Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-04-15
12°
-4°
Баасан
2021-04-16
14°
-3°
Бямба
2021-04-17
13°
-2°
Ням
2021-04-18
13°
-1°
Даваа
2021-04-19
11°
2021 оны 04 сарын 16, Баасан
Д.Сумъяабазар: УОК, ЭМЯ 24 цагийн дотор тандалт судалгаагаа хийж чадахгүй байгаагаа иргэддээ хэлээд уучлалт гуйх ёстой

Д.Сумъяабазар: УОК, ЭМЯ 24 цагийн дотор тандалт судалгаагаа хийж чадахгүй байгаагаа иргэддээ хэлээд уучлалт гуйх ёстой

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-07 09:57:08

Нийслэлийн онцгой комиссын удирдлагууд болон дүүргийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар цахимаар хуралдаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүргийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комисс маш сайн ажиллаж байгаа. Хийж байгаа ажлуудаа ард иргэддээ зөвөөр ойлгуулж, шуурхай мэдээлэл хүргэх ёстой. Тандан судалгааг хэсэгчилсэн байдлаар зайлшгүй хийх газрууд байгаа. Тухайлбал, аль нэг дүүрэг, хорооны орон сууц, гэр хорооллын гудамжинд тандан судалгааг 24 цагийн дотор хийх ёстой. Дараа нь  хамгаалалтад авна, авахгүй гэх асуудал яригдана. Улсын онцгой комисс болон ХӨСҮТ, Эрүүл мэндийн яам 24 цагийн дотор тандан судалгаагаа буулгаж чадахгүй байгаа гэдгээ ард иргэддээ хэлээд уучлалт гуйх ёстой. Нийслэлийн Онцгой комисс зохион байгуулалт, хэрэгжилт дээр хяналтаа тавьж ажиллах үүрэгтэй. Дүүргийн удирдлагууд тандан судалгаа, хамгаалалт, тусгаарлалт гэж юу юм бэ гэдгийг тус, тусад нь ойлгомжтой байдлаар иргэддээ түгээх ёстой” гэлээ.

Мөн “Нийслэл, дүүргийнхэн баяр тэмдэглэж байгаа зүйл огтоос байхгүй. Харин баяр тэмдэглэх гэж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүд дээр очиж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах тал дээр нь хяналт тавьж ажиллаж байна.

Харамсалтай нь ХӨСҮТ хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа хүчин чадал, хэмжээг тооцохгүйгээр орон нутаг руу явах хүсэлтэй иргэдэд хүндрэл учруулсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын зүгээс тодорхой цэгүүдэд сорьц авч байгаа. Гэтэл ЗӨСҮТ, ХӨСҮТ ачааллаа дийлэхгүй, сорьцыг авахгүйгээр хойшлуулдаг, урт дараалал үүсгэдэг, ар, өврийн хаалга хэрэглэдэг зохисгүй байдал үүсгэж байна. Лабораторийнхоо хүчин чадлыг тооцоолоогүй байж, дээрээс нь үүрэг чиглэл өгөөд 24 цагт гаргана гэдэг зүйл яриад байдаг. Яг үнэндээ, бодит байдал дээр 72-96 цаг болж байгаа. Үүнийгээ иргэдэд үнэн зөвөөр нь хэлээд ЗӨСҮТ, ХӨСҮТ, ЭМЯ-ны хариуцаж байгаа хүмүүс нь ард иргэдээсээ уучлалт гуйх ёстой.

Нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комиссыг ажиллахгүй байна гэх мэтээр ташаа ойлголтыг нийгэмд өгч байгаад нь үнэхээр харамсаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд төр захиргааны байгууллагын албан хаагчид цаг наргүй ажиллаж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнууд цаг наргүй, сульдаж унатлаа ажиллаж байна. Хүн хүчний хувьд хэцүү байна. Эрүүл мэндийн ажилтан, албан хаагчдын ажил, амралтыг зохицуулах, урамшуулал олгох тал дээр анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

Цаашид нийслэлийн иргэдээ вакцинжуулах бэлтгэл ажлыг сайтар хангахыг Хотын дарга  дүүргийн удирдлагуудад үүрэг болголоо. Мөн олон  нийтийг хамарсан баяр тохиож буйтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх тал дээр хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг үүрэг болгов.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-07 09:57:08

Сэтгэгдэл бичих