Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 23, Бямба
Э.Оюунболдын аварга цолыг хураалаа

Э.Оюунболдын аварга цолыг хураалаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-09-17 14:16:58

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдын 2019 оны наадамд түрүүлж хүртсэн аварга цолыг хураажээ.  Э.Оюунболд нь иэрх наадамд барилдахдаа допинг хэрэглэсэн нь тогтоогдож, улмаар  Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болгоод байсан юм.

Уг шийдвэр биелсээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга, 8-ын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүрэхээр боллоо.

Мөн 2020 оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн. Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарчид “Улсын гарьд”, Ц.Одбаярт “Улсын заан”, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нарт “Улсын харцага”, Б.Суманчулуун, Ц.Сангидорж нарт “Улсын начин” цолыг тус тус хүртээхээр болжээ.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-09-17 14:16:58

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
Допинг бол спортын хар тамхи мөн.Допинг хэрэглээд түрүүлээд байх юм бол үндэсний наадам, соёл үгүй болно шүү.Допингтой хатуу тэмцэх хэрэгтэй
2021-09-18 09:16:38 - 192.82.81.120
Anhaa
Sandagdorj shvv
2021-09-17 17:49:18 - 202.9.46.210
Зочин
Спорт улс төр холилдсоны хар гай. Залуу хүүхдүүдээр тоглож дууслаа. Энэ сүүлийнх гэж найдъя. Хэрвээ дахиад нэг л хүүхдийн спортын замналыг сүйрүүлвэл тэр холбоо санхүүжүүлэгч нартай чинь шатаана шүү.
2021-09-17 15:12:57 - 192.82.88.129