Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
Кыргызстаны эмэгтэй “ИХ ГУРВАЛ” Улаанбаатарт ирнэ

Кыргызстаны эмэгтэй “ИХ ГУРВАЛ” Улаанбаатарт ирнэ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-04-11 17:13:00
Улаанбаатарт 2022 оны дөрөвдүгээр сарын 19-24-нд болох бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд чөлөөт бөхийн төрөлд Кыргызстаны баг нэлээд хүчирхэг багаа манай оронд ирүүлэхээр болов.
 
Кыргызстан улсаас “Токио-2020” олимпийн мөнгөн медальт дэлхийн хошой аварга Айсулуу Тыныбекова, “Токио-2020” олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Меерим Жуманазарова, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Айпери Медет Кызы гэсэн эмэгтэй “Их гурвал”-аас гадна өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий мөнгөн медальт Эрназар Ахматалиев (70 кг), хүрэл медальт Алибек Осмонов (65 кг) тэргүүтэй эрчүүд Улаанбаатар дэвжээнд хүч үзэх юм.
 
Эрэгтэйчүүд:
 
57 кг: Алмаз Шамбеков: Залуучуудын Азийн АШТ-ий мөнгө (2018 он)
61 кг: Улубек Жолдошбеков - 23 хүртэлх насны дэлхийн аварга (2019 он), өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн Азийн аварга Меерим Жуманазарова,
65 кг: Алибек Осмонов - ДАШТ-ий хүрэл (2021 он), Исламын орнуудын наадмын мөнгө (2018 он)
70 кг: Эрназар Ахматалиев - ДАШТ-ий мөнгө (2021 он), 23 хүртэлх насны дэлхийн аварга (2021 он)
74 кг: Исламбек Орозбеков - Азийн АШТ-ий хошой хүрэл (2020, 2021 он)
79 кг: Арсалан Будажапов - Азийн аварга (2020 он)
86 кг: Сайакбай Усупов - Азийн АШТ-ий хошой хүрэл (2016, 2021 он)
92 кг: Мирлан Чыныбеков
125 кг: Муразар Жаппуев
 
Эмэгтэйчүүд:
 
62 кг: Айсулуу Тыныбекова: “Токио-2020” олимпийн мөнгө, ДАШТ-ий хошой алт (2019, 2021 он), нэг хүрэл (2017), “Жакарт-2018” Азийн наадмын аварга, Азийн дөрвөн удаагийн аварга (2016, 2017, 2019, 2021 он)
68 кг: Меерим Жуманазарова: “Токио-2020” олимпийн хүрэл, дэлхийн аварга (2021 он), Азийн АШТ-ий нэг алт (2021 он), хошой хүрэл (2018, 2019 он), залуучуудын ДАШТ-ий мөнгө (2019 он), хүрэл (2017 он)
76 кг: Айпери Медет Кызы: ДАШТ-ий хүрэл (2021 он), 23 хүртэлх насны ДАШТ-ий алт (2021 он), хүрэл (2019 он), “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө (2020, 2021 он)
Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-04-11 17:13:00

Сэтгэгдэл бичих