Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-04-15
12°
-4°
Баасан
2021-04-16
14°
-3°
Бямба
2021-04-17
13°
-2°
Ням
2021-04-18
13°
-1°
Даваа
2021-04-19
11°
2021 оны 04 сарын 16, Баасан
Сураггүй болсон иргэний цогцос уулнаас олджээ

Сураггүй болсон иргэний цогцос уулнаас олджээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-06 18:37:18

Найзындаа очихоор гараад гурав хоног сураггүй болсон иргэний цогцос олджээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн харьяат 47 настай эрэгтэй гуравдугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байдаг найзындаа очно гэж гараад сураггүй болоод байжээ. Улмаар ар гэрийнхэн нь онцгой байдлын газарт хандсанаар иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр буюу гуравдугаар сарын 5-ны 13:00 цагт “Шижирийн даваа”-ны өврөөс талийгаачийн цогцсыг олсон байна. Улмаар талийгаачийн цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-06 18:37:18

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Сэм
Амиа хорлолт байдаг даа. Гэрийнхэн нь хавчаад, нийгэм ч хавчаад яах учраа олохгүй болохоор монгол эрчүүд ингээд хөдөө хээр очоод амиа хорлочихдог. Монгол эрэгтэй хүмүүсийн амиа хорлох сэтгэл зүй нь нэг иймэрхүү байдаг бололтой юм билээ. Энэ талаар илүү дэлгэрэнгүй судалгаа хийх нь зөв шүү. Бас ингэж олдсон цогцсын ихэвчлэн амиа хорлолт биш гэж бүртгээд байдаг шиг байна билээ.
2021-03-06 20:17:30 - 202.21.108.2