Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
ОХУ Японтой энхийн гэрээ байгуулахаас татгалзав

ОХУ Японтой энхийн гэрээ байгуулахаас татгалзав

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-03-22 13:40:41
                      ОХУ Японтой энхийн гэрээ байгуулахаас татгалзсанаар Өмнөд Курилд хоёр улсын хамтарсан эдийн засгийн үйл ажиллагаа явуулах яриа хэлэлцээ зогслоо. Энэ талаар ОХУ-ын ГХЯ мэдээлжээ. Оросууд Украины нөхцөл байдлын улмаас Японы эрх баригчдын үйлдлийг буруушаасан бол Токио Оросын эсрэг тавьсан нэг талын хязгаарлалт нь найрсаг бус шинж чанартай болохыг онцолсон аж.                    
       Оросын тал япончуудыг Курилын арлууд руу визгүй зорчихыг хориглохоор шийдвэрлэсэн байна. Харин Япон урьд нь ОХУ-ын эсрэг авч буй ээлжит хориг арга хэмжээний багцаа танилцуулсан юм. Жагсаалтад 15 хүн, есөн аж ахуйн нэгж багтсан билээ. Тэдгээрийн дунд ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова, Батлан хамгаалахын сайдын найман орлогчоос гадна "Рособоронэкспорт", "Вертолеты России" компани багтжээ.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-03-22 13:40:41

Сэтгэгдэл бичих