Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-03-08
-11°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
Баасан
2021-03-12
-8°
2021 оны 03 сарын 07, Ням
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:Албан ёсоор огцорч байгаагаа мэдэгдэж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:Албан ёсоор огцорч байгаагаа мэдэгдэж байна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-21 16:01:11

Танхимаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах санал гаргасан Ерөнхий сайдын саналыг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг нь дэмжээд байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх 16.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ

Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж энэ асуудлыг хэлэлцэхээр гишүүд нь цуглаж байгаа юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх

 “Манай улсын эрхэм хүндэт иргэдээ, та бүхэндээ хандан таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчье. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ хариуцлагагүй үйлдэл гаргасан. Би эцэг хүн. Гэр бүлтэй, охин үртэй хүн. Энэ явдал нь Улсын Ерөнхий сайдын хувьд ч, эцэг хүний хувьд ч сэтгэл эмзэглүүлсэн явдал байлаа.

Тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ уучлал гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хүсье. Энэ явдалд ёс зүйн хувьд хариуцлага хүлээнэ.

Энэ цар тахлыг амжилттай давахын төлөө УОК, Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажилласан. Бидэнд амжилт ололт, алдаа оноо ч бий. 10 сарын хугацаанд халдвар алдаагүй. Бидний хийж буй ажил нь урьд өмнө нь хэзээ ч хийж хэрэгжүүлж байгаагүй арга хэмжээнүүд. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа оноо гардгийг бүгд мэднэ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа хэн бүхэнд талархаж байна. Гэхдээ хариуцлага алдаж, хөөрхий эмэгтэйг ямар нөхцөлд авч явсныг бид бүгд харсан. Иймд алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг төр засаг байх ёстой. Үүнийг би байнга хэлдэг. Гэвч энэ удаа элэг шимшрэм байдалтайгаар авч явсанд миний бие дахин хүлцэл өчиж байна.

Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Иргэд хариуцлага тооцохыг шаардсан. Үүнийг бид хүлээн авч байна. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй хүн байх ёстой.Улс төрийн үймээн самуунаас болж улс орон эмх замбаараагүй байдалд хүрэхийг би хүсэхгүй байна. Цар тахлын ийм хүнд цагт улс төр хийхгүй, хурдан давж туулах ёстой. Цаашид аюулт цар тахлаас ард түмнээ аврах ёстой. Цагаан сарын дараагаас эхлэн вакцин оруулж ирнэ, эхний ээлжинд Энэтхэг улсын Засгийн газар өгөхөө мэдэгдсэн. Олон Улсын байгууллага, ДЭМБ гээд олон байгууллага вакцинаар туслана гэдгээ мэдэгдсэн. Тиймээс дараагийн Засгийн газрын хурдан эмхлэн байгуулж, ажилдаа орох ёстой. Надад итгэл хүлээлгэж, намайг дэмжсэн Монголынхоо нийт ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Би цаашид шударга ёсны, шударга шүүхтэй байх, Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ.

Хариуцлагаа үүрч, Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хүндэт албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна" гэв. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-21 16:01:11

Сэтгэгдэл бичих