Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
Ж.Ассанж Лондоны шоронд хуримлажээ

Ж.Ассанж Лондоны шоронд хуримлажээ

Эх сурвалж: Bataar.mn Шар Өчигдөр
    "WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж, Стелла Морристой Лондоны чанга дэглэмтэй Белмарш хорих ангид гэрлэсэн" гэж Bloomberg мэдээлэв. Таван жил үерхсэн тэдний хуримын ёслолд хосын хоёр хүү тэргүүтэй зургаан зочин хүрэлцэн иржээ. Залуу хос 2021 оны 11-р сард гэрлэх зөвшөөрөл авсан аж.      
No description available.
     
   Дашрамд дурдахад Их Британийн Дээд шүүх Ж.Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөх шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах эрхийг нь хассан билээ. Уг шийдвэрийг гаргасны дараа түүний хувь заяаг Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Патель шийдэх аж.и АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн буюу 2016 оны аравдугаар сард WikiLeaks сайтад Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны сонгуулийн кампанит ажлын дарга  Жон Подестагийн захидлууд нийтлэгдсэн юм. Тэнд цөмийн эрчим хүчний асуудал, уул уурхайн олборлолтоос Клинтоны санд өгсөн хандивын тухай бичсэн байв.                        No description available.                      
     АНУ-ын Хууль зүйн яам 2019 оны тавдугаар сард Ж.Ассанжийг 17 зүйл ангиар ялласан ба дараа нь нэг зүйл анги нэмсэн юм. Хэрвээ Их Британи WikiLeaks-ийг үндэслэгчийг АНУ-д шилжүүлж өгвөл 175 жилийн хорих ял хүлээж буй.
Эх сурвалж: Bataar.mn Шар Өчигдөр

Сэтгэгдэл бичих