Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 22, Баасан
Явган зорчигчдод зориулсан дэлхийн хамгийн алдартай 10 гудамж

Явган зорчигчдод зориулсан дэлхийн хамгийн алдартай 10 гудамж

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-09-17 10:38:47

Дэлхийн хот бүр бараг машин явдаггүй, явган зорчигчид зөвхөн явах зориулалттай гудамжуудтай байдаг. Англи хэлэнд энэхүү гудамжийг “pedestrian street” гэж нэрлэдэг бөгөөд 1800-аад оны үед Европт тэр дундаа хамгийн анх Парис хотод нээгдэж байжээ. Манай Монгол улсад ч гэсэн хотын иргэд, жуулчдад, худалдаа болон үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан ийм гудамжийг бий болгохоор төлөвлөж буй учир энэ удаагийн нийтлэлдээ дэлхийд алдартай 10 гудамжийг товч танилцуулж байна.

 

Строгет гудамж (Strøget)

Байршил: Дани улсын Копенгаген хот

Дэлгүүрүүд байрладаг Европын хамгийн урт гудамж (1.1 км) гэдгээрээ алдартай. 1962 оноос эхлэн гудамжаар нь машин явуулахыг хориглосон бөгөөд энэ нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан. Өнөө үед энэхүү гудамжинд Hermes, Prada зэрэг дэлхийн алдартай брэндийн дэлгүүрээс эхлээд H&M, Zara зэрэг хямд брэндүүд хүртэл байрладаг. Мэдээж явган зорчигчдод зориулсан гудамж учраас уран бүтээлчдийн цуглардаг газрын нэг.

Явган зорчигчдод зориулсан дэлхийн хамгийн алдартай 10 гудамж
Гэрэл зургийг Kirk Fisher/Shutterstock

 

Муфтар гудамж (Rue Mouffetard)

Байршил: Франц улсын Парис хот

Францын уламжлалыг Парисын хэв загвараар хадгалсан дундад зууны үеийн гайхалтай гудамж юм. Францчууд энэхүү гудамжаа “la Mouffe” гэж дууддаг бөгөөд Парисын хамгийн хуучин замын нэг юм (12-р зууны үед Ромчууд энэ гудамжны замыг тавьсан гэж үздэг). Харин орчин үед энэ гудамжинд шарвингийн лангуу, бяслагны дэлгүүр, сүши баар, цагаан хоолтнуудад зориулсан дэлгүүр гээд олон сонирхолтой газрууд нэг дор байрлажээ. Алдарт зохиолч Эрнест Хемингуэй гуай 1926 оны үед бичсэн нэгэн зохиолдоо энэ гудамжийг “Нар дахин манддаг” гэж дурдсан байдаг.

Явган зорчигчдод зориулсан дэлхийн хамгийн алдартай 10 гудамж
Гэрэл зургийг Elena Dijour/Shutterstock

 

Карнаби гудамж (Carnaby Street)

Байршил: Английн Лондон хот

100-с илүү дэлгүүр, 60 гаруй баар, ресторан, кафенууд 14 гудамжинд байрладаг ба Лондон хотын баруун хэсгийн амьдрал буцалдаг газруудын нэг яах аргагүй мөн гэлтэй. 1973 оноос эхлэн энэ явган зорчигчдод зориулагдсан гудамж болгосон ба тэр цагаас хойш уран зураачид, хөгжимчид, дизайнеруудын цугладаг газар болжээ.

Явган зорчигчдод зориулсан дэлхийн хамгийн алдартай 10 гудамж
Гэрэл зургийг Andres Garcia Martin/Shutterstock

 

Чианмен гудамж (Qianmen Street)

Байршил: БНХАУ-ын Бээжин хот

Хятадын Мин, Чин гүрний үеийн (1368-1911) түүхэн барилгууд болон орчин үеийн орон сууц, дэлгүүрүүд хосолсон Чианмен гудамж нь Бээжин хотын нэгэн өнгө төрхийг илэрхийлдэг. 1965 оноос эхлэн энэ гудамжийг Чианмен гэж нэрлэдэг болсон ба 2008 оны Бээжингийн олимпын өмнө их засвар хийжээ. Энд Бээжингийн хамгийн алдартай цайны газрын нэг болох Лао Ше (Lao She Tea House) байрладаг.

Явган зорчигчдод зориулсан дэлхийн хамгийн алдартай 10 гудамж
Гэрэл зургийг Fotokon/Shutterstock

 

Цэцгэн гудамж (Flower street)

Байршил: Бразил улсын Куритиба хот

Сайтар янзалж тордон ургуулсан цэцэрлэгт хүрээлэнтэй гэдгээрээ энэ гудамж алдартай. Та эндээс жинхэнэ органик Бразилын хүнсний бүтээгдэхүүн, ногоонуудыг худалдан авах боломжтой. 1972 онд машин зорчдоггүй гудамж болсноороо тухайн үед дэлхийн хамгийн томоохон гудамжнуудын нэгэнд тооцогдож байсан.

Явган зорчигчдод зориулсан дэлхийн хамгийн алдартай 10 гудамж
Гэрэл зургийг Diego Grandi/Shutterstock

 

Бьюкенен гудамж (Buchanan Street)

Байршил: Шотланд улсын Глазго хот

1978 онд машин зорчдоггүй гудамж болсон цагаас эхлэн Глазго хотын хамгийн алдартай дэлгүүрүүд байрладаг, худалдан авалт хийгддэг гудамж болон хувирсан. Энэ гудамжинд томоохон их дэлгүүрүүд, гудамжны сайн дурын уран бүтээлчид байрладгаас гадна сэтгэл хөдөлгөм “Глазгогийн эзэн хааны концертын их танхим” байрладаг.

Явган зорчигчдод зориулсан дэлхийн хамгийн алдартай 10 гудамж
Гэрэл зургийг Cornfield/Shutterstock

 

Линкольнын зам (Lincoln Road)

Байршил: АНУ, Флорида мужийн Майами далайн эрэг

Нарлаг дулаахан Майами хотод цагийг зугаатай өнгөрүүлэх аргуудын нэг бол Линкольнын зам хэмээх гудамжаар зугаалах. Бараг далайн эргийн хажууд байрладаг учир олоход ч амар. Нар жаргах үеэр коктейл шимэн, задгай дээвэртэй ресторануудад зочлон Франц, Япон, Перугийн хоолнуудыг амтлан суух жаргал биш гэж үү.

Явган зорчигчдод зориулсан дэлхийн хамгийн алдартай 10 гудамж
Гэрэл зургийг Photoluminate LLC/Shutterstock

 

Петит Чамплэйн гудамж (Rue du Petit-Champlain)

Байршил: Канад улсын Квебек хот

1608 онд Квебек хотыг үүсгэн байгуулсан Самуел Чамплэйний нэрээр нэрлэгдсэн энэхүү гудамж нь Хойд Америкийн хамгийн анхны жуулчдад зориулсан гудамжнуудын нэг юм. Гудамж руу 1635 онд баригдсан Брийкнек шатаар хүрч болно. Жуулчдын сэтгэлийг хамгийн их татдаг зүйл нь 17-р зууны үед баригдсан барилга байгууламжууд болон өнгө өнгөөр алаглах гудамжны ханан дээр зурагдсан уран бүтээлүүд юм.

Явган зорчигчдод зориулсан дэлхийн хамгийн алдартай 10 гудамж
Гэрэл зургийг Marc Bruxelle/Shutterstock

 

Муур гудамж (Cat Street)

Байршил: Япон улсын Токио хот

Токио хотын шоппинг хийдэг хамгийн том хоёр дүүрэг болох Харажуку, Шибуяагийн дунд байрлах энэ гудамж нь жижигхэн дэлгүүр, гоё тохижилтуудтай кафе болон ресторануудтай. Гудамжны албан ёсны нэр нь “Хуучин Шибуяагийн голын зам” ажээ. Гэхдээ хотын иргэд болон жуулчид “Cat street” гэдгээр нь нэрлэж заншсан бөгөөд учир нь энэ гудамжинд ихэвчлэн загварын шоу болдог.

Явган зорчигчдод зориулсан дэлхийн хамгийн алдартай 10 гудамж
Гэрэл зургийг FiledIMAGE/Shutterstock

 

Third Street Promenade

Байршил: АНУ, Калифорни мужийн Лос Анжелос хот

1960 оноос эхлэн явган зорчигчид зөвхөн явдаг болсон энэ гудамжинд ресторанууд, дэлгүүрүүд, сайн дурын уран бүтээлчдээр. Энэ гудамж нь хотын өнгө төрхийг тэр чигээр илэрхийлдэг гэж хэлэхэд буруудахгүй. Гудамжны хоёр талаар дал модод ургасан, замын дунд хэсэгт гайхалтай усан оргилууртай ажээ.

Явган зорчигчдод зориулсан дэлхийн хамгийн алдартай 10 гудамж
Гэрэл зургийг Tero Vesalainen/Shutterstock


Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-09-17 10:38:47

Сэтгэгдэл бичих