Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-01-18
-2°
-13°
Мягмар
2021-01-19
-10°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-1°
-9°
Баасан
2021-01-22
-1°
-12°
2021 оны 01 сарын 18, Даваа
Диего Марадонагийн үхэлд эмчийг нь буруутгажээ

Диего Марадонагийн үхэлд эмчийг нь буруутгажээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-11-30 15:09:30
Аргентины прокурорын газар домогт хөлбөмбөгч Диего Марадонагийн үхэлд түүний хувийн эмч Леопольдо Лукег нь буруутгаж эхэллээ. 39 настай түүнийг хүний амь хөнөөсөн, тусламж үзүүлээгүй гэж үзэж буй гэнэ. Эмчийн эсрэг мэдүүлгийг Марандонагийн охид өгсөн ба түүний үйлдэлд эргэлзэж байснаа дурдсан аж.

Өмнө нь шүүх эмчийн гэрт нэгжлэг хийхийг зөвшөөрсөн байсан ба Лукегийн эмнэлгийг мөн нэгжжээ. Аргентины NT телевизийн мэдээлснээр Диего Марадонаг нас барсны дараа толгой нь хөхөрсөн нь тогтоогдсон бөгөөд Olivos эмнэлэгт мэс засал хийлгэсэн гэнэ.

60 настай тэрээр 11 дүгээр сарын 25-нд Буэнос-Айресээс холгүй орших Тигр хот дахь гэртээ зүрхний шигдээсээр таалал төгссөн билээ. Мөн тархины мэс заслын дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байжээ.

Домогт хөлбөмбөгчний нас барсантай холбогдуулан Аргентинд гурав хоног гашуудал зарласан төдийгүй түүнтэй салах ёс гүйцэтгэх ажиллагаа ерөнхийлөгчийн ордонд болсон билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр түүнтэй салах ёс гүйцэтгэх хүмүүсийн цуваа дор хаяж 2,2 км үргэлжилсэн аж.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-11-30 15:09:30

Сэтгэгдэл бичих