Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-01-18
-2°
-13°
Мягмар
2021-01-19
-10°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-1°
-9°
Баасан
2021-01-22
-1°
-12°
2021 оны 01 сарын 18, Даваа
Орон нутгийн нислэгүүдийн бэлтгэл ажлыг хангах шийдвэр гарлаа

Орон нутгийн нислэгүүдийн бэлтгэл ажлыг хангах шийдвэр гарлаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-30 17:36:52

Улс орон даяар гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын Гамшгаас хамгаалах түр штаб/ГХТШ/ өнөөдөр цахимаар хуралдаж хэд хэдэн шийдвэрүүдийг гаргалаа.

Тус хуралд ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцом оролцож Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг агаарын тээврээр зөөхтэй холбоотой нислэгийн аюулгүй байдлыг хангах, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлуудыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулах зэрэг үүрэг чиглэлүүдийг өгөв.

Түүнчлэн ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах түр штабын гишүүд болон Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба, Иргэний нисэхийн үндэсний төв, агаарын тээвэрлэгч “Хүннү эйр”, “Аэромонголиа” авиакомпаниудын удирдлагууд оролцсон цахим хурал болж орон нутгийн нислэг үйлдэхтэй холбоотой бэлтгэл ажил хангах асуудлаар ярилцлаа.

Ингээд ГХТШ-аас гаргасан шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Ковид-19” цар тахалтай холбоотой албан ёсны мэдээлэл болон иргэний нисэхийн салбартай холбоотой нэгдсэн мэдээ мэдээлэл, тушаал шийдвэрүүдийг www.news.mcaa.gov.mn сайтаас тогтмол авч байна уу гэж ИНЕГ-аас мэдээлэв.

 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-11-30 17:36:52

Сэтгэгдэл бичих