Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 09 сарын 20, Даваа
Б.Пүрэвням: Газар хөдлөлтийг амжиж анхааруулах систем бүрэн хэмжээгээр ажиллахгүй болох ноцтой нөхцөл үүсэхээр байна

Б.Пүрэвням: Газар хөдлөлтийг амжиж анхааруулах систем бүрэн хэмжээгээр ажиллахгүй болох ноцтой нөхцөл үүсэхээр байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-08-02 14:11:51

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдааны үеэр гамшгийн аюулыг зарлан мэдээлэх системийн хэвийн ажиллагааг хангах шаардлагатай талаар ОБЕГ-ын орон зайн мэдээллийн тасгийн дарга Б.Пүрэвням мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гамшиг, аюулт үзэгдлийг анхааруулах сэрэмжлүүлэг мэдээллийг И-Монолиа, И-Баримт системийг ашиглан иргэдэд хүргэх зорилгоор Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Гааль, татварын мэдээллийн технологийн төвтэй хамтран ажиллах хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн. Уг ажил энэ улиралд хийгдэнэ. 

Эдгээр системийг хэрэглэгчдэд мэдэгдэл хүрэх болно. И-Баримт систем нь олон тооны хэрэглэгчтэй тул сэрэмжлүүлэг мэдээлэлд үр дүнтэй гэж үзэж байна.

Дуут дохиоллын 60 ширхэг цамхагын 15 нь бүрэн бус ажиллаж байна

Газар хөдлөлтийн талаарх мэдээлэл дамжуулах журмыг боловсруулж, Шадар сайдын долдугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор батлуулсан. Нийслэлд дуут дохиоллын 60 ширхэг цамхаг бий.

Одоогоор бүрэн ажиллагаагүй болсон 10, бүрэн бус ажиллагаатай 15 хэрэгсэл байна. Цамхагын хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай техник хэрэгслийг үндсэн эд анги, туслах хэрэгсэл гэж хоёр ангилж байгаа. Үндсэн эд ангийн ихэнх нь Солонгос улсаас захиалгаар ирдэг. 16 нэр төрлийн 610 сая орчим сэлбэг хэрэгсэл шаардлагатай.

Гар утсаар масс мессеж хүргэх системийг ашиглаж байна. Сүлжээний ачааллаас хамаарч сүүлийн хэрэглэгчид сэрэмжлүүлэг мессеж 8-10 цагийн дараа очиж байгаа нь маш хоцрогдсон. Үүрэн холбооны хэрэглэгчдэд мэдээлэл дамжуулахдаа бааз станцуудаар дамжуулдаг болох нь чухал. Ингэснээр нэгэн зэрэг гурван сая хэрэглэгчид нэгээс таван секундын хугацаанд мэдээлэл хүргэх боломжтой болох юм. Үүний зардалд 10-11 тэрбум төгрөг шаардлагатай.

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх системийг сайжруулах, өргөтгөхөд 15 тэрбум төгрөг шаардлагатай

Мөн телевиз, радиогоор сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг. Гурван телевиз, 10 радиотой анх холбогдсон. Одоогоор хоёр телевиз, зургаан радио хэвийн ажиллаж байна. Зарим радио нүүсэн, ажиллахаа больсон гэдэг шалтгаанаас энэ тоо буурсан. 11 нэр төрлийн 84 орчим сая төгрөг энэ төрлийн системийг хэвийн болгоход шаардлагатай байна. Ямар суваг үзэж байгаагаас үл хамааран мэдээлэл хүргэх боломжтой системийг бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаа.

Төвийн бусад тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах хэрэгтэй. Багануур дүүрэг рүү дохио дамжуулах боломжгүй болсон. Мөн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй цагийн бодит байдлаар мэдээлэл солилцох боломжгүй зэрэг асуудал үүсээд байна. Энэ нь амжиж анхааруулах систем бүрэн хэмжээгээр ажиллахгүй болох ноцтой нөхцөл үүсэхээр байна.

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх системийг сайжруулах, өргөтгөхөд нийт 15 тэрбум төгрөг шаардлагатай байгаа" гэв. 

Шинжлэх Ухааны Академийн эрдэмтдийн хийж гүйцэтгэсэн Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургийг шинэчлэн зохиох судалгааны ажлын үр дүнгээр 2019 оны байдлаар манай орны нутаг дэвсгэрийн 76% нь газар хөдлөлтийн 7 болон түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд орж байна.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-08-02 14:11:51

Сэтгэгдэл бичих