Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-04-15
12°
-4°
Баасан
2021-04-16
14°
-3°
Бямба
2021-04-17
13°
-2°
Ням
2021-04-18
13°
-1°
Даваа
2021-04-19
11°
2021 оны 04 сарын 16, Баасан
Ц.Цогтбаатар Их дуулгын аварга боллоо

Ц.Цогтбаатар Их дуулгын аварга боллоо

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-03-07 08:54:12

Узбекстаны Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ оны 2 дахь цуврал тэмцээн болох “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар аваргын төлөө Казахстаны жүдоч Смагулов Зансай-тай барилдан торгуулиар цэвэр /иппон/ ялж аварга болов.


Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Одихон Номоновтой барилдаж давснаар мөнгөн медалийн болзол хангасан юм.

ОУХМ Б.Ганхайч  эмэгтэйчүүдийн 63 кг-д хэсгийн аваргын төлөө Оросын Дариа Давидоватай барилдан давснаар хагас шигшээд шалгарлаа. Улмаар хагас шигшээд Их Британийн Эми Лайвсейтэй хүч үзэн ялагджээ. Дагах барилдаанд Японы Микү Таширотой барилдан ялагдсанаар Их дуулгын шагналт 5 дугаар байрт шалгарлаа. 


ОУХМ Н.Дагвасүрэн 81 кг-д 3 тойрог дараалан ялж хэсгээ тэргүүлэн, хүрлийн төлөөх дагах барилдаанд Болгарын Иваяло Ивановт ялагдсан бол энэ жинд аваргална хэмээн найдвар тавьж байсан Иран гаралтай Саиед Моллаи эхний даваанд хийлж, 2 дугаар тойрогтоо Лее Мүүн Жин /БНСУ/-д ялагдаж тэмцээнээ дуусгалаа. 

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-03-07 08:54:12

Сэтгэгдэл бичих