
-24°
Пүрэв
2021-01-28
-6°
-20°
Баасан
2021-01-29
-6°
-21°
2021 оны 01 сарын 25, Даваа
Монголчууд цар тахлаас илүү "цалингүй" болохдоо санаа зовж байна

Монголчууд цар тахлаас илүү "цалингүй" болохдоо санаа зовж байна

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-11-30 09:20:00

Коронавируст цар тахлын эсрэг авсан хязгаарлалт, эдийн засгийн хямрал бизнесийн бүх хэсэгт нөлөөллөө үзүүлжээ. Монголын мянга мянган аж ахуйн нэгжийг төлөөлөх МҮХАҮТ-ын мэдээлснээр, компаниудын 68 хувийнх нь орлого буурсан бол 42 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон төдийгүй доголджээ. Ингэснээр бизнесүүд 8000 хүнийг цомхотгохоос аргагүй байдалд ороод байна. Ингээд цомхотголд орж орлогогүй болсон өрх ядууралд өртөнө.

Судалгаанд оролцогчдыг бизнесийнх нь чиглэлээр авч үзвэл 30 гаруй хувь нь худалдаа, 25 хувь нь үйлчилгээ, үлдсэн нь барилга, боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхай, тээвэр, аялал жуулчлал, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар байна. Бизнес эрхлэгчдийн ашиг орлогын хүлээлт дөнгөж 36 хувьтай байгаа нь өмнөх оны дүнтэй харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал хоёр дахин дорджээ. Хөрөнгө оруулалт хийх хүлээлт мөн л 20 гаруй нэгж хувиар буурч, бизнесийн хэмнэл нь хэдийнэ алдагдсан байна. Компаниуд хөрөнгө оруулалтаа танаж, үйл ажиллагааны тогтвортой байдлаа хадгалахыг эн тэргүүнд хичээх болов. Захирлууд бизнес эрхлэх арга барил, тэмүүллээ өөрчилж, хямралын шуурганд тэсч үлдэхээ л чухалчлахаас аргагүйд хүрлээ.

Цар тахлаас сэргийлж хөл хорио тогтоосон нь хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг өрхүүдэд илүү нөлөөлсөн байна. 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос хойш хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь нь ямар нэгэн орлого олоогүй, 73 хувь нь бизнесийн орлого буурсан гэж хариулжээ. Коронавирусийн тархалтаас шалтгаалан өрхүүд бизнесийн үйл ажиллагаагаа зогсоосон, үйл ажиллагаа нь тасалдсан болон үйлчлүүлэгчийн тоо буурсан зэрэг нь орлого буурахад голлон нөлөөлсөн байна. Малчин болон газар тариалан эрхлэгч өрхүүдийн 70 хувь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орлого буурсан гэж хариулжээ. Үүнээс хархад тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах амаргүй сорилт хувийн хэвшлийн өмнө ирлээ.

 



Г.Хулан 

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-11-30 09:20:00

Сэтгэгдэл бичих