Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-03-08
-11°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
Баасан
2021-03-12
-8°
2021 оны 03 сарын 07, Ням
Амьдралын үнсэлт

Амьдралын үнсэлт

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-01-17 12:18:27
 Америк зурагчин Рокко Морабитогийн 1967 онд авсан «Амьдралын үнсэлт» хэмээх зураг ихээхэн алдартай. Зарим хүн энэ зургийн учрыг олохгүй гайхдаг бол зарим нь шал буруугаар ойлгож дооглон инээдэг гэнэ. Гэхдээ энэ бол хүн бүхний мэдэж авбал зохих сайхан түүх юм. 1967 оны 7-р сарын тэр нэгэн өдөр их халуун байлаа. Флорида даяар олон тооны хөргөх төхөөрөмж, сэнс ажилласнаас болж ачаалал хэтрэн цахилгааны доголдол үүсчээ. Цахилгаанчин Рэндалл Чампион, Жей Томпсон нар өндөр хүчдэл бүхий дамжуулагчийг сольж байлаа. Гэнэт Рэндалл санамсаргүй нэг утсанд гараа хүргэж орхижээ. 4000 вольтын гүйдэл агшин зуур түүний биеэр нэвтрэн гарснаас зүрх нь шууд зогсов. (гэмт хэрэгтнүүдийг цаазалдаг цахилгаан сандлын гүйдлийн хүч 2000 вольт байдаг) Рэндаллын амьсгаагүй болсон бие хамгаалах бүсэндээ дүүжлэгдэн унжиж ирэхэд түүний хамтрагч Жей секунд бүр үнэтэйг маш хурдан ойлгож цаг алдалгүй хиймэл амьсгал хийж эхэлжээ. Өндөр шон дээр хэцүү байсан ч Жей нөхрийнхөө зүрхийг дахин амилуулахын тулд цөхрөлтгүй оролдсоор байлаа. Тэгсээр Рэндалл амьдын шинж тэмдэг үзүүлж эхлэв. Жей найзыгаа хамгаалалтын бүснээс нь салгаж мөрөн дээрээ тунтраад газар буужээ. Аврагчид ирэхэд Рэндалл аль хэдийн ухаан орсон байлаа. Рокко Морабито энэ зургаараа 1968 онд Пулитцерийн шагнал хүртсэн юм. Рокко тэр өдөр төмөр зам дээр гарсан ослын зургийг авч байгаад хашгирах дууг сонсож огт санамсаргүй харцаа дээшлүүлэн хүнд байдалд орсон цахилгаанчдыг олж харсан байна. Тэрээр эхлээд аврах ангийнхыг дуудаад дараа нь дээрх зургийг авчээ. “Томпсоныг «Тэр амьсгалж байна!» гэж орилоход би баярласандаа болж толгойгоороо хана мөргөчихөж билээ” гэж зурагчин хожим ярьжээ. Ингэж Рэндалл Чампион сайн найзын хүчээр амь гарсан түүхтэй. Харин зураг нь дэлхий даяар тархжээ. • Зургийн тайлбарыг орчуулсан Рэнцэнхандын Сайхан-Уул.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-01-17 12:18:27

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

CharlesGam
tindr , tinder online tinder website
2021-02-18 06:10:17
CharlesGam
tinder app , tinder date tinder sign up
2021-02-17 14:33:54