Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 09 сарын 20, Даваа
ТЦА: Согтуугаар жолоо барьсан 224 жолоочийг илрүүлжээ

ТЦА: Согтуугаар жолоо барьсан 224 жолоочийг илрүүлжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-08-02 14:08:48

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд амралтын өдрүүдэд нийт 729 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 478 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 10 хүн гэмтэж, орон нутагт  зургаан хүн гэмтсэн  байна. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлсэн дөрөв,
  • Жолооч гэмтсэн нэг,
  • Автомашин мотоциклтой мөргөлдсөн гурав
  • Үл хөдлөх зүйл мөргөсөн нэг,
  • Зорчигч гэмтсэн нэг тохиолдол тус тус бүртгэгджээ.

Орон нутагт:

  • Автомашин онхолдсон тав,
  • Хоёр автомашин мөргөлдсөн хоёр дуудлага иржээ.

Харин гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 224 зөрчил илрүүлсний нийслэлд 142, орон нутагт 82 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14609 зөрчлийг илрүүлсэний 63555 нийслэлд, 8254 орон нутагт тус тус бүртгэгджээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоны улмаас 623 зам тээврийн осол бүртгэгдсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 51 хүн гэмтэж бэртсэн байна.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох,  өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-08-02 14:08:48

Сэтгэгдэл бичих