Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 23, Бямба
Өнөөдөр 4,438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Өнөөдөр 4,438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-14 08:21:04

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцин хийх явуулын 21 баг, суурин 48 цэг 09:00-17:00 цагт ажиллана. 

Эдгээр цэгт 78 багийн 303 эмч, ажилтан ажиллаж, 4,438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байгаа юм. Иргэн та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины

  • I тунд 77,
  • II тунд 186,
  • нэмэлт сэргээх тунд 1976 буюу нийт 2,239 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.8 хувь байна.

Мөн 2,933 жирэмсэн эх, 12-15 насны 67,279, 16-17 насны 26,413 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-14 08:21:04

Сэтгэгдэл бичих