Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 17, Мягмар
Ц.Эрдэмбилэг: Зургаадугаар сард багтааж Түлэнхийн төвийг ашиглалтад оруулна

Ц.Эрдэмбилэг: Зургаадугаар сард багтааж Түлэнхийн төвийг ашиглалтад оруулна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-13 11:18:28

Эрүүл мэндийн яамнаас Олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг" Бид иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн санал гомдлыг шуурхай шийдвэрлэж байна. Дөрөвдүгээр сард 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой нийт 238 иргэн  өргөдөл гомдол гаргасан. Үүнээс өнөөдрийн байдлаар 233 иргэний өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. Шийдвэрлэсэн өргөдөл гомдлыг агуулгаар нь тоймлуул  52.8 хувь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой өргөдөл гомдол эзэлсэн. Харин 23.2 хувь нь эмнэлэгт цаг авахад хүндрэлтэй, 6.4 хувь эмч ажилчдын харилцаа, 17.6 хувь бусад гэсэн үзүүлэлттэй гомдол санал эзэлж байна. Бид энэ бүх асуудлыг холбогдох удирдлагуудад чиглэл өгч ажилласан. Түүнчлэн бид энэ оны зургаадугаар сарын нэгнээс өмнө Түлэнхийн төвийн A корпусыг хүлээж авна. Харин Б корпусын хувьд ажлын явц 95 хувьтай байна." гэлээ.  

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-13 11:18:28

Сэтгэгдэл бичих