Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 23, Бямба
​Гарын үсэг зурсан гэх П.Анужин, Д.Өнөрболор нар Х.Ганхуягийгаа буруутгаж, хуулиа татахыг шаардав

​Гарын үсэг зурсан гэх П.Анужин, Д.Өнөрболор нар Х.Ганхуягийгаа буруутгаж, хуулиа татахыг шаардав

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-10-11 10:39:37

УИХ-ын нэгдсэн чуулганаар дөрвөн гишүүний гарын үсэг зурж өргөн барьсан гэх Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн юм. Уг хуулийн төслийг өнгөрсөн зургадугаар сард  УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар өргөн барьж, ийнхүү намрын чуулганаар хэлэлцэхээр болжээ. 

Хуулийн төсөлд оруулж буй гол өөрчлөлт нь, хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүй байхаар заажээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын босгыг 100 мянган ам.доллар байсныг бүрмөсөн байхгүй болгож,  харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмсэн байна.

Тодруулбал, хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 50 мянган ам.доллараас доошгүй байхаар зохицуулалтыг оруулахаар тусгажээ. 

Энэхүү өөрчлөлт нь нийгэмд нэлээдгүй шүүмжлэл дагуулж, хууль санаачлагчдыг гаднын хэн нэгэн этгээдэд зориулсан, үндэсний эрх ашигт нийцэхгүй хууль гаргах гэж байна гэсэн шүүмжлэлүүд өрнөж байна. 

Гэтэл уг хуулийг санаачилсан, гарын үсэг зурсан гэх УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг яаралтай татан авахыг УИХ-ын гишүүн, хамтран санаачлагч Х.Ганхуягаасаа шаардлаа. Өөрсдийг нь мэдээгүй байхад ийм заалттай төсөл оруулж, илтэд хэн нэгний ашиг, өөрийнхөө эзэмжээр хандаж байна гэж Х.Ганхуяг гишүүнээ тэд шүүмжилээ. 

-УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Хуулийн төсөл боловсруулагдах явцдаа гишүүдийн санал, байр суурийг нэгтгэх хурал нэг ч удаа болоогүй. Энэ асуудлыг байнгын хороонд оруулах гэж байгааг надад огт мэдэгдээгүй. Тэгээд шууд хуулийн төслөө чуулганы хуралдаанд оруулсан. Тэгэхээр Х.Ганхуяг гишүүний энэ үйлдэл  санаатай, санамсаргүй юү гэдгийг мэдэхгүй байна. Ер нь сүүлийн өдрүүдэд ажиглахад эдгээр үйлдэл нь санаатай гэж хардаж байна. Надад мэдэгдээгүй энэ хариуцлагагүй үйлдлээс нь болж би үндэсний дайчин болж байна. Би хөрөнгө оруулалтын босго хувь хэмжээтэй холбоотой үг өгүүлбэр оруулаагүй, засаагүй, агуулгыг илэрхийлээгүй. Миний оролцоо боломжийг хангаагүй асуудал дээр үндэсний дайчин бол буруутгагдаж байгаадаа харамсч байна. Ийм явцуу бохир улс төр явж байгаад харамсаж байна. Энэ хуулийн төслийг санаачлагч, чиглүүлэгч, ахлагч Х.Ганхуяг гишүүн та ёс зүйтэй бай. Олон нийтэд хариуцлагагүй үйлдлийнхээ талаар зөв ойлголт өгч, тайлбар хийхийг шаардаж байна. Би цаашдаа энэ хуулийг төслийг татан авах санал гаргаж ажиллана гэдгээ мэдэгдье.

-УИХ-ын гишүүн П.Анужин: Хууль боловсруулагч Х.Ганхуяг болон боловсруулалцсан гишүүд ээ! Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй. Сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-аа эргүүлэн тат! Хуулийн өөрчлөлтийг дэмжиr гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт чинь байгаагүй шүү. Тийм учраас би Хулгай гэж хэлнэ.

 itoim.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-10-11 10:39:37

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
Эдгээр гишүүдийг дариу татан буулгаж, хариуцлага үүрүүлэх хэрэгтэй.
2021-10-11 14:28:48 - 202.9.47.42
за
Ажлаа мэдэхгүй гарын үсэг зурдаг тээ
2021-10-11 14:07:02 - 202.126.89.65
Монгол хүн
Үндэсгий дайчин биш, харин ҮНДЭСНИЙ ДАЙСАН шүү.
2021-10-11 11:34:33 - 66.181.161.12
Зочин
Хамт инээлдэж гарын үсэгээ зурчихаад хүчээр зуруулчихсан юм нэгэнлүүгээ жихдэгээ л больмоор юм.
2021-10-11 10:44:37 - 103.57.93.36