Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-03-08
-11°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
Баасан
2021-03-12
-8°
2021 оны 03 сарын 08, Даваа
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Төрийн ордонд суулт зарлалаа

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Төрийн ордонд суулт зарлалаа

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-18 11:48:39

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр /2021.01.18/ Төрийн ордон мэдээлэл хийлээ. Тэрбээр гадаадад гацсан, эх орондоо ирж чадахгүй байгаа иргэдийн эрхийг хамгаалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлжээ. 

Тэрбээр "Гадаадад гацсан маш олон хүн эрсдэлд ороод байна. Ялангуяа БНСУ-д 4000 гаруй хүн байна. Монгол Улсад хүний эрх зөрчигдөхийг зүгээр хараад сууж болохгүй. Гадаадад байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст шаардлага хүргүүлсэн. Гадаадад байгаа иргэдээ яаралтай татаж авах ажлыг хийх хэрэгтэй. Буцах өдрөө хүлээгээд хоол хүнсгүй, амьдрах байргүй хоног өнгөрүүлж байгаа иргэд бий. Төлөвлөгөөт нислэгийн хуваарийг тодорхой болгож, иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүллээ. Хариугаа хүлээж автлаа төрийн ордны хоёр давхарт суулт хийнэ" гэж тодотголоо. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-18 11:48:39

Сэтгэгдэл бичих