Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 23, Бямба
"Хөл хорихгүй .Бага насны хүүхэдтэй ээжүүд цахимаар ажиллах горимд удахгүй шилжинэ"

"Хөл хорихгүй .Бага насны хүүхэдтэй ээжүүд цахимаар ажиллах горимд удахгүй шилжинэ"

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-14 08:24:17

УОКын нэгдсэн Шуурхай штабаас хөл хорио тогтоохгүй гэдгийг мэдэгдлээ.Энэ үеэр иргэдээс ирүүлсэн асуултад УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хариулт өгөв.

- 0-12 насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллуулах шийдвэр гарсан уу? 

- Шадар сайдтай өчигдөр цаг үеийн асуудлаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдсан. Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг ажилтан, байгууллага доторх халдварын нөхцөл байдал, тандалт судалгаатай холбогдуулан дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар чиглэлүүдийг хүргүүлэх нь зүйтэй гэж тогтсон".

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Энэ шийдвэр удахгүй гарах нь. Өөрөөр хэлбэл бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчид, ахмад насны хүн бага цагаар болон цахимаар ажиллах горимд удахгүй шилжинэ" гэв.

- Аравдугаар сарын 15-наас хөл хорио тогтооно, томоохон зах худалдааны төвүүдийг хааж, хэсэгчилсэн хөл хорио тогтоох нь гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна?

- УОК-оос хөл хорио тогтоох талаар шийдвэр гараагүй.

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар: Эрдэмтдийн судалгаагаар одоо хөл хорио тогтоовол үр дүн бага гэж үзэж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баривал цар тахлаар өвдөхгүй байх бүрэн боломжтой. Иргэн бүр хичээх нь чухал гэдгийг онцолж хэлье.

 

 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-14 08:24:17

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Үнэн
Төр засаг Коронад ялагдсан. Одоо ард түмэн өөрсдөө л халдвар авах нь аваад, эдгэх нь эдгээд, үхэх нь үхэж байна. Энд ЭМЯ, ЗГ, ОБЕГ ямар ч нөлөө алга. Тийм учраас УОК, НОК, эрдэмтдийн зөвлөл гэгчийг татан буулгах хэрэгтэй. Баахан хэрэггүй гахайнууд цалин аваад юу ч хийхгүй суугаад байдаг, хүмүүс үхээд байдаг.
2021-10-17 22:04:18 - 139.5.216.60
baga angiudiig krantilaachee
baga angiin huuhduudiig krantiilaachee
2021-10-14 12:33:10 - 202.21.109.66
zochin
Badarch Tserenbaljid Энх-Амгалан Лувсанцэрэн Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг дэмжигчид Сайнбуянгийн Амарсайхан Долгорсүрэнгийн Сумъяабазар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий Сайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дэмжигчидийн нэгдсэн грүпп Эрүүл Мэндийн Яам юу ч хийж чадахгүй.Хятадын гар хөл эргэлт буцалтгүйгээр болж үй олон хүмүүс зөнд нь орхиж вакинаар үхүүлж хариуд нь үй олон хятдууд оруулж ирнэ.Арга хэмжээ авах байсан бол аль эрт л авах байсан.Бид нарыг яаж үхүүлэх вэ? Гэж л бодож байгаа.Тийм учраас модондээр анхаарал хандуулж байгаа.Одоо ядахдаа 10 jil ih deed surguuli tsetserlegee karentilaachee хүүхдүүд дүү нараа хамгийн эхний ээлжинд аврах хэрэгтэй байна.3-р тун хийлгэж болохгүй шүү ард түмэн
2021-10-14 08:35:52 - 43.242.243.11