Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-01-18
-2°
-13°
Мягмар
2021-01-19
-10°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-1°
-9°
Баасан
2021-01-22
-1°
-12°
2021 оны 01 сарын 18, Даваа
2020 оныг тодорхойлох 20 ХҮЧИРХЭГ ЗУРАГ

2020 оныг тодорхойлох 20 ХҮЧИРХЭГ ЗУРАГ

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-12-27 15:42:15

National Geographic сэтгүүл 2020 оны онцлох үйл явдлуудыг гэрэл зургийн хальснаа ийнхүү буулгажээ. 

1. Бельгийн Ла Лувере хотын нэгэн эмнэлгийн гадаа хэвтэж буй хамгаалалтын хувцас. Эмч түргэн тусламжийн машинаас яаралтай тусламжийн өрөө рүү орохдоо халдвараас сэргийлж ийнхүү хамгаалалтын хувцсаа тайлжээ.

Эх сурвалж: A world gone viral

2. ОХУ-ын Тверь хотод маск зүүсэн мөргөлчид сүмд цугларч, шашны чухал баяр болох Ортодоксын Улаан өндөгний баярыг тэмдэглэж буй нь. 

Эх сурвалж: Surreal scenes inside Russia’s battle against the pandemic

3. Цар тахлын эхэн үед өндөр настнууд коронавирусийн халдварт өртөх эрсдэл өндөр болохыг сэрэмжлүүлж байв. Гэвч залуучууд ч энэ өвчнөөр хүнд өвдөж болохыг тоон мэдээллүүд баталж байна. Эмнэлгийн ажилчид уушгины өвчнөөр шаналж буй залууг Москвагийн 52-р эмнэлгийн COVID-19 өвчний тасагт хэвтүүлэхээр бэлдэж байна. 

Эх сурвалж: NANNA HEITMANN

4. Ром дахь Спалланзани эмнэлгийн сувилагч COVID-19 өвчнөөр өвдсөн өвчтөнд үзлэг хийснийхээ дараа хамгаалалтын хувцсаа тайлж байгаа нь. 

Эх сурвалж: MASSIMO BERRUTI, NATIONAL GEOGRAPHIC ITALIA

5. Ерөнхийлөгч Ухуру Кениатта өнгөрсөн дөрөвдүгээр сард Кени улсад хөл хорио тогтоох тушаал өгсний дараа хурдны замууд эзгүйрчээ.

Эх сурвалж: In Nairobi, quarantine is a luxury few can afford

6. Индонез улс COVID-19 өвчний улмаас амиа алдагсдын тоогоор Азидаа хамгийн өндөрт тооцогдож байна. Жакарта хотын зүүн хэсэгт орших Пондок Ранггоны нийтийн оршуулгын газар коронавирусийн улмаас амиа алдагсдыг оршуулахаар газраа цэвэрлэж байгаа нь. 

Эх сурвалж: MUHAMMAD FADLI

7. Бельгийн Ла Лувере дахь асрамжийн газрын ахмад настнаас COVID-19-ийн шинжилгээ авахын тулд сувилагч гарыг нь барьж буй нь.  

Эх сурвалж: CÉDRIC GERBEHAYE

8. Амманд хөл хорионы үеэр йордан залуу дээвэр дээрээс цаасан шувуу нисгэж буй нь. Хотын бизнес эрхлэгчид олон хүн цуглуулалгүйгээр хийж болох энтертайнмент үйл ажиллагааг дэмжих зорилгоор хүмүүст цаасан шувуу тараажээ. 

Эх сурвалж: MOISES SAMAN

9. Ойн түймрийн улмаас Калифорни муж энэ жил түүхэнд байгаагүй их хохирол амсчээ. Гал сөнөөгчид түймэрт автаж буй Сьеррагийн үндэсний ойн дундуур явж байгаа нь. Крикийн түймэр нь тус мужийн түүхэн дэх хамгийн том ойн түймэр байсан бөгөөд нийт 380,000 акр газар шатжээ. Гал сөнөөгчид оны эцэс гэхэд түймрийг цурманд оруулна хэмээн найдаж байна.

Эх сурвалж: Witness California's record blazes through the eyes of frontline firefighters

10. Тавдугаар сард Энэтхэгийн зүүн хэсэг, Бангладешийг супер циклон шуурга дайрчээ. Энэ гамшгийн үеэр олон арван хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэргүй болсон байна. Судхангшу Вера гэр нь үерт автсаны дараа гэр бүлийнхнийгээ дагуулан ойролцоох сургууль руу очиж гамшгаас үлдсэн эд зүйлсээ тавьжээ. Амфан хэмээх циклон нь Бенгалийн буланг дайрсан 21-р зууны хамгийн хүчтэй шуурга байжээ.

Эх сурвалж: RONNY SEN

11. Лаура хар салхи Луизана мужийн Гранд Ченье хотын Гэгээн Евгений сүмийг ийм болгожээ. 

Эх сурвалж: How powerful hurricanes hasten the disappearance of Louisiana’s wetlands

12. Ливаны Бейрут хотын Мар Михаэль орчмын нурсан барилгын хажуугаар алхаж буй иргэд. Өнгөрсөн наймдугаар сард Бейрут хотын далайн боомтод дараалсан хоёр дэлбэрэлт болж, хотын талыг газрын хөрснөөс арчихын наагуур их хохирол учруулжээ. Энэ гамшгийн улмаас ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй байсан 600 түүхэн барилга сүйдсэн юм. 

Эх сурвалж: Why must every Lebanese generation endure violent chaos—and its aftermath?

13. БНХАУ Хонконгийн жагсагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэх Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсны маргааш цагдаа нар тус хотод жил бүр зохион байгуулагддаг ардчиллыг дэмжих жагсаалыг цуцалжээ. Энд шар хантааз өмссөн сэтгүүлчид цагдаа нарын усан буунаас бултаж буй нь.

Эх сурвалж: Hong Kong mourns the end of its way of life as China cracks down on dissent

14. Ялалтын өдөр Улаан талбай дээгүүр цэргийн онгоцууд нисэн өнгөрөв. Энэ жил цар тахлын улмаас иргэд Ялалтын өдрийг тэмдэглэх арга хэмжээнд төдийлөн оролцоогүй байна. 

Эх сурвалж: NANNA HEITMANN

15. Black Lives Matters хөдөлгөөнд оролцсон жагсагчид Бруклины гүүрэн дээгүүр алхахаар бэлдэн Нью-Йорк хотын Барклэйс төвийн гадаа цугларч байгаа нь.

Эх сурвалж: Systemic racism and coronavirus are killing people of colour. Protesting isn't enough

16. Крис Уильямс гэх иргэн Lucille’s 1913 нэртэй ашгийн бус хоолны газар нээж, Техас мужийн Хьюстон хотын тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст үнэгүй хоол бэлдэж өгчээ. Feeding America байгууллагын мэдээлснээр зургаан америк иргэн тутмын нэг нь 2020 онд цар тахлын улмаас өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй байна гэжээ. 

Эх сурвалж: GRAHAM DICKIE

17. Нью-Йоркийн Куинс дүүрэгт иргэд хоол хүнс хандивлах боломжтой нийтийн хөргөгч бий болгожээ. Цар тахлын эхэн үед вирусийн голомт болж байсан тус дүүрэгт ажилгүйдэл нэмэгдэж, хүнсний аюулгүй алдагдаж байв. 

Эх сурвалж: Queens, one of the first COVID-19 epicenters, faces a new crisis: hunger

18. Филадельфи хотод болсон "санал тоолох" арга хэмжээнд Жо Байден Дональд Трампыг ялсныг тэмдэглэж буй Ардчилсан намын дэмжигчид. 

Эх сурвалж: The election is over. See photos of America’s divided reaction

19. Пакистан гаралтай Али Таймс Скверд гэр бүлийн хамтаар ирж, Жо Байден, Камала Харрис нарын ялалтыг тэмдэглэж буй нь. Камала Харрис нь АНУ-ын дэд ерөнхийлөгч болсон анхны эмэгтэй, хар арьст, Өмнөд Азиас гаралтай улстөрч болжээ. 

Эх сурвалж: ISMAIL FERDOUS

20. Арваннэгдүгээр сард Кеннедигийн Сансрын Төвөөс тойрог замд хөөрч буй  SpaceX компанийн Crew Dragon хөлөг. Энэ нь хувийн санхүүжилтээр сансарт ниссэн томоохон үйл явдал болжээ.

Эх сурвалж: SpaceX launch kicks off regular commercial flights into orbitЭх сурвалж: National Geographic \Б.САРУУЛ\

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-12-27 15:42:15

Сэтгэгдэл бичих