Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 17, Мягмар
Нийслэлд малын өвчин бүртгэгдээгүй байна

Нийслэлд малын өвчин бүртгэгдээгүй байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-27 10:19:26

Улсын хэмжээнд одоогоор 17 аймгийн 106 суманд шүлхий, нэг аймгийн нэг суманд боом, нэг аймгийн 3 суманд арьс товруутах өвчин гарлаа. Харин нийслэлд малын өвчин бүртгэгдээгүй байна.


Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Өнгөрсөн 14 хоногт гал түймрийн угааржилтын бүсээс 45 иргэнийг гарган, аюулт үзэгдэл ослоос 6 иргэнийг аварч, 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа. Он гарснаас хойш нийслэлд объектын гал түймэр 227, аврах ажиллагааны 15, нийт 242 удаагийн дуудлага ирсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 16,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт” гэв.


Түүнчлэн, ус мөсний халиа дош үүсэж, голын эрэг дагуу суурьшсан айл өрхүүдэд хүндрэл учирч эхэлжээ. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт халиа дош үүсэж, нийслэлийн Геодези усны барилга байгууламжийн газардүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн халиа дош арилгаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд 31 ажилтан албан хаагч, техник хэрэгслээр 120 метр далан байгуулан, 220 метр суваг татаж урсацыг чөлөөлжээ. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-27 10:19:26

Сэтгэгдэл бичих