Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-03-08
-11°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
Баасан
2021-03-12
-8°
2021 оны 03 сарын 07, Ням
МУ-ын Засгийн газар өөрийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

МУ-ын Засгийн газар өөрийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-21 19:48:20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хүсэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ хууль, тогтоолын төслөө хуралдаанд оролцсон гишүүдийн олонхиор бус нийт гишүүдийн олонхиор баталдаг болсон. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газар хагас жилийн дараа огцорч байна.   Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой. Чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх "Маргааш шинэ Ерөнхий сайд томилогдож, Засгийн газар байгуулагдах ёстой" гэлээ. 

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр улиран сонгогдож, долоодугаар сарын 6-нд шинэ Засгийн газраа байгуулсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар нь Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэйгээр ажиллаж байсан юм. 

  • Шадар сайдаар Я.Содбаатар
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл
  • Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр
  • Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван
  • Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа
  • Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэн
  • Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар  З.Мэндсайхан
  • Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх
  • Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан
  • Соёлын сайдаар С.Чулуун  

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-01-21 19:48:20

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

CharlesGam
tinder app , tinder online tinder website
2021-02-16 15:23:55