Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 06 сарын 30, Пүрэв
Сураггүй болсон гурван настай хүүг эсэн мэнд оллоо

Сураггүй болсон гурван настай хүүг эсэн мэнд оллоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-17 09:05:17
Гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй алга болсон хүүг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн нутаг Баруун голын шаахам зураа гэдэг газарт гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон гурван настай хүүг эсэн мэнд олжээ.   Алга болсон хүү тавдугаар сарын 15-нд гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон бөгөөд түүний гэрийнхэн Оцгой байдлын газарт хандсанаар дуудлагын дагуу Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Хүүг тавдугаар сарын 16-нд гэрээс нь хойш 7 км-т тус багийн Уст толгой хэмээх газраас эсэн мэнд олсон байна.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-17 09:05:17

Сэтгэгдэл бичих