Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 23, Бямба
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гадаа болох арга хэмжээг дэмжсэн бодлого үргэлжилнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гадаа болох арга хэмжээг дэмжсэн бодлого үргэлжилнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-09-19 13:56:01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаа болох арга хэмжээг дэмжих Засгийн газрын бодлого үргэлжилнэ гэдгийг мэдээллээ. Тэрбээр “цахим үндэстэн” шоуны талаар тайлбар өгөхдөө “Манай улсын эдийн засаг дөрөв, тавдугаар сард  хасах бланс руу орж, улсын төсөв 23 хувиар тасалдсан амаргүй цаг үед бид ажиллаж, амьдарч байна. Вакцинжуулалт 60 хувьд хүрсэн улс орнууд гадаа талбайн арга хэмжээгээ нээлттэй болгосон. Бид цаашид дотор болох соёл урлагийн арга хэмжээг нээлттэй болгох тал дээр ажиллана ” гэлээ.

Олон нийтээс шүүмжлэл дагуулаад буй  “Цахим үндэстэн Digital Nation 21” үзэсгэлэн Баасан гаригт эхэлсэн. Энэ үеэр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлсэн нь иргэдийн дургүйцлыг хүргэсэн. Энэ тухай тэрбээр цааш нь үргэлжлүүлэн "Цахим үндэстэн” арга хэмжээг 120 гаруй аж ахуйн нэгж хамтарч хийсэн. Энэ үеэр 5G технологид нэвтэрсэн гэдгийг аж ахуйн нэгжүүдэд танилцуулж, анхны дрон шоу болсон. Шоунд оролцсон төрийн байгууллагынхан болон хамтарч оролцсон аж ахуйн нэгжүүд алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гэсэн гадаах арга хэмжээг зохион байгуулж буй Засгийн газрын бодлого цаашдаа ч гэсэн үргэлжилнэ. Эрх чөлөөгөө хэтрүүлэхгүй байх тал дээр бид анхаарна.  Цар тахалтай дасан зохицож, сөрж энгийн амьдралын хэв маяг руугаа бага багаар алхах хэрэгтэй" гэсэн юм.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-09-19 13:56:01

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

s
энэ одоо юу яриад бнаа нэг дор олон хүн цуглаж болохгүй гэдэг хууль үйлчилж бгаа биздээ
2021-09-19 23:05:39 - 192.82.67.145