Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-03-08
-11°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
Баасан
2021-03-12
-8°
2021 оны 03 сарын 07, Ням
Нийслэлээс Ховд явах иргэдийг Ням гараг хүртэл бүртгэнэ

Нийслэлээс Ховд явах иргэдийг Ням гараг хүртэл бүртгэнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-21 13:23:43

Улаанбаатар хотоос Ховд аймаг явах хүсэлтэй иргэдийг 2021 оны 01 дүгээр сарын 19-23 хүртэл өдөр бүр 08-23 цаг хүртэл бүртгэнэ. Бүртгэл дууссаны дараа нэгдсэн тоо гаргаж, нийслэлд гацсан иргэдийг татах ажлыг ирэх 7 хоногт зохион байгуулна гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Учир нь нийслэлээс тус аймаг руу очих хүсэлтэй иргэд хулгайн замаар зорчиж, эрсдэлд орох, зөрчлийн тухай хуулиар торгуулах, удаан хугацаагаар хил дээр саатах зэрэг тохиолдол гарч байгаа учраас үндсэн харьяалалтай иргэдээ татаж авах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулна. Учир нь Улаанбаатарт гацсан иргэд айлаар хоноглож тодорхой оршин суугаа хаяггүй явж байгаад халдварын эрсдэлд өртөж болзошгүй гэж үзсэн гэж Ховд аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт мэдээллээ.

Энэ сарын 19-ны өдөр 150 иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлжээ. Түүнчлэн тус аймгийн нутаг дэвсгэрийн зааг дээр түргэвчилсэн шинжилгээ авч Улаанбаатар болон бусад бүсээс ирж буй иргэдийг нэвтрүүлж буй аж.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-21 13:23:43

Сэтгэгдэл бичих