Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-04-15
12°
-4°
Баасан
2021-04-16
14°
-3°
Бямба
2021-04-17
13°
-2°
Ням
2021-04-18
13°
-1°
Даваа
2021-04-19
11°
2021 оны 04 сарын 16, Баасан
108 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

108 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-08 12:55:00

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Доктор А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагийн дотор 108 хүнээс халдвар илэрлээ. Үүний гурав нь тусгай үүргийн онгоцоор зөөвөрлөгдсөн. Тодруулбал, Хоёрдугаар сарын 25-нд Истанбулын онгоцоор ирсэн хоёр иргэний давтан шинжилгээнээс, гуравдугаар сарын 5-нд Нурсултаны онгоцоор ирсэн нэг хүнээс халдвар илэрсэн байна. 

Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 421 болж байна. 105 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 54 нь УДЭТ-аас бүртгэгдсэн. Тус театрын нэг жүжигчин халдвар авсанаа мэдэлгүй хөдөө тоглолтоор явсан. Ингээд хавьтал болсон хүмүүс нь тоглолт хийсэн. Нийт 119 хүнд шинжилгээ хийхэд 54-өөс нь илэрсэн. 

Бусад нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. 

Дотоодын халдвар 2811 боллоо. 

Сүүлийн 24 цагт 49 хүн эмнэлгээс гарсан. 

Улсын хэмжээнд 3336 тохиолдол батлагдсан байна. Үүнээс 2888 нь эдгэрч эмнэлгээс гарсан байна. 

Нийт 732 хүн эмчлэгдэж байна. Нэн хүнд 2, хүнд 3, хүндэвтэр 68, хөнгөн 659 байна. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-03-08 12:55:00

Сэтгэгдэл бичих