Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
Сэкивакэ Вакатакакагэ анх удаа түрүүллээ

Сэкивакэ Вакатакакагэ анх удаа түрүүллээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-03-28 15:26:01
      Мэргэжлийн сумогийн хаврын тэмцээн Японы Осака хотод өчигдөр өндөрлөв. Макүүчи буюу дээд зиндаанд ижилхэн 12 даваа, хоёр унаатай маэгашира Такаясу, сэкивакэ Вакатакакагэ нар сүүлийн өдөр сэкивакэ Аби, озэки Шёодай нарт уналаа. Ингэснээр тэднийг дахин барилдуулахад зүүн жигүүрийн сэкивакэ Вакатакакагэ уватэдашнагэгээр давж, эзэн хааны цомыг анх удаа хүртжээ. Мөн тэрээр гиношо шагналыг гурав дахиа авсан аж. Кантошогийн эзнээр маэгашира Такаясу тав, Котоновака гурав дахиа тодорсон бол шукуншог авах бөх гарсангүй.                 Дээд зиндаанд хүч үзсэн манай бөхчүүдээс ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Харү башёг дундаас нь бэртлийн улмаас орхисон бол комүсүби цолтойгоор анх барилдсан Хоошёорюү С.Бямбадорж сүүлийн өдөр тавиас дээш хувийн амжилтаа үзүүллээ. Кирибаяма Б.Лхагвасүрэн арван даваа, таван унаатай, Ичиножо А.Ичинноров есөн даваа, зургаан унаа, Тамаваши Б.Мөнх-Оргил долоон даваа, найман унаатай, Чёошёома Г.Мөнхсайхан таван даваа, арван унаатайгаар тэмцээнээ дуусгав.         
    Зургаан зиндааны тавд нь япон бөхчүүд манлайлсан бол үлдсэн ганцад нь буюу макүшитад Казахстаны Е.Балтагул долоо ялж түрүүллээ. Түүний дэвжээний нэр Кинбозан юм.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-03-28 15:26:01

Сэтгэгдэл бичих