Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-03-08
-11°
Мягмар
2021-03-09
-7°
Лхагва
2021-03-10
-9°
Пүрэв
2021-03-11
-9°
Баасан
2021-03-12
-8°
2021 оны 03 сарын 07, Ням
Эрх баригч нам хэт олонхоороо түрэмгийлэн шүүхийг эрхшээл нөлөөндөө автуулах зорилго нь энэ хуулиар баталгаажиж байна

Эрх баригч нам хэт олонхоороо түрэмгийлэн шүүхийг эрхшээл нөлөөндөө автуулах зорилго нь энэ хуулиар баталгаажиж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-25 13:38:17

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Шүүхийн тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчилсэн хориг тавиад байна. 

Хэсэгчилсэн хориг тавих болсон үндэслэлүүдийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр "2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд нэгдэн орсон. 2006 онд УИХ Авлигын эсрэг хуулийг баталж, 2007 оны нэгдүгээр сард Авлигатай тэмцэх газрыг байгуулсан байдаг. Тухайн үед цагдаагийн байгууллага нь авлигатай тэмцэх үйл хэрэгт хангалттай ажиллаж чадахгүй байгаа болон Цагдаагийн ерөнхий газар нь Засгийн газрын агентлаг тул хараат бусаар ажиллаж чадахгүй байгаа зэрэг үндэслэлээр хөндлөнгийн хараат бус байгууллага болох АТГ-ыг байгуулсан байдаг.

Мөн Авлигын эсрэг хуулийг хэлэлцэж байхдаа АТГ-ын даргыг УИХ-аас томилдог байх санал гарсан ч УИХ бол ялсан намын гишүүдээс бүрддэг тул нэг намын хараат байдлыг үүсгэх магадлалтай. Иймд саналыг Ерөнхийлөгч оруулж, УИХ-аас томилдог байя хэмээн хуулийг баталсан. Гэвч саяхан УИХ-аас ЕТГ-т ёсчлон ирүүлсэн хуулийн төсөлд Ерөнхий сайд АТГ-ын даргыг шууд томилдог байхаар тусгасан байгаа нь тухайн үед ярьж байсан бодлого, үнэт зүйлээсээ ухарсан үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн АТГ-ын дарга, дэд даргыг УИХ-ын нийт гишүүний гаргасан саналаар Ерөнхий сайд томилдог болохоор өөрчилснөөр авлигатай тэмцэж чадахгүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна. 

Авлигатай тэмцэх газар нь хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага байхаар хуульчилсан. Гэвч дээрх хуулийн дагуу АТГ нь Засгийн газрын агентлаг төдий, бүтэц бүхий байгууллага болохоор байна" гэв.

"Эрх баригч нам хэт олонхоороо түрэмгийлэн шүүхийг өөрсдийн эрх нөлөөнд автуулах зорилго нь энэ хуулиар баталгаажиж байна гэж үзсэн"

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавьсан.

Энэ талаар ЕТГ-ын дарга Ө.Шижир "Шүүхийн тухай хуулийн төслөөр дамжуулан эрх баригч нам хэт олонхоороо түрэмгийлэн шүүхийг эрхшээл нөлөөндөө автуулах зорилго нь энэ хуулиар баталгаажиж байна гэж үзэж байна. 

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүн ахлан, УИХ-аас томилдог байхаар заасан. Энэ тохиолдолд ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо нь УИХ-аас хараат болохоор байгаа. Ингэснээр шүүхийн боловсон хүчин, сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд оролцох, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бүрэн алдагдуулах нөхцөл байдал бүрдэж байна" гэв.

Бүх шатны Засаг даргад нэр дэвшүүлэх эрх бол нутгийн өөрөө удирдах ёсны, Үндсэн хуулиар олгогдсон, өөр хэнтэй ч хуваалцахгүй дархан эрх байх ёстой атал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзвэл тухайн Засаг даргыг огцруулна гэж заасан байгаа. Энэ нь орон нутгийн сонгуульд оролцсон болон санал өгсөн иргэдийн сонгох, сонгогдох эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл гэж үзэж байгаа тул хэсэгчилсэн хориг тавьсан хэмээн мэдээлэв.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-01-25 13:38:17

Сэтгэгдэл бичих