Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 17, Мягмар
Халдварын 3,080 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдаж, хоёр иргэн нас барав

Халдварын 3,080 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдаж, хоёр иргэн нас барав

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-26 11:27:00

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,080 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 434,735 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,825 нь Улаанбаатар хотод,
  • 1,255 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд хоёр иргэн халдварын улмаас нас баржээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,210 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 58,165 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 3,500
  • Хүндэвтэр – 6,433
  • Хүнд – 1,200
  • Маш хүнд - 77 хүн байна.
 
Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, шууд эмчилгээг эхлүүлж байгаа юм.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-26 11:27:00

Сэтгэгдэл бичих