Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 23, Бямба
"Тавантолгой түлш" ХХК-ийн 51% "Эрдэнэс Тавантолгой" ХК-д шилжиж, 2022 оны өвлөөс бизнесийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулахыг мэдэгдэв

"Тавантолгой түлш" ХХК-ийн 51% "Эрдэнэс Тавантолгой" ХК-д шилжиж, 2022 оны өвлөөс бизнесийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулахыг мэдэгдэв

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-13 16:44:46

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгой түлш”  ХХК-ийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн байна. 

Энэ тухай "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой ХК 2018 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд "Тавантолгой түлш" ХХК-ийг санхүүжүүлж ирсэн. Учир нь Улаанбаатарын утааг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зэрэг нийгмийн ач холбогдолтой ажлуудад компани өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. 
Өнөөдрийг хүртэл "Тавантолгой түлш" ХХК-ийн хувь эзэмшигчийн асуудал тодорхойгүй явж ирснийг та бүхэн мэднэ. Цаашид компанийн 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК эзэмшихээр боллоо. Өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд ажилладаг байсан бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-д шилжсэнээр бизнесийн зарчим руу орох хандлагыг илүү барьж ажиллана.

Өөрөөр хэлбэл, жилээс жилд зөвхөн татаасаар буюу санхүүжилтээр ажилладаг байсан бол одоо үйл ажиллагаагаа бизнесийн үйл ажиллагаа руу чиглүүлэх, орлого олох бусад түвшний хэлбэрүүдийг бий болгох, бусад орон нутагт шаарлагатай төсвийг санхүүгийн хувьд үр ашигтай нийлүүлэх, цаашлаад дэлхийн түлш үйлдвэрлэх ямар болмож байна гэх хандлагын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК бизнесийн зарчмаар ажиллуулах хүрээнд авсан" гэв. 

Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын үнийг 50 хувиар хөнгөлөх Засгийн газрын шийдвэр 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

2022 оны өвлөөс "Тавантолгой түлш" ХХК бизнесийн зарчмаар ажиллаж эхлэх аж.



Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-13 16:44:46

Сэтгэгдэл бичих