Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 17, Мягмар
Бага боловсролын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга зүйд суралцуулах цахим сургалтад 4,101 багш хамрагдлаа

Бага боловсролын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга зүйд суралцуулах цахим сургалтад 4,101 багш хамрагдлаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-27 12:54:22

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн нийт 4,101 багш бага боловсролын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга зүйд суралцуулах цахим сургалтад хамрагджээ.

Сургалтыг цахим болон танхим хосолсон сургалтыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах ур чадварыг нэмэгдүүлэх, хичээлийн зохион байгуулалт, менежментээр хангах зорилгоор нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулсан байна. 

Багш нар дээрх сургалтаар монгол хэл, математикийн хичээлийн агуулга арга зүй, II, III улирлын нэгж, ээлжит хичээлийг хэрхэн төлөвлөх, үнэлгээний шалгуурыг ашиглан нэгж, ээлжит хичээлийн үнэлгээг хэрхэн яаж үнэлэх, суралцахуйн зорилтыг өмнөх ангийн агуулгатай хэрхэн уялдуулан заах, БШУЯ-ны Боловсролын чанарын шинэчлэл төслөөс хэрэгжүүлсэн “Бага ангийн сурагчдын математикийн болон унших чадварыг хөгжүүлэх нь” төслийн арга зүйгээс судалжээ.

Мөн тус сургалтад хичээл заасан үндэсний болон нийслэлийн 31 сургагч багшид монгол хэл, математик, хүн орчин, хүн байгаль хичээлийн агуулга арга зүй, танхим ба цахим хосолсон сургалтыг зохион байгуулах, Кахоот, Plickers программын ашиглалтын талаар сургалтыг танхимаар зохион байгуулсан юм.

Багш нар энэхүү графикт сургалтад хамрагдсанаар бага боловсролын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга зүйгээс суралцаж, нэгж, ээлжит хичээлийн хөтөлбөр, төлөвлөлт, хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй, бага ангийн сурагчдын математик чадварыг хөгжүүлэх арга зүйн талаарх мэдлэгээ өргөжүүлэн бие биеэсээ суралцан, шинэлэг арга технологийг өөрийн сургалтдаа хэрэгжүүлэх боломжтой болж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-27 12:54:22

Сэтгэгдэл бичих