Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-01-25
-14°
-21°
Мягмар
2021-01-26
-12°
-21°
Лхагва
2021-01-27
-8°
-24°
Пүрэв
2021-01-28
-6°
-20°
Баасан
2021-01-29
-6°
-21°
2021 оны 01 сарын 25, Даваа
Нийслэлийн 26 хороонд коронавирусийн тохиолдол бүртгэгдээд байна

Нийслэлийн 26 хороонд коронавирусийн тохиолдол бүртгэгдээд байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-30 11:58:09

Өнөөдөр Улаанбаатар хотод коронавирусийн халдварын шинэ хоёр тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тоо 77-д хүрсэн бөгөөд эдгээр нь нийслэлийн долоон дүүргийн 26 хороонд өвчлөл бүртгэгдээд буй юм. Тухайлбал, Баянголд 21, Сонгинохайрханд 10, Баянзүрх дүүрэгт 25, Сүхбаатар дүүрэгт 12, Хан-Уулд 7, Багануур, Чингэлтэй дүүрэгт тус бүр нэг бүртгэгдлээ.

"Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын 49,2 хувьд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн. Гол шинж тэмдэг нь хуурай ханиалгах, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх, нусгайрах, халуурах, жихүүдэс хүрэх, үнэр, амт мэдрэхгүй болох тохиолдол 8,2-24,6 хувьд нь илэрч байна. Мөн дотор муухайрах, холонд дургүй болох, үе мөч өвдөх, цээжээр хөндүүрлэх, амьсгаадах шинж тэмдэг 1-1,8 хувь илэрсэн. Батлагдсан тохиолдлын насны хязгаар Улаанбаатарт 4-73, улсын хэмжээнд 4-90 хүртэлх насныхан байна. Дундаж нас нь 33.5 нас байна" гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-30 11:58:09

Сэтгэгдэл бичих