Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-03-08
-11°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
Баасан
2021-03-12
-8°
2021 оны 03 сарын 07, Ням
Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна

Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-23 10:20:45

Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.


Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.


2021 оны 01 дүгээр сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ


Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.


Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.


Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр өдөртөө 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.


2021 оны 01 дүгээр сарын 24-28 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


Сарын 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24, 27-нд нутгийн зарим газраар, 25, 26-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-23 10:20:45

Сэтгэгдэл бичих