Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-01-18
-2°
-13°
Мягмар
2021-01-19
-10°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-1°
-9°
Баасан
2021-01-22
-1°
-12°
2021 оны 01 сарын 18, Даваа
Шинэ Үндсэн хууль баталсны 29 жилийн ой тохиож байна

Шинэ Үндсэн хууль баталсны 29 жилийн ой тохиож байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-13 11:30:37

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр манай улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр юм. 1992 онд Үндсэн хуулийн төслийг Монгол Улсын анхны байнгын парламент болох Улсын Бага Хурал боловсруулж бүх ард түмнээс санал авсны үндсэн дээр БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат, Ардын Их Хурлын чуулганаар 76 хоног хэлэлцэж баталсан нь Монгол Улсад эрх зүйн шинэчлэл хийх шинэ Үндсэн хуульдаа нийцүүлэн бусад салбар хуулиудаар хүний эрхийг илүү баталгаажуулж өгөх боломж нээгдсэн байдаг.

Тэгвэл энэхүү үндсэн хуулийг илүү сайжруулж эрх зүйт иргэн төрийн харилцааг илүү бэхжүүлэх үүднээс шинэ Үндсэн хуульдаа Монгол Улсын Их Хурал 2019 оны 11-р сарын 14-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан баталж, улмаар 2020 оны 05-р сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн билээ.

Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон байдаг.


    Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-13 11:30:37

    Сэтгэгдэл бичих