Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 26, Лхагва
Ким Чол Сан: Манай улсын ЗГ-ын зүгээс уг хэргийг шуурхай, шударгаар шийдвэрлэхэд анхаарлаа хандуулна

Ким Чол Сан: Манай улсын ЗГ-ын зүгээс уг хэргийг шуурхай, шударгаар шийдвэрлэхэд анхаарлаа хандуулна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-03 13:49:29

Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамны гадна сурагч охиноос уучлалт гуйж, хэргийг хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг шаардсан залуус тайван жагсаал хийлээ. 

Тайван жагссан залуус

  • Сурагч охин болон монголын ард түмнээс өнөөдрийн дотор уучлалт гуйх
  • Уучлалт гуйсан мэдэгдлийн албан ёсны цахим хуудсандаа байршуулах
  • Хохирогч охинд хуулийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох
  • Өмгөөллийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх
  • Цаашид ийм үйл явдал гаргахгүй байх, монгол хүний эрх чөлөөнд халдахгүй байх дархлаа тогтоно гэж үзэн албан бичиг өгч байгаа аж.
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ким Чол Сан:

 "Манай хоёр улс дипломат тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Найрсаг хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж ирсэн энэ цаг хугацаанд ийм харамсалтай хэрэг гарсанд би хувьдаа болон ЭСЯ-ны дипломат ажилтныхаа хувьд туйлын харамсаж байгаагаа илэрхийлье. Энэхүү болсон явдлыг нэн даруй, шударгаар шийдвэрлэх талаар БНСУ-ын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Манай улсын Засгийн газрын зүгээс уг хэргийг шуурхай, шударгаар шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж, ажиллах болно. Мөн шийдэгдсэн даруйд нь Монгол Улсын Засгийн газарт нэн даруй мэдэгдэнэ. 

Солонгос улсад Монгол Улсын 40 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч байгаа юм. Энэ бол миний мэдэж байгаачлан бага тоо биш бөгөөд эдгээр хүний ажиллаж амьдарч буй нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж хувьдаа боддог. Цаашид энэхүү суурин дээрээ тулгуурлаад хоёр улсын иргэд төдийгүй Засгийн газрын түвшинд найрсаг харилцаа үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-03 13:49:29

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

JqkHT
where to buy doxycycline online
2021-12-05 15:05:33 - 45.93.80.143
порно мамки
порно мамки
2021-12-03 19:31:01 - 5.153.180.30