Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Нийслэлийнхний 18.9 хувь нь гурав дахь тунг хийлгээд байна

Нийслэлийнхний 18.9 хувь нь гурав дахь тунг хийлгээд байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-22 13:33:39

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн амын 18.9 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав дахь тунг хийлгэжээ. 

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 23 хувь, Баянгол дүүрэгт 20 хувь, Хан-Уул дүүрэгт хүн амын 26 хувь нь нэмэлт тунд хамрагдаад буй юм.

НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Дархлаажуулалтын хамрагдалтыг идэвхжүүлэх талаар дүүрэг бүрд явуулын баг гарган ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт явуулын 32 баг Улаанбаатар хотод ажилласан. Вакцинд хамрагдах байдал амралтын өдрүүдэд бага байна.

Коронавирус халдвар нэг өдөр гэнэт алга болохгүй. Энэ өвчний хор уршиг их тул ялангуяа вакцинд хамрагдаагүй бага насныхан болон зорилтот бүлгийн иргэддээ халдвар тээгч болоод байгааг албан ёсоор хэлмээр байна. Тиймээс залуус дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа маш сайн зүүх шаардлагатай. Хэрэв бид нэмэлт тунгаа хийлгэж, дэглэмээ сайн мөрдвөл энэ өвлийг гайгүй туулах дүр зураг ажиглагдаж байна" гэв.


Вакцины нэмэлт тунг хийлгэхийн ач холбогдол нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд хүндрэх, амь нас эрсдэхээс сэргийлэх давуу талтай гэдгийг тэрбээр сануулав.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-22 13:33:39

Сэтгэгдэл бичих