Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-03-08
-11°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
Баасан
2021-03-12
-8°
2021 оны 03 сарын 08, Даваа
Алексей Навальныйг эх орондоо ирэхэд нь нисэх буудлаас баривчиллаа

Алексей Навальныйг эх орондоо ирэхэд нь нисэх буудлаас баривчиллаа

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-01-18 10:23:41

ХБНГУ-аас эх орондоо эргэн ирсэн сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг онгоцны буудал дээрээс баривчилжээ. "Тэнсэн харгалзах ялыг удаа дараа зөрчсөн Алексей Навальныйг  ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнууд Шереметьево нисэх буудал дээрээс баривчиллаа" хэмээн албаны мэдэгдэлд өгүүлжээ.  

Шүүхийн шийдвэр гарах хүртэл Алексей Навальныйг баривчлан саатуулах юм байна. Улс төрийн сэдэлтэй хэргүүдээс гадна түүний хандивын байгууллагуудаар дамжуулан мөнгө угаасан хэргийг Оросын прокурорууд шалгаж, мөрдлөг явуулж байна.

Мөн баривчлахаас өмнө Навальныйн өмгөөлөгч Навальныйг эрэн сурвалжлах тухай тогтоол, Симоновын дүүргийн шүүхд шийтгэл гүйцэтгэх албанаас илгээсэн бичиг, тэнсэн харгалзах ялыг цуцлах болон ялаар оноосон шийтгэлийг хэрэгжүүлэх тухай бичигтэй танилцсан гэж Шийтгэл гүйцэтгэх холбооны албанаас онцолсон байна. 

Навальный Берлинээс Внуково нисэх буудал руу очих байсан ч түүнийг Шереметьевод баривчилжээ. Внуково нисэх буудалд түүнийг 2000 гаруй хүн угтан авахаар хүлээж байсан аж.    

Тэрээр өнгөрсөн хугацаанд ХБНГУ-д эмчлүүлж байгаад өнөөдөр өглөө Москвад эргэн ирсэн байна.

Навального задержали при прохождении паспортного контроля в Шереметьево ::  Политика :: РБК

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-01-18 10:23:41

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

CharlesGam
tinder login, tinder sign up [url="http://tinderdatingsiteus.com/?"]tindr [/url]
2021-02-19 05:02:50