Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
Таеквондогийн тамирчдыг төрийн одон, медалиар шагнажээ

Таеквондогийн тамирчдыг төрийн одон, медалиар шагнажээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-03-18 17:14:44

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг угтан Монголын таеквондочдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнажээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Паратаеквондогийн ДАШТ-ий гурван мөнгө, хошой хүрэл медальт, Азийн тивийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл медальт, Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Шинэбаяр

Алтан гадас одонгоор:

  • Монголын таеквондогийн анхдагчдын нэг, 1992 онд байгуулагдсан "Аянга" таеквондо клубийн дасгалжуулагч, багш Б.Билэгсайхан
  • Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олон улсын шүүгч, ОУХМ Д.Лхагвадорж

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • "Инчеон-2014" Азийн наадмын хүрэл, "Наполи-2019" Оюутны Универсиад наадмын мөнгө, Монгол Улсын 10 удаагийн аварга, ОУХМ М.Түмэнбаяр
  • "Рио-2016" олимпын наадмын шагналт байр, Монгол Улсын 10 удаагийн аварга ОУХМ П.Тэмүүжин
  • Өсвөрийн ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аваргын хүрэл, Монгол Улсын 9 удаагийн аварга, ОУХМ Б.Намуун
  • "Пусан-1997" зүүн азийн наадмын хүрэл медальт, Олон улсын шүүгч, ОУХМ Т.Уянга нарыг шагнасан болохыг Монголын таеквондогийн холбооноос мэдээллээ.

Таеквондогийн тамирчдыг төрийн одон, медалиар шагнажээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-03-18 17:14:44

Сэтгэгдэл бичих