Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-01-18
-2°
-13°
Мягмар
2021-01-19
-10°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-1°
-9°
Баасан
2021-01-22
-1°
-12°
2021 оны 01 сарын 18, Даваа
Вирус хяналтаас гарч, дэлхийн орнууд онц байдал тогтоож байна

Вирус хяналтаас гарч, дэлхийн орнууд онц байдал тогтоож байна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-01-09 13:12:47

Британид илэрсэн хувьссан штамм өмнөх вирусээс илүү хурдтай тархаж байна гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрлөө. Харин Их Британид дахин сөрөг дээд үзүүлэлт бүртгэгдэж, хоногт 68 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ. Энэ улсад вакцинжуулалтыг хурдлуулахыг хичээж байгаа бөгөөд коронавирусээс сэргийлэх гурав дахь вакциныг зөвшөөрөв. Харин бусад оронд вакцинжуулалт ямар түвшинд явж байна вэ? 


Мексик улс Оросын "Спутник V" вакцинд найдаж байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Андрес Лопес Обрадор мэдэгдээд, Оросын вакцин чанартай хэмээн онцолсон байна. 

"Энэ бол маш сайн вакцин. Түүнийг Оросын лабораториудад гарган авсан. Хятадын үйлдвэрлэгчдээс авах хувилбар ч байна. Авахад бэлэн тарилгуудыг бид худалдан авна" хэмээн Мексикийн Ерөнхийлөгч мэдэгджээ.

 

Парагвай улс ч Оросын вакциныг бүртгэхээр төлөвлөж байгаа гэнэ. ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн мэдээлснээр 50 орон "Спутник V" вакциныг худалдан авах хүсэлтээ гаргажээ. Гадаад зах зээлд нийлүүлэх вакциныг Энэтхэг, Бразил, Хятад, Өмнөд Солонгос болон бусад орнууд дахь үйлдвэрүүдэд үйлдвэрлэх аж. 

 

Харин Европын холбоо Пфайзер вакциныг сонгосон. Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйены өгүүлснээр ЕХ нэмэлтээр 300 сая тун вакцин авахаар болжээ.

 

Энэ зуур Их Британид гурав дахь вакциныг шуурхай бүртгэлээ. Пфайзер болон АстраЗенека вакцины араас Модерна компанийн вакцин бүртгэгджээ. Британид цар тахал эхэлснээс хойших хамгийн их нас баралт өчигдөр бүртгэгдсэн байна. Тодруулбал хоногт 1300 гаруй нас баралт бүртгэгдсэн бол халдварын тохиолдол 68 мянга гаруй илэрчээ. Лондон хотод нөхцөл байдал хамгийн хүнд байгаа тул хотын дарга өндөржүүлсэн аюулын дэглэм тогтоосон байна. Түүнчлэн вирусийн халдвар хяналтаас гарсан хэмээн хүлээн зөвшөөрчээ. 

 

Японы нийслэл Токио хотноо пүрэв гарагт онц байдал тогтоох шийдвэр гаргаж, баасан гарагаас албан ёсоор үйлчилж эхэлсэн юм. Оршин суугчдыг 20.00 цагаас хойш гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн бөгөөд мөн энэ цагт баар, зоогийн газрууд хаалгаа барих ёстой аж. Худалдааны төвүүд, кинотеатр, музейд нэг удаад үйлчлүүлэх хүмүүсийн тоонд хязгаарлалт тавьжээ.

 

"Халдвар маш хурдтай дэгдэж байгаа тул бид ийм арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс аргагүй боллоо. Түүнчлэн офист ажилладаг хүмүүсийнхээ тоог 70 хувиар бууруулж, гэрээс ажиллуулахыг бизнес эрхлэгчдэд зөвлөсөн" хэмээн Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга мэдэгджээ.

 

Израильд мөн хоёр долоо хоногийн хугацаатай бүх нийтийн хөл хорио үйлчилж эхэлсэн байна. Хэдийгээр тус улсын Ерөнхий сайд Нетаньяху гуравдугаар сарын сүүл гэхэд 16-аас дээш насны бүх хүмүүсийг вакцинд хамруулна гэж мэдэгдэж байгаа ч энэ улсад халдварын тоо хурдацтай өссөөр байна. Тиймээс хүмүүсийг онц шаардлагагүй бол гэрээс гарахыг хориглосны дээр сургууль, цэцэрлэгийг хааж, зөвхөн хүнсний дэлгүүрүүд болон эмийн сан ажиллаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн shuud.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-01-09 13:12:47

Сэтгэгдэл бичих